Арван хоёрдугаар сарын зурхайгаа уншаарай!

2018-11-30, 11:10
27,176

2018 он улиран одоход ердөө нэгхэн сар үлджээ. Харин та энэ оныхоо сүүлчийн сард хайр дурлал, гэр бүл, ажил мэргэжил, сэтгэл санааны хувьд ямар байж, од эрхэс юу гэж зөвлөх бол? Ингээд уншигч та 12-р сарынхаа зурхайг уншаад ажил, үйлсээ төлөвлөөрэй. 

Арван хоёрдугаар сарын зурхайгаа уншаарай!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хонь - Хуучин хайр эргэж ирнэ

12 сард хонинуудыг маш их эрч хүч, энерги тойрон эргэлдэнэ. Харин тэр бүхнийг сайнаар эсвэл муугаар эргүүлэх нь тэдний шийдэх асуудал. Түүнчлэн бархасбадь гарагийн нөлөөгөөр хайр дурлалын харилцаа энэ сарын гол анхаарал хандуулсан сэдэв байх болно. Хачирхалтай нь хуучин хайр эргэн ирж, сэтгэлийг тань сорих бололтой. Энэ асуудлаас болж хонинууд бусадтай харилцахдаа тэвчээргүй байх болно. Учир нь буд гарагийн буцах хөдөлгөөний улмаас 12 сарын 9-нөөс 20-ны хооронд бусадтай харилцах харилцаа тань ярвигтай байх нь. Гэвч эцэст нь хонинууд бардам зангаа дарж тэвчээртэй байхад суралцана.

Хонь - Хуучин хайр эргэж ирнэ

2 Үхэр - Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй байдлаас зайлсхий

Шинэ сар эхлэхтэй зэрэгцэн үхрүүдийн хүсэл тэмүүлэл нэмэгдэх бололтой. Гэхдээ энэ нь тэдний хүсэж байснаас өөр байх буюу харин ч ядарч, сульдахад хүргэж болзошгүй. Өөрөөр хэлбэл сарын 8-наас 10–ны хооронд үхрийн ордныхон сэтгэлээр унаж, итгэл алдарч мэдэх нь. Тиймээс бардам, ихэрхүү сэтгэлээ сайтар хянаж, өөрийнхөө юу хүсэж байгаа талаар бодож тунгаагаарай. Мөн аливаад шийдвэртэй, тодорхой байж, яах гээд байгаа нь мэдэгдэхгүй байдлаас аль болох зайлсхийгээрэй. Харин санчир гарагийн буцах хөдөлгөөн үхрүүдэд эерэгээр нөлөөлж, шинэ хүмүүстэй харилцаа тогтоож, хүрээллээ өөрчлөхөд тусална. Тэгвэл бархасбадь гарагийн нөлөөгөөр ирээдүйнхээ талаар бодож тунгаан, шийдвэр гаргах бололтой. Үүнээс үүдэн үхрүүдэд онцгой мэдрэмж, төрж, зөв цаг нь гэдгийг дотроосоо мэдрэх хэдий ч өөрчлөлттэй хамт ирэх тодорхойгүй байдал тэднийг айлгах болно. Тийм учраас ном унших, сайн дурын ажилд оролцох зэргээр сэтгэл санаагаа тайван байлга. 

Үхэр - Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй байдлаас зайлсхий

3 Ихэр - Карьертаа эрс өөрчлөлт хийнэ

Буд гарагийн буцах хөдөлгөөний улмаас ихрүүд чухал хүмүүстэй харилцах харилцаандаа бодсон шигээ бүтэлтэй байж чадахгүй бололтой. Хэчнээн ярилцсан ч шийдэл алга. Аз болоход санчир гараг ихрүүдэд тусалж, нөхцөл байдлыг зөөлрүүлэх болно. Ямартай ч ихрүүд чихээрээ бус зүрхээрээ сонсож, аливааг ойлгохыг хичээх хэрэгтэй.  Мөн санчир гарагийн нөлөөгөөр ихрүүд амьдралын зорилго, карьерынхаа тал дээр өөрчлөлт хийнэ. Өөрийгөө хүндлэх, хайрлах, орлого, авьяас, ур чадвартаа дүгнэлт хийх зэргээр өөрийгөө сонсох болно. Түүнчлэн мөнгө санхүү энэ сард ихрүүдийн амьдралын гол сэдэв байх бололтой. Мөн сарын дундаас эхлэн хайр дурлалын харилцаа халуухан, сэтгэл догдлом болно.

