Сексийн үед эрчүүд ямар алдаа гаргадаг вэ?

2016-07-14, 15:49
47,801

Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийг гайхалтай дотносуулж, бас аймшигтай холдуулдаг хүчин зүйлсэд чин сэтгэлийн холбоо, итгэлцэл, ойлголцлоос гадна сексийн харилцаа тунчиг чухал үүрэгтэй. Энэхүү нандин харилцааг хэвийн авч явахад хэн хэнийх нь оролцоо, идэвх зүтгэл шаардагдана. Ялангуяа эрчүүдээс... Сексийн үеэр эрчүүдийн гаргадаг дараах алдаануудыг бүсгүйчүүд ийнхүү дуу нэгтэйгээр шүүмжилж байна.

Сексийн үед эрчүүд ямар алдаа гаргадаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Таг дуугүй байдаг
Өмнө нь эхнэр тань танд сