Гэрийнхээ интерьерийг өөрчлөх гэж буй хүмүүс хамгийн түрүүнд юуг анхаарах хэрэгтэй вэ?
Хамгийн түрүүнд мэргэжлийн интерьер дизайнерт хандаж зөвлөгөө авах хэрэгтэй. Хүмүүс сэтгүүл, интернэт сайтаас зураг харчихаад түүнийгээ дуурайж хийх гэж оролдоод алддаг. Гэрлийн тусгал, таазны өндөр гээд бүх байр өөр өөрийн онцлогтой. Тухайн зурган дээр харагдаж буй интерьер танайд яг адилхан зохимжтой харагдахгүй. Мэргэжлийн интерьер дизайнер байрны хэмжээ гэрэл сүүдрийг харахаас гадна тухайн байранд амьдарч буй хүмүүсийн нас, хүйс, сонирхол зэргийг ажиглаж, ярилцаад зургаа гаргадаг. Гэртээ засвар хийх санхүүг бүрдүүлэхийн тулд тухайн хүн маш их хөдөлмөрлөдөг шүү дээ. Хүний хөдөлмөрийг дэмий үрэхгүйн тулд дизайнерууд бидэнд алдах эрх байдаггүй. Тиймээс ч маш хянамгай ханддаг юм. Айл гэрийн засварын үнэ цэн нь өнгөний сонголт, зөв төлөвлөлт, цэвэрхэн гүйцэтгэлээр илэрдэг. Ажлын төгсгөл хэсэг дээр хүмүүс маш их яаруулдаг. Болж өгвөл засварын төгсгөл хэсэгт тэвчээртэй хандаж чадсан айлууд бүх боломжийг ашигладаг юм шүү.
“Айл гэрийн засварын үнэ цэнэ нь өнгөний сонголт, зөв төлөвлөлт, цэвэрхэн гүйцэтгэлээр илэрдэг”
Хүмүүс аль болохоор хэмнэлттэй төсвөөр засвар хийхийг зоридог. Хэрхэн хэмнэх вэ?
Хэмнэлт гэдэг нь зөвхөн мөнгө санхүүгийн талаарх яриа биш юм. Хэмнэе гээд чанаргүй зүйл сонговол хэдхэн сарын дараа түүнийгээ солих хэрэг гарна. Хэмнэлт гэдэгт их олон зүйл ордог. Жишээ нь: Та тав тух бол жинхэнэ хэмнэлт юм. Өөртөө таалагдсан тав тухтай орчинг бүрдүүлж чадсанаар ажлын бүтээмж дээшилдэг. Интерьер бол жил бүр өөрчлөөд байдаг зүйл биш. Тиймээс чанартай материал сонгож, юу хүсч байгаагаа сайн ойлгож төлөвлөөд мэргэжлийн хүнээр зургаа зуруулаад засвараа хийчихвэл хөрөнгө мөнгө, цаг хугацаа, сэтгэл зүйн жинхэнэ хэмнэлт болно.
“Интерьер дизайн бол бүх талаас нь харсан хэмнэлт”
Сүүлийн үед ямар чиглэлийн интерьерийн шийдэл трэнд болж байгаа вэ?
Техник технологи хөгжиж, хотжилт эрчимтэй хөгжсөн өнөө үед эко чиг хандлагыг эрхэмлэх болсон. Тиймээс хоногийн ихэнх хугацааг өнгөрүүлж буй албан тасалгаа болон гэр орноо аль болох байгалийн цэвэр бүтээгдэхүүнээр хийсэн эдэлгээ удаантай тавилгаар тохижуулах, байгалийн өнгийг түлхүү ашиглахыг илүүд үзэж байгаа.
Энэ жил засвар хийх гэж буй хүмүүст та ямар өнгө санал болгох вэ?
2017 онд интерьерт энгийн цулгуу өнгө ноёлж байгаа. Энэ нь өрөөний орон зайг том харагдуулахаас гадна ханан дээрээ өөрийн хүссэн өнгө, дүрсээр чимэглэл хийх боломжийг олгодог. Мөн цайвар цулгуу өнгө нь тайван орчныг бүрдүүлдэг давуу талтай.
“Таазандаа дугуй хэлбэрийн интерьер оруулах эсвэл дугуй хэлбэртэй эсгий ширдэг дэвсэхэд л гэрт дулаахан уур амьсгал бүрдэнэ”
Тавилгаа ямар шалгуураар сонгох нь зөв бэ?
Байгалийн гаралтай материалаар хийгдсэн тавилга сонговол эрүүл мэндэд ээлтэйгээс гадна ирээдүйд үнэ цэнээ алдахгүй. Ямар нэг каталогоос зураг хараад юм уу эсвэл том танхимд зарагдаж буй тавилгыг аваад гэртээ тавихаар бодож байснаас тэс өөр харагддаг. Учир нь гэрлийн тусгал, орон зайн хэмжээнээс шалтгаалаад тэнд гоё харагдсан тавилга танай гэрт зохицохгүй байх магадлал өндөр. Тиймээс зөвхөн өөрийнхөө гэрийн орон зайд тохирсон тавилгыг захиалж хийлгэх нь зөв шийдэл болдог. Мөн гар хийцийн, цор ганц давтагдашгүй тавилга, жижиг чимэглэлийг сонгох хандлага нэмэгдсэн. Монголчууд эртнээс авдрыг нарийн нандин эд зүйлсээ хадгалж, үр хойчдоо өвлүүлэн үлдээдэг байсан. Энэ уламжлал одоо эргээд сэргэж байна.
