1
Чи түүнийг маш олон удаа уйлуулж байсан
Тэр таныг анх олсон мөчөөс л баярын нулимс унагаж эхэлсэн. Мөн хүүхдээ төрүүлэхдээ хэмжээлшгүй их өвдөлтийг мэдэрсэн ч, бяцхан үрээ эсэн мэнд төрүүлсэндээ уйлсан. Хүүхдээ анх удаа тэвэрч үзэхдээ, аз жаргал, айдас бүхнийг мэдрэн, дахиад л уйлсан. Тэр өвдсөн ч өвчнөө нуух гэж, таны төлөө санаагаа чилээсэн ч сэтгэлээ нуух гэж дахин дахин уйлсаар л байдаг. Бид л анзаарч хардаггүй болохоос биш бидний ээжүүд өдөр бүр үрийнхээ төлөө уйлдаг юм.
2
Тэр өөрөө идэхийг хүссэн ч, сүүлийн хэрчим бялууг танд л өгдөг
Ээжүүд амттанд, алим жимсэнд дургүйдээ танд тэдгээрийг өгдөг гэж бодож байна уу? Тэд өөрсдөө хичнээн идэхийг хүссэн ч, өөдөсхөн жаахан үр, өөрөөс нь том биетэй хүүхдэдээ "ээж нь идмээргүй байна" хэмээгээд хамгийн сүүлийн хэрчим бялууг өгдөг. Энэ нь өөрөөсөө илүү үр хүүхдээ гэсэн эхийн агуу их хайр, элбэрэл сэтгэл юм шүү дээ.
3
Таныг төрүүлэх гэж маш их өвдөлтийг мэдэрсэн
Өөрийн ч мэдэлгүй ээжийнхээ үснээс зулгаан тоглоход тань тэр өвддөг. Өөр зүйлд сатааран байхдаа, хумсаараа түүнийг урахад ч мөн тэр өвддөг. Хөхөө хөхөж байхдаа хазахад чинь, хэвлийдээ эхийгээ өшигчиж байхад хүртэл тэр маш их өвддөг. 9 сарын турш таныг хэвлийдээ тээгээд, төрүүлэх гэж үхээд сэхсэн мэт маш их өвдөлтийг мэдэрдэг юм.
4
Тэр ч гэсэн айдаг
Бүр анхнаасаа л тэр айдастай тулгарсаар байсан. Өөрөөс нь унасан өөдөсхөн бяцхан үрээ харанхуй сүүдэр, халдагч нэгнээс хамгаалахын тулд тэр бүхнийг хийдэг. Тэд энэ бүгдийг таны төлөө хийхдээ огтоос айдаггүй гэж үү? Хичнээн айсан ч, айдас бүхнээ зүрхэндээ түгжиж, халуун хайраараа бамбай хийгээд аймшигт бүхний өөдөөс сөрөн тэмцдэг юм. Хальт гишгээд унах, харанхуй шөнөөр оройтоход тань тэр үргэлж үрийхээ төлөө зүрхээ сэмэлж, хамгаалж чадахгүй байсаар бэртээх вий гэхээс үхтлээ айдаг.
5
Өөрийгөө төгс биш гэдгийг юу юунаас илүү мэддэг
Ээжүүд хэдийгээр өөрийнхөөрөө эрх дураараа, ааштай, үргэлж яншиж, загнаж байдаг мэт харагдах ч, тэд энэ бүхэндээ гэмшиж, өөрийнхөө төгс бишийг мэдэрсээр байдаг. Тэд үргэлж төгс байхыг эрмэлзэх ч, хүссэн зүйл нь хүслээр болохгүй үед дотроо битүүхэн шаналдаг билээ. Мэдээж ээжүүд хүн учраас, алдаа гаргадаг. Гэвч гаргасан алдаа нь хүртэл үр хүүхдийнхээ төлөө байдаг нь гайхалтай.
6
Хүүхдээ унтаж байхад ч, хажуунаас нь үргэлж хардаг
Тэд хэзээ ч чамаас харцаа, тавих анхаарлаа сулруулдаггүй. Магадгүй чи, түүнийг нь олж харахгүй байж болох ч, энэ нь тэр чамайг анзаардаггүй гэсэн үг биш юм. Тэр шөнийн 3 цагт чамайг унтаж байхад ч санаагаа чилээн, нойроо хугаслан хүүхдээ харсаар байдаг. Зүүдэнд нь ирэх мангасаас, зүүрмэглэж байхдаа ярихад ч хүртэл ихээхэн ач холбогдлыг өгч, санаагаа чилээдэг юм.
7
Тэр бүхий л цаг үед чиний дэргэд байдаг
Магадгүй та ээжийгээ хүүхдээ хэвлийдээ 9 сар л тээсэн хэмээн бодож байвал, энэ нь хамгийн том эндүүрэл юм. Тэд үр хүүхдээ үхэн үхтлээ, цохилох зүрхэндээ тээсээр л байдаг. Өөрөө өлсөж байсан ч, хүүхдээ хооллохыг урьтал болгоно. Хөл нь хичнээн өвдсөн ч, хүүхдээ ядраахгүйг хичээнэ. Тэрчлэн унтаж байхад нь сэрээхгүйн тулд өргөсөөр л явдаг. Өвчин тусч, эмчилгээ хийлгэхэд ч шаардлагатай бүхий л эм тариа, асаргааг хийдэг. Гэтэл ээжүүд өөрөө өвдвөл, шүдээ зуугаад л тэсдэг шүү дээ.
8
Түүнийг уйлах бүрт, зүрх нь эмтэрсээр байдаг
Бодлогогүй хэлсэн үгнээс тань болж, ээж тань зүрхэндээ уйлж, шаналсаар байдаг. Тэдний зүрх таны түүгээд ч, тоолоод ч барамгүй хэдэн хэсэгт хуваагддаг. Иймд ачлалт ээжийгээ хар муу үгээр хэлж, халуун сэтгэлийг нь сэвтээгээд яах билээ. Хажууд үргэлж байх юм шиг санаж, хатуу чулуу шиг сэтгэл гаргаад хэрэггүй. Хамт байгаа дээрээ хайрлаж, халуун дулаан үг бүрийг харамгүй хэлж байгаарай.
9
Түүний хувьд чи бүхий л амьдрал нь...
Ээжүүд нойр, хоолгүй олон хоног явж чадна. Гэвч тээгээд төрүүлсэн үрээ хэдэн цаг, хором харахгүй байхад л түүнд хэдэн сая жил өнгөрсөн мэт хэцүү санагддаг. Тэр амьдралынхаа бүхий л дурсамж, цаг хугацааг танд зориулж, бүхнийг хүүхдийнхээ төлөө хийдэг байтал, бидний ээжийгээ гэж зориод ирсэн цаг хугацаа нь хичнээнсэн билээ дээ...
10
Тэр үхэн үхтлээ чиний төлөө зүтгэсээр л байх болно
Ээж байх, болно гэдэг хорвоогийн хамгийн хэцүү ажлуудын нэг юм. Энэ нь таны төсөөлж байгаагаас ч хэцүү зүйлсийн нэг билээ. Тэд хэдийгээр алдаа гаргах ч, өдөр бүр алдаанаасаа суралцаж, сайжирсаар байдаг.
Хэрвээ та үүнийг уншсан бол, ээжийгээ заавал халуун дулаанаар тэвэрч, хайрын үгсийг хэлээрэй!