Ихэр - Карьертаа эрс өөрчлөлт хийнэ

4 Мэлхий - Том мөрөөдөхөөс битгий айгаарай

Санчир гарагийн буцах хөдөлгөөний улмаас ирэх хэдэн сард мэлхийнхний хувьд ололт амжилт, боловсрол, ур чадвар зэрэгтээ анхаарлаа хандуулах сарууд байх болно. Том мөрөөдөхөөс битгий айгаарай. Харин зөв газар зөв цагтаа байхын тулд мөрөөдлийнхөө төлөө эргэлзэлгүйгээр ажиллаж, хичээж хөдөлмөрлөх хэрэгтэй. Мөн энэ сард хайр дурлалын харилцаа романтик, сэтгэл хөдлөлөөр дүүрэн өнгөрөх нь ээ. Харин зарим нэг тодорхойгүй асуудлуудыг хайрттайгаа ярилцан ойлголцож шийдэх хэрэг гарна. Гэвч та хоёрын хэн нэгэн нь илэн далангүй байж чадаагүйгээс асуудал гарч магадгүй. Сарын 12-ноос 14-ний хооронд хүнд өдрүүд тохиож магадгүй ч шинэ он гарах гэж байгаатай холбоотой гэр орны уур амьсгал сайхан байна. Гэхдээ мэлхийнүүд бусдад илүү анхаарал хандуулж, халамжлахыг хичээгээрэй. Мөн найз нөхөдтэйгөө холбоотой байж, харилцаагаа сэргээвэл зүгээр.

Мэлхий - Том мөрөөдөхөөс битгий айгаарай

5 Арслан - Хайрттайгаа харилцах харилцаа халуухан байна

Энэ сард арслангуудын хувьд бархасбадь гарагийн нөлөөгөөр сэтгэлгээгээ тэлж, хүрээллээ сайжруулах сар болох нь ээ. Үүгээр ч зогсохгүй арслангуудын бүтээлч сэтгэлгээ хурц байж ажлын талбар дээр ихээхэн амжилттай байх бололтой. Үүнд хайрттайгаа харилцах романтик харилцаа ч нөлөөлнө. Ялангуяа сарын дунд үеэс та хоёрын харилцаа урьд өмнөхөөсөө халуухан, дотно байх бололтой. 2018 оны сүүл сар мэдлэг, туршлагаа тэлж өөрийгөө өөр нүдээр харах боломжуудаар дүүрэн байхыг од эрхэс зөгнөж байна. Харин эрүүл мэнддээ онцгой анхаарал хандуулж, мэргэжлийн эмчид заавал хандаарай.

Арслан - Хайрттайгаа харилцах харилцаа халуухан байна

6 Охин - Таны бодсон бодол, хэлсэн үг бүр хүсэл мөрөөдлөөр дүүрэн байна

Охины ордныхон 12 сард Бархасбадь гарагийн бүрэн ивээлийг хүртэх бололтой. Тийм ч учраас өөрийн өдөр тутмын дадал зуршилд анхаарал хандуулж, дүгнэлт хийх цаг нь болжээ. Мөн сарын эхээр өөрийн авьяас, ур чадварыг дээшлүүлэх сэдэл төрж, эрч хүчтэй байна. Мөн өөрийгөө сорьж үзэхэд ээлтэй бөгөөд охиныхны бүтээлч сэтгэлгээ өндөр түвшинд байна. Таны бодол, үг бүр хүсэл тэмүүлэл, урам зоригийг ардаа тээсэн байх болно. Буд гарагийн буцах хөдөлгөөний ачаар охиныхон бусдын зөвлөгөөг найрсгаар хүлээн авч, хэрэгжүүлэх бөгөөд гэр бүлийнхэндээ тэвчээртэй хандахыг хичээгээрэй. Тэвчээртэй байсныхаа үр шимийг сарын сүүлээр хүртэх болно.

Охин - Таны бодсон бодол, хэлсэн үг бүр хүсэл мөрөөдлөөр дүүрэн байна

7 Жинлүүр - Бизнесийн хүрээгээ тэлэхэд ээлтэй сар

Бизнесийн хүрээгээ тэлэхэд ээлтэй сар ирж байна. Бархасбадь гарагийн нөлөөгөөр бусдад юу заах, хэлэх, ойлгуулахыг хүсэж байгаагаа жинлүүрүүд тунгаан бодож тодорхой болгох бололтой. Энэ нь бизнестэй нь ч нягт уялдана. Мөн жинлүүрүүд 12 сард эрч хүчтэй, бүтээлч байх хэдий ч буд гарагийн буцах хөдөлгөөн жинлүүрүүдийг байгаа байранд нь барьж хорих хандлагатай байна. Гэвч энэ нь түр хугацаанд үргэлжилнэ гэдгийг санаарай. Сарын сүүлээр жинлүүрүүд ангараг гарагийн нөлөөгөөр бодож, хэлэхийг хүсэж байгаа зүйлсээ ил гаргах бололтой. Хэрвээ та гэр бүлийнхэнтэйгээ харилцаагаа сайжруулахыг хүсэж байгаа бол яг одоо зөв цаг нь ирж байна. Хуучин зөрчил, маргааныг мартаж, бие биенээ ялангуяа өөрийгөө уучлахад ээлтэй.

Жинлүүр - Бизнесийн хүрээгээ тэлэхэд ээлтэй сар

8 Хилэнц - Хайр дурлалын харилцаанд энх тайван, дайн дажин аль аль нь өрнөнө

Ангараг, Сугар гарагийн хосолсон нөлөөгөөр хилэнцүүдийн эрч хүч, хүсэл тэмүүлэл өдөөгдөнө. Хайр дурлалын харилцаанд энх тайван, дайн дажин аль аль нь өрнөх бололтой. Өөрөөр хэлбэл энэ тал дээр сэтгэл санаа тань нэлээн тогтворгүй байх болно гэсэн үг. Ингээд сарын эцэст хилэнцүүд тэвчээртэй байж, бусдыг ойлгох талаар гайхалтай хичээлд суусан мэт амьдралаас суралцсан байх болно. Энэ сар хилэнцүүдийн хувьд тун онцгой, өөрчлөлтийн сар болох бөгөөд тэд өөрсдийгөө арай өөр нүдээр хардаг болно. Тийм учраас сарын сүүлээр хийхийг хүссэн бүхнээ айж эмээлгүй хийгээрэй. Энэ нь хилэнцүүдэд зориг бас аз жаргалыг авчирна.

Хилэнц - Хайр дурлалын харилцаанд энх тайван, дайн дажин аль аль нь өрнөнө

9 Нум - Анхаарлын төвд байна

Хөгжилтэй, алсын хараатай нумуудын төрсөн өдөр сайхан болж байна уу? Бархасбадь гарагийн нөлөөгөөр нумууд өөрсдийн үзэл бодол, туршлагаар бусдад урам зориг өгч, урагш түлхэх бололтой. Бусдаас зайгаа барилгүй нээлттэй байснаар нумууд хүрээллээ тэлж, шинэ хүмүүстэй ойртон нөхөрлөх болно. Түүнчлэн санчир гарагийн буцах хөдөлгөөний нөлөөгөөр нумууд бодит байдалтай ойр байж, төлөвлөгөө гаргаж, шинэ санаагаа хэрэгжүүлэх урам зоригоор дүүрэн байна. Сарын сүүлээр ангараг гарагийн нөлөөгөөр хүн бүр таныг тойрон эргэлдэх мэт анхаарлын төвд байж, хүч чадлаа харуулах боломж бүрдэнэ.

Нум - Анхаарлын төвд байна

10 Матар - Дүгнэлт хийх сар

Сарын эхний долоо хоногт Бархасбадь гарагийн нөлөөгөөр ажил карьерын хувьд өсөж дэвжих боломж гарч ирнэ. Хэрвээ та урлаг эсвэл анагаах ухаантай холбоотой ажил эрхэлдэг бол өөрийгөө сорьж, шинэ үүд хаалга нээхэд ээлтэй. Тиймээс карьерын хувьд томоохон өөрчлөлт гарах бололтой. Зорилго, мөрөөдөл тань юу ч бай хамаагүй өөрийгөө бүү хязгаарлаарай. Зөвхөн од эрхсээс өгч буй боломжийг ашиглаж гайхамшиг тохиодог гэдэгт итгээрэй. Хайр дурлалын харилцаанаас матрууд харилцан ойлголцол, буулт хийх талаар ихээхэн зүйлс сурах бололтой. Сарын сүүлээр өөрийнхөө талаар тунгаан бодож, амьдралдаа дүгнэлт хийнэ.

Матар - Дүгнэлт хийх сар

11 Хумх - Ирээдүйд тань чухал нөлөө үзүүлэх нэгэнтэй холбоо тогтооно

Шинэ хобби, сонирхол энэ сард хумхуудын анхаарлын төвд байх болно. Тиймдээ ч ихэнх зав чөлөөгөө түүндээ зориулж өөрийгөө нээх бөгөөд анагаах, сувилахтай холбоотой ажил эрхэлдэг хумхууд энэ сард гялалзах нь ээ. Мөн хумхууд өөрийн эрүүл мэндийн асуудлыг шийдэж, анхаарал сайтар хандуулна. Үүнтэй холбоотой хооллолт, өдөр тутмын хэв маягтаа өөрчлөлт хийх бололтой. Сарын сүүлээр ажил карьерынхаа тал дээр дүгнэлт хийж, тодорхойгүй байсан зүйлс тодорхой болж, хаана яваагаа тодорхойлно. Мөн он гарах дөхсөн баярын өдрүүдэд танилын хүрээгээ тэлж, ирээдүйд тань чухал нөлөө үзүүлэх нэгэнтэй холбоо тогтооно. Шинэ, сонирхолтой, урам зориг өгөх ном уншаарай.

Хумх - Ирээдүйд тань чухал нөлөө үзүүлэх нэгэнтэй холбоо тогтооно

12 Загас - Ирээдүйдээ анхаарлаа хандуул

Эрх чөлөө, бүтээлч сэтгэлгээ бол энэ сард загаснуудыг тодорхойлох үгс. Санчир гарагийн буцах хөдөлгөөний улмаас бүтээлч сэтгэлгээ тань нэмэгдэж, хийж бүтээх урам зоригоор дүүрэн байна. Энэ нь таныг амьдралаас хүсэж мөрөөдөж байгаа зүйлсэд тань ойртуулна. Зорилго мөрөөдлөө биелүүлэхийн тулд хаанаас эхлэхээ та ойлгох агаад түүндээ чиглэсэн ажлуудыг хийж эхэлнэ. Сарын эхний долоо хоногт Бархасбадь гарагийн нөлөөгөөр загаснуудад гайхалтай зүйл тохиолдож магадгүй. Гайхамшиг тохиолддог гэдэгт итгээрэй. Жижиг зүйлсэд санаагаа чилээгээд байлгүй аливааг томоор харж, ирээдүйдээ анхаарлаа хандуулаарай. Мөн энэ сард загаснууд аливааг ургуулан бодохоо багасгаж, дэргэдэх хүмүүсээ сонсож ойлгохыг хичээгээрэй хэмээн од эрхэс зөвлөж байна.

Загас - Ирээдүйдээ анхаарлаа хандуул

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()