2038 оноос илгээсэн захидал...

Сайн байна уу? Хамгаас хайртай тандаа энэхүү захидал очих өдрийн мэндийг хүргэе! Та намайг үргэлж миний амьдралын утга учир хэмээн өхөөрддөгсөн. Одоо ч би таны хувьд хошуу цорвойн эрхэлдэг нялх балчраараа хэдий ч тун удахгүй өөрийн амьдралын утга учир болох бяцхан үрээ угтан авна. Жаахан байхдаа би хурдхан том болохсон гэж хоног тоолон, тэсэн ядан хүлээдэгсэн. Тань шиг бүгдийг чаддаг, бүгдийг мэддэг МУНДАГ хүн болчихоод дэлхийн бүх хүүхдийг аз жаргалтай амьдруулна гэж мөрөөддөг байв. Үнэхээр ч та миний хувьд авран хамгаалагч баатар маань төдийгүй амьдралын минь өмөг түшиг, үлгэр дуурайлал минь байж ирсэн.  

2038 оноос илгээсэн захидал...
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тэр нэгэн өдрийг би хэзээ ч мартдаггүй юм. Жижигхэн гарыг минь халуун атгандаа дулаацуулан алхахдаа, чиний ирээдүйг хамгаалдаг газар очъё гэж билээ. Бяцхан оюунд маань хүүхдийн ирээдүйг хамгаалдаг тэр газарт ид шидтэн, үлгэрийн баатрууд, сайхан сэтгэлт гүнж нар амьдардаг мэт төсөөлөгдөж хурдхан харахаар яарсансан.  

Гэтэл та миний нэр дээр хуримтлалын данс нээлгэчихээд, энэ чиний ирээдүйг хамгаална гээд нэг дэвтэр өгч билээ. Тэнд би нэг ч гүнж, баатар хараагүйдээ, ямар ч ид шидтэй зүйл тохиолдоогүйд маш ихээр гомдож, урам хугарч билээ. Энэ бол хорин жилийн өмнө буюу 2018 он байсан юм.

Он жил өнгөрөх тусам мөнөөх дэвтэр дээрх тооны цифрүүд нэмэгдэж, тэр л хуримтлалынхаа ачаар би их сургуулиа амжилттай төгсөж, одоо дэлхийд алдартай нэгэн компанид ажиллаж байна. Амжилт надад аз дагуулж, хайртай гэр бүлтэйгээ халуун ам бүлээрээ сайхан амьдарч байна.

Тийм ээ. Та миний ирээдүйг ингэж хамгаалж чадсан юм. Тандаа хөтлүүлээд гүйж явсан бяцхан үр тань одоо өсөж том болжээ. Яг л тан шиг үр хүүхдүүдийнхээ авран хамгаалагч баатар төдийгүй амьдралынх нь өмөг түшиг байж, үлгэрийн мэт аз жаргалтай амьдралыг бэлэглэх болно. Миний төлөө хийсэн бүхэнд тань баярлалаа. Би тандаа хайртай шүү.  

АМЬДРАЛЫН УТГА УЧРААС НЬ...

/Та ЭНД дарж хуримтлалын дансаа нээлгэнэ үү/

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.