7
Изабелла Барретт ( Isabella Barrett) - 2 сая доллар
9 настай хэрнээ санаанд оромгүй сэргэлэн, авъяаслаг охин өдгөө 2 сая долларыг өвлөдөг. Тэрээр фото модель, загвар өмсөгч гээд тал бүрээр өөрийгөө хөгжүүлж яваа сэргэлэн охин юм. Түүний гадаад дүр төрх, имижийг бүрдүүлэх хувцас, гоёл чимэглэл гэхэд 10 сая долларт хүрдэг байна.
6
Валентина Палома Пино (Valentina Paloma Pinault) - 12 сая доллар
Мексикийн алдарт жүжигчин Сальма Хайек (Salma Hayek) болон Францын тэрбумтан, бизнессмэн Франсуа Анри Пино (Francois Henri Pinault) нарын охин өдгөө 9 настай бөгөөд 12 сая долларын хөрөнгөтэй юм. Охины эцэг сар бүр охиндоо 50 мянган долларыг зарцуулдаг бөгөөд түүний хувьд ирээдүйдээ нэг их санаа зовох шаардлагагүй ажээ.
5
Дэннилинн Хоуп Биркхед Маршалл (Dennilin Hope Birkhead-Marshall) - 59 сая доллар
90 оны үед ид эрчээ авч байсан "Playboy" модель, секс бэлэг тэмдэг Анна Николь Смит (Anna Nicole Smith)-ийн охин өдгөө 10 настай бөгөөд 6 насандаа эхийнхээ хөрөнгийг өвлөж авсан юм. Түүнээс гадна бяцхан охин өдгөө моделийн чиглэлээр ажилладаг бөгөөд 10 сая долларыг хуримтлуулж чаджээ. Анна Николь Смит өөрөөсөө хэдэн үе мултарсан, алдарт бизнессмэн эр Ховард Маршал (Howard Marshall)-тай гэр бүл болж байсан бөгөөд түүнээс 49 сая долларыг салгаж авч байсан гэдэг.
4
Нокс болон Вивен Жоли Питт (Knox болон Viven Dzholi Pitt) - 67 сая доллар
Холливуудын хамгийн халуухан, алдартай хосуудын нэг гэгддэг байсан Брэд Питт (Brad Pitt) болон Анжелина Жоли (Angelina Jolie) нар 2008 онд өхөөрдөм хөөрхөн ихрүүдээ өлгийдөж авсан. Тиймдээ ч тэднийг төрөхөд ихрүүдийн зургийг 14 сая доллараар үнэлж, авахуулсан байдаг. Энэ нь түүхэн дэх хамгийн үнэтэй оддын зургаар шалгарсан юм. Ихрүүд өдгөө хэдийнээ 9 нас хүрсэн бөгөөд тэдний нийт хөрөнгө 67 сая доллар гэнэ.
3
Сури Круз (Suri Kruz) - 270 сая доллар
Холливуудын алдарт жүжигчин Том Круз (Tom Cruz), Кейт Холмс (Kate Holmes) нарын бяцхан охин Суриг хамгийн дэгжин, баян хүүхэд гэдгээр нь бид андахгүй билээ. Түүний өмссөн хүрэм нь гэхэд 3 сая долларт хүрэх бөгөөд өдгөө 11 настай бяцхан охины өөрийн хөрөнгө 270 сая доллар аж.
2
Ханхүү Жеорж Александр Луи (George Aleksandr Lui) - 1 тэрбум доллар
Хатан хааны гэр бүлийн бяцхан өв залгамжлагч, ханхүү Жорж өдгөө 3 настай. Түүний өвлөх хөрөнгө нь ойролцоогоор 1 тэрбум доллар юм. Төрөхдөө л олон түмний хайр хүндэтгэл, эцэг эхийнхээ бахархал нь болсон бяцхан хүүгийн нийт хөрөнгө өнөөдрийн байдлаар 400 сая долларт хүрээд байгаа ажээ. Түүний хөрөнгийг түүний төрсөн өдөр, ямарваа арга хэмжээнээс цуглуулсан байна.
1
Ханхүү Мулай Эль Хассан (Moulay El Hassan) - 2.5 тэрбум доллар
Морокко улсын ханхүү Мулай Эль Хассан болон гүнж Лалла Сальма (Lalla Salma) нар өдгөө 14 нас хүрч байгаа билээ. Гэсэн хэдий ч тэдний нийт хөрөнгө хэдийн 2.5 сая тэрбум долларт хүрээд байгаа юм.