Айдас бидний биед хэрхэн нөлөөлдөг вэ?

Хүн бүхэн элдэв зүйлээс айх айдас, харах өнцөг нь өөр хоорондоо харилцан адилгүй. Айдсаас таашаал авч, үүнийгээ амьдралын чухал хэсэг болгосон нэгэн байхад харсан бүхнээсээ эмээж, харанхуйгаас дөлж явах аймхай нэгэн ч гэж бий. Тэгвэл айдас бидний биед хэрхэн нөлөөлдөг, ямар үр дүнд хүргэдэг, чухам юу болох тухай сонирхолтой мэдээлэл хүргэе. 

Айдас бидний биед хэрхэн нөлөөлдөг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Мэдрэлийн эс сэргээх

Айснаар таны тархинд цахилгаан шок очиж, мэдрэлийн эсүүдийг сэргээж өгдөг юм. Энэ нь хүн бүрт өөрөөр үйлчилдэг аж. Зарим хүмүүс айхаараа хөдөлж, сэтгэж чадахаа больдог бол зарим нь харин ч түргэн сэтгэж, арга замыг эрэлхийлдэг байх юм. Энэ нь тухайн хүний IQ, сэргэлэн зан чанар, сэтгэлийн хат зэргээс хамаардаг. Хэдий тийм боловч айсны дараа тархины үйл ажиллагаа түргэсч, илүү эрч хүчтэй, цовоо цойлгон болж хувирдаг байна. Иймд хааяа нэг айж байхад гэмгүй юм шүү.

Мэдрэлийн эс сэргээх

2 Айдас үүсэх

Ямар нэгэн төрлийн аюул, эсвэл тодорхой бус, таагүй нөхцөл байдлууд нь дарамттай байдлыг бий болгон, давчдуулж эхэлдэг юм. Таагүй мэдрэмж нь даамжирч айдас болон хувирах бөгөөд бүх зүйл таны сэтгэл санаанаас хамаардаг аж. Айх үед биед "адреналин" даавар ялгардаг бөгөөд энэхүү даавар нь хүний биеийг тэмцэх эсвэл зугатахад бэлэн байдалд оруулдаг байна. Ингэснээр айсан хүн юу ч хийхээс буцахгүй болж нэг ёсондоо өөрийн ухаанаа алддаг.

Айдас үүсэх

3 Удамшина

Айдас нь удам дамжин хүрэлцэн ирдэг тул хүмүүсийн элдэв зүйлсээс айх, айдсын хэмжээ зэрэг нь өөр байдаг аж. Энэ нь эх, эцгээс урагт хадгалагдан ирдэг бөгөөд айдсыг мэдэрдэггүй болон айдас ихтэй эцэг эхийн аль ген давамгайлахаас хамаарч хүүхдийн шинж төрх тодорхойлогддог юм. Иймд аймшгийн кино үзээд айдаггүй болон асар ихээр айх хүмүүсийн гол шалтгаан нь  кино биш, удамшиж ирсэн гентэй холбоотой байдаг аж.

Удамшина

4 "Амигдала"

Хүний тархинд "амигдала" гэх жижиг хэмжээтэй айдас үүсгэгч байдаг бөгөөд бид үүгээр дамжуулан айдсыг мэдэрч байдаг юм. Хэрэв тус хэсэгт гэмтэл согог учрах аваас тухайн хүн нэг зүйлээс хамааралтай болж, түүнийгээ харж мэдрэх төдийд л амьсгал нь түргэсч, ухаан балартах нь ч бий. Иймд тус хэсэг нь хамгаас чухалд тооцогдох төдийгүй ямагт болгоомжилж, элдэв зүйлсээс хэт их айх, цочих зэргээс сэргийлж байх хэрэгтэй.

"Амигдала"

5 Айдсын давуу тал

Айдас нь ямар нэгэн аюул нүүрлээд буйг сануулсан дохио ба хамгаалалтын систем юм. Айдсаар дамжуулан бид аливаа аюулыг хурдан, илүү сайн илрүүлдэг. Биднийг сонор соргог, хурдан хөдөлгөөнтэй, болгоомжтой байлган, илүү бодолтой байхад хүргэдэг аж. Мөн аюулаас зугтах буюу гарах эрч хvч, тэвчээрийг өгдөг байх юм. Тийм учраас айдас амьдралыг маань харанхуй болгосон сөрөг vзэгдэл төдий зvйл бус маш нарийн утга учиртай гэж ойлгох хэрэгтэй. Энэ нь бидэнд маш чухал мэдээллийг олж авах хvчин зvйл болох нь ч бий.

Айдсын давуу тал

6 Хайр айдсыг дарах эм

Айдсыг даван туулах, түүнээс ангижрах хамгийн чухал зүйл бол хайр юм. Хайраар цэнэглэгдсэн хүн айдсыг өөрөөсөө түлхэн, үргээх хүч чадалтай болдог байна. Ялангуяа энэ байдал нь эхчүүдэд илэрдэг бөгөөд үр хүүхдээ гэх агуу хайр, сэтгэлийн хүчээр айдас байтугай тамыг ч даван гарах чадалтай болох аж. Хайраас ялгарах "окситоцин" болон "эндорфин" гармонууд нь ямар ч зовлон шаналал, айдсыг үгүй хийх хүчийг тухайн хүнд бэлэглэдэг юм.

Хайр айдсыг дарах эм

7 Гажуудал, төөрөгдөл

Яг л айсан хүнд аргал хөдөлнө гэгчээр айдас ялгарч эхэлмэгц, бид хий хоосон зүйлсийг харж, сонсож өөрийгөө улам л хүнд байдалд оруулдаг. Жишээлбэл, аалзнаас айдаг хүн өчүүхэн жижиг аалзыг асар томоор, өндрөөс айдаг хүн сандал дээр гарч зогсоод л өөрийгөө хэдэн метрийн өдөрт байна хэмээн төсөөлж эхэлдэг аж. Энэ нь тэднийг төөрөгдүүлж, хараа, сонсголын гажуулдалд өртүүлдэг байна.

Гажуудал, төөрөгдөл

8 Биед илрэх шинж тэмдэг

Бид айдсыг мэдрэхэд зүрх дэлсэх, амьсгал түргэсэх, цусны даралт ихсэх, ходоод эвгүйрэх, ойр ойрхон шээх, чичрэх, толгой эргэх, дотор муухай оргих, хөлрөх, цонхийх, дуу гарахаа байх зэрэг шинж тэмдэг илэрч байдаг юм. Мөн царай төрхний тухайд төв болж, нүүрний хувирлаа хянах чадвараа алддаг байна. Хэрэв та унтаж байхдаа хар дарж зүүдлэн, айх аваас биед шууд нөлөөлж, гаргах авир нь адил байдаг боловч үүнээс өөрийгөө чөлөөлж чаддаггүй аж.

Биед илрэх шинж тэмдэг

9 Байгаа орчноос хамаарч айдас бий болно

Тухайн хүнийг хүрээлэн буй орчин, байгаа нөхцөл байдал зэрэг нь тэдний тархинд нөлөө үзүүлж, айдсыг нь тодорхойлж өгдөг байна. Жишээлбэл, багаасаа дотогшоо хандлагатай өссөн хүүхдүүд олны өмнө гарах, бусадтай харилцахаас айдаг бол нээлттэй, нийгмийн идэвхитэй нэгэн ганцаардлаас айдаг юм. Энэ мэтчилэн хүн өөрт байхгүй, хол зүйлээс хамгийн ихээр айж, эмээх боловч үүнийг даван туулснаар илүүтэй зоригтой, тэвчээртэй нэгэн болж хувирдаг байна.

Байгаа орчноос хамаарч айдас бий болно

10 Айдас үхэлд хүргэж мэднэ

Хүн хэт их айж, гэнэтийн цочролд орсны улмаас үхэлд хүрч мэднэ. Энэ нь зүрхэнд шууд нөлөө үзүүлж, шигдээс болгож болзошгүй юм. Гэнэтийн шок ихэвчлэн тархинаас илүүтэй зүрхэнд нөлөө үзүүлж байдаг тул та аль болох үүнээс сэргийлж яваарай. 

Айдас үхэлд хүргэж мэднэ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()