Бид та бүхэндээ гадаадын эх сурвалжуудад бичсэн мэдээллийг орчуулан хүргэж байна. Энэхүү мэдээлэлд орчуулагчийн үзэл бодол ороогүй гэдгийг дуулгах нь зүйтэй болов уу.
1
Бид яагаад баяжиж чадахгүй байна вэ?
Та одоог хүртэл өөрийн гэсэн өвлөх хөрөнгөгүй, үрэх мөнгөгүй явсаар байна уу? Хамгийн гол асуудал бол танд баян болох хүсэл тэмүүлэл байгаа ч, хэрхэн мөнгө олох, олсон мөнгөө яаж өсгөх санаа байхгүйд гол учир байгаа юм. Хүн хичнээн мөнгөгүй байсан ч, түүнд баяжих санаа, сэтгэхүй байвал хормын дотор хүссэн эд баялгаа хурааж чаддаг. Та зөвхөн эд хөрөнгө, зүс царай эцэг эхээс өвлөгддөг гэж бодож байна уу. Тэгвэл үгүй юм. Баян сэтгэхүй ч мөн ээж ааваас өвлөгддөг. Тиймээс ч нэг л удаа баяжих замыг олсон хүний, үр хойч нь хүртэл тэрхүү сэтгэлгээг тархиндаа суулгасан байдаг.
Тэгэхээр баяжихын тулд бидэнд баялаг сэтгэхүй хэрэгтэй байх нь. Тус сэтгэлгээ нь маш энгийн зүйлсээс эхэлдэг. Хамгийн наад зах нь идсэн хоол, задалсан чихрийнхээ хогийг зүй зохистойгоор хаяж чаддаг. Олон нийтийн газар байхдаа ч биеэ зөв авч яван, хүрээлэн байгаа хүмүүстэй зөв үлгэр дууриалал үзүүлэх гэх мэт... Иймээс бид одооноос ч болов илүү ухаалаг байж, ядуу сэтгэлгээнээсээ сэрж, өөрийгөө чөлөөлөх хэрэгтэй.
2
Цаг үеэ мэдрэхгүй байх
Таны баяжихгүй байгаа хүчин зүйлсийн нэг бол мэдрэмжгүй байдалтай холбоотой. Яагаад гэж үү? Энэ нь бидний тархинд суугдаж, мөнхийн хадаастай байгаа зүйлсийн нэг юм. Цаг үеэ мэдрэхгүй, улирч өнгөрсөн дэг ёс, сэтгэхүйтэйгээ зууралдсаар байгаа нь ч мөн бидний алдаа. Хуучин цагийн сэтгэлгээнээс одоо ч болов салж, шинэ эрин үетэйгээ хөл нийлүүлэн алхах хэрэгтэй биш гэж үү? Бидний нийгэм өөрчлөгдөөд байхад, дотор нь байгаа бүхэн дагаад өөрчлөгдөх хэрэгтэй шүү дээ.
Одоо л өөрчлөгдөж чадахгүй бол, бидний энэхүү айдастай, хулчгар, ядмаг сэтгэхүй үр хүүхдэд минь ч гэсэн дамжих болно. Гэрээ засаад төрөө зас гэсэн үг байдаг. Том зүйлийг өөрчлөх гэж улайралгүй, өөрийгөө л өөрчлөхөд улс орон дагаад өөрчлөгдөхгүй гэж үү? Ядаж л бидний үр хүүхэд илүү тайван, амгалан, хүн чанартай баян сэтгэхүйтэй хүмүүсийн дунд өсч, хүмүүжих болно.
Үүний тулд бидэнд эрүүл мэнд хамгаас чухал юм. Эрүүл мэндийг ярихаас өмнө юу идэх, юуг идэж болохгүй гэдгээ сайн мэдэж байх хэрэгтэй. Баян сэтгэхүйтэй хүмүүс эрүүл мэндээ тэргүүнд тавьж, болсон болоогүй хоол хүнсийг авдаггүй. Гэхдээ энэ нь баян хүмүүс эрүүл мэндээ бодож, үнэтэй хоол авдаг гэсэн үг биш юм. Үүнд үнэ онц ач холбогдолгүй юм. Зөвхөн цаг үеэ мэдэрч, өөрийн эрүүл мэндийг тэргүүнд тавих хэрэгтэй.
3
Аливааг үргэлж буруу хийдэг
Бид бүхний ядуу яваа шалтгаануудын нэг бол ажлаа буруу сонгох явдал юм. Өөрийн гэсэн бодол, байр суурьгүйгээр хэн нэгний үгээр үг хийж, чухал шийдвэрийг хүмүүсийн үзэл бодлоор гаргадаг. Энэ нь бидний амьдралдаа хийж буй томоохон алдаануудын нэг билээ. Өөрийн дуртай ажлыг хийснээр та түүндээ илүү их сэтгэл зүрхээ зориулан, түүнийхээ хэрээр амжилтанд хүрэх боломж нь ихэсдэг.
Харин дараагийн зүйл бол бусдын итгэлийг алдах явдал. Энэ нь хамтрагчаа алдаж байгаагаас өөрцгүй хэрэг билээ. "Ганц мод гал болдоггүй. Ганц хүн айл болдоггүй" гэгчээр биднийг амжилтанд хүрэхэд хөтлөх хүмүүс бол зөв итгэл, энерги, эрч хүчтэй хамт олон, найзууд юм. Тэдний итгэлийг ямагт алдахгүй байх нь бидний хийж буй том хөрөнгө оруулалт билээ. Ингэснээр таны амжилтанд хүрэх магадлал 20-30 хувиар ихэсч байгаа хэмээн ойлгож болно.
Харин сүүлд дурдах зүйл бол хүндлэлгүй байдал юм. Бусдын хөлс хүчээ босгосон амьдрал, хийсэн хөдөлмөрийг нь юман чинээ бодохгүй бол тухайн хүн хэзээ ч амжилтанд хүрч чадахгүй. Бусдын зүйлээр нэрд гарсан хүний, гаргасан мөр нь хэзээ ч дардан байхгүй шүү дээ. Үр хүүхэд, дараагийн хойчдоо чухам цэвэр ариун хөдөлмөр, хүнийг зөв замд хөтөлдөг болохыг ойлгуулах хэрэгтэй. Ядаж л гудамжинд явахдаа хогоо хаяхгүй, олон нийтийн газарт бүдүүлэг авирлахгүй байх нь бидний хувьд чухал зүйлсийн нэг билээ.