Ямар үед зураг авч болохгүй вэ?

Хүн бүрийн итгэл үнэмшил, ертөнцийг үзэх үзэл нь харилцан адилгүй мэт боловч, бид нэг л байгаль, эх дэлхийд харъялагдан амьдарч байгаа тул дагаж мөрдөх зүйл нь ижилхэн байдаг аж. Хэдийгээр та шүтлэггүй байж болох ч, бурханы шашин, номлол, энергийн талаасаа ижил нэг л зүйлийг сануулж, хүмүүст хийж болохгүй тухай зөвлөдөг байна. Ийнхүү бид та бүхэндээ өөрийгөө болоод өрөөл бусдыг аюулд унагахгүйн тулд, ямар зургийг авч болохгүй тухай хэрэгтэй мэдээллийг хүргэе!

Ямар үед зураг авч болохгүй вэ?

1 Унтаж байгаа хүний зураг

Та ямар ч шалтгаантай байсан, унтаж байгаа хүний зургийг битгий авч байгаарай. Учир нь хүн унтаж байхдаа ямар нэгэн хамгаалалтгүй, хамгийн сул дорой байдаг. Энэ үед зураг авах нь тухайн хүнд таагүй зүйлсийг дуудах, өвчин зовлон, үхэл хагацлыг дууддаг аж.

Унтаж байгаа хүний зураг

2 Нэг болон түүнээс доош насны хүүхдийн зургийг авах

Бага насны хүүхэд тэр дундаа нэгээс доош насны хүүхдийн зургийг хэрхэвч авч болохгүй. Эцэг эхчүүд балчир хүүхдийнхээ зургийг авах, сошиалд байршуулах нь үр хүүхдэдээ муу зүйлсийг дуудаж байдгийг тэр бүр мэддэггүй байна.

Нэг болон түүнээс доош насны хүүхдийн зургийг авах

3 Толины тусгалд зургаа авах

Сүүлийн үед маш олон охид, залуучууд толины тусгалд зургаа авахыг зорих болсон. Энэ нь энгийн нэгэн хэв маягаар илүү бөгөөд өөрийнхөө зургийг авч байхад, зурган дээр бүтэн гарах магадлал нэмэгддэг юм.

Гэвч толины тусгалд ийнхүү ойлгож зураг авах нь тийм ч зөв үйлдэл биш аж. Толь нь нөгөө ертөнцтэй холбогдох нэг төрлийн хаалга тул, муу ёрын зүйлсийг нэвтрүүлэх аюултай.

Толины тусгалд зургаа авах

4 Хаягдсан барилга, нурж сүйрсэн газар

Уран сайхны талаасаа ч тэр үү, хүмүүс иймэрхүү газарт зургаа авахыг хүсдэг. Гэвч нурж сүйдсэн, эзэнгүй удсан газарт муу муухай зүйлс ихээр шүгэлсэн байдаг тул, зургаар дамжуулан эзэндээ муу муухай зүйлсийг дуудаж байдаг аж.

Хаягдсан барилга, нурж сүйрсэн газар

5 Нас барсан хүний зураг

Эрт үед хүмүүс нас барсан хүний зургийг яг л амьд хүн мэтээр суулгаж, авдаг байсан гэх түүх байдаг. Энэ нь харсан хүн бүрт тааламжгүй сэтгэгдлийг төрүүлэхээс гадна, жийрхэх мэдрэмжийг төрүүлдэг. Ямар ч тохиолдолд онц шаардлагагүй нөхцөлд ийнхүү нас барсан хүний зургийг авах, тэр бүү хэл гэртээ байлгах нь зохимжгүй байна.

Нас барсан хүний зураг

6 Хүнд өвчин туссан, шаналж буй хүний зураг

Ялангуяа мэргэжлийн зурагчдын хувьд эгзгийг нь олсон, хэний ч хараагүй зургийг авахыг зорьдог. Гэвч нас барах гэж байгаа, хүнд өвчинд ороогдсон хүний зургийг авах нь яавч сайхан зүйлийг авчирдаггүй аж.

Хүнд өвчин туссан, шаналж буй хүний зураг

7 Аймшигт осол, нуранги, зэргийг харуулсан зураг

Хэргийн газарт болсон аймшигт сүйрэл, нурангины зургийг маш болгоомжтой авах хэрэгтэй. Учир нь тус агшинд хүн бүр аймшигт сэтгэлийн шаналал, үхэл хагацлыг үзсэн байдаг тул, иймэрхүү газарт зураг авах нь тохиромжгүй.

Аймшигт осол, нуранги, зэргийг харуулсан зураг

8 Гал түймэр, шатаж байгаа юмс

Зулын гол болж өөрсдийгөө золиослож буй хүмүүс, машин болон байшиндаа шатаж эндсэн хүмүүс, элдэв түймэр зэргийн зургийг авах нь маш муу байдаг аж. Зураг болсон зүйлийн уй гуниг бүхий л зүйлсийг өөртөө шингээдэг тул, тиймэрхүү газрын зургийг гэртээ байлгавал түүх давтагдаж ч мэднэ.

Гал түймэр, шатаж байгаа юмс

9 Хэт хувийн, эрээ цээргүй нүцгэн зураг

Хүн бүрт авч болох болохгүй зураг, мөн хүнд үзүүлж болохгүй зураг гэж байдаг. Сүүлийн үед цахим ертөнцөөр тайчих, шалдлахыг урьтал болгоод байгаа нь тийм ч сайн зүйл биш юм. Хүн өөрийнхөө нүцгэн байгаа зургийг олон хүнд харуулах, цацах нь үнэхээр таагүй зүйлсийг дууддаг байна.

Хэт хувийн, эрээ цээргүй нүцгэн зураг

10 Цагны дор зургаа авахуулах

Хамгийн хачирхалтай нь цагны дор зураг авахуулах нь тийм ч зөв зүйлсийн нэг биш ажээ. Учир нь цагны дор зураг авахуулсан хүний нас богиносох, өвчин зовлонд нэрвэгдэх зэрэг муу зүйлсийг дууддаг гэнэ.

Цагны дор зургаа авахуулах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()