Гэрээ үнэ цэнтэй тансаг харагдуулахыг хүн бүр хүсдэг. Заавал үнэтэй классик тавилга гэх мэтийг ашиглахгүйгээр тийм харагдах боломж бий юу?
Хэзээ ч загвар нь хуучирдаггүй үргэлж үнэ цэнтэй хадгалдаг тавилга бол үндэсний, гар аргаар урласан тавилга байдаг. Жишээ нь сийлбэртэй авдар байна. Гэрийнхээ хойморт уран нарийн хийцтэй нэг авдар тавихад л уур амьсгал их өөр болно. Мөн гэртээ үндэсний үнэ цэнтэй уур амьсгал оруулья гэвэл жижиг чимэглэлийн зүйлсийг зөвгазраа шигтгээд өгөхөд л болно. Элдэв хээ чимэггүй цэвэрхэн ханан дээр гар урлалын нэг бүтээл өлгөөд үзээрэй. Манай улсын эсгий урлалыг гадныхан маш их сонирхож, эсгий чимэглэл гар урлалыг их авдаг болсон. Сүүлийн үед гар урлал гэлтгүй ширдэг дэвсгэрийг ч их захиалж байна. Эдийн засгийн өндөр хөгжилд хүрээд юмны үнэ цэнийг мэдрээд ирэхээр үйлдвэрийн машинаар олон ширхэгээр хийсэн бус хүний сэтгэл зүрхээ шингээж гараа гаргаж урласан органик гаралтай бүтээлийг үнэлж, хэрэглэх болжээ.
“Гар хийцийн, цор ганц давтагдашгүй тавилга, жижиг чимэглэлийг гэртээ тавих сонирхол их болжээ”
Интерьерт чухал үүрэг гүйцэтгэдэг хөшгийг хэрхэн сонгох вэ?
Таны өрөөний ханын цаас үргэлжилсэн хээ хуар ихтэй бол цулгуу өнгийн хөшиг хийхэд тохиромжтой. Үргэлж хээтэй обой хөшиг хоёр зэрэгцэхээр өрөөний орон зайг давчуу мөн эмх цэгцгүй харагдуулдаг тул заавал хооронд нь зөрүүлж сонголтоо хийгээрэй.Бараан өнгийн үргэлжилсэн тавилгатай бол цайвар өнгө тохиромжтой. Намхан таазтай бол босоо судалтай хөшиг өндөр цэлгэр харагдуулдаг давуу талтай . Цонхны тюлийг аль болохоор цайвар хээ хуаргүйг сонговол өрөөний орон зайг том харагдуулна. Ойрын зайнаас үргэлжилсэн хүнд өнгийг харах тусам нүдний хараа муудах, сэтгэл тавгүйтэх гэх мэт сөрөг нөлөөлөл ихтэйг бодоход илүүдэхгүй . Нэгэнт мөнгө зараад авч байгаа гэдгээ бодолцож яаран сонголт хийхээсээ илүү тав тух орон зайдаа тохирсон шийдэлтэйг сонгож чадвал тэр чинь танд хамгийн гоё харагдах хөшиг чинь байх болно .
Гэртээ дулаан уур амьсгал оруулах хамгийн хялбархан аргыг хэлж өгөөч?
Өрөөний дизайныг хамгийн хялбархан дулаан уур амьсгалтай бөгөөд загварлаг болгох арга бол дугуй хэлбэртэй зүйлийг интерьертээ оруулж өгөх юм. Дугуй таазны интерьер ямар ч цаг хугацаанд ноёлж байдаг нь үүний гэрч болов уу. Дугуй хэлбэрийг хийхэд маш их ур чадвар, сэтгэл шаарддаг. Дугуй хэлбэр нь гулгадаггүй, нааш цааш гүйж хөдөлдөггүй. Таазандаа дугуй хэлбэрийн интерьер оруулах эсвэл дугуй хэлбэртэй эсгий ширдэг дэвсэхэд л гэрт дулаахан уур амьсгал бүрдэнэ. Манайхан паркетан шалыг шууд бетон дээрээ шахчихдаг учраас маш их тоосжилт босдог. Ийм нанги тоос нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Тиймээс цэвэр ноосон эсгий ширдэг, хивс дэвсвэл тоосжилтыг сааруулахын сацуу дуу чимээг шингээдэг сайн талтай. Жишээ нь “Хаадын гэр” компанийн ямар нэг химийн бодис ашиглалгүй зөвхөн ус, ноос хоёроор хийсэн эсгий ширдэг бол жинхэнэ 100 хувь байгалийн гаралтай бүтээгдэхүүн юм. Ийм бүтээгдэхүүн эрүүл мэндэд ээлтэйн дээр хүмүүсийн сүүлийн үед хамгийн их эрхэмлэх болсон зөв энергийг айл гэрт бүрдүүлж өгдөг.
Үндэсний тавилга үйлдвэрлэгч “Хаадын гэр” компани
Холбоо барих утасны дугаар: 99054449, 90115888
Фэйсбүүк хаяг: Khaadiin ger LLC
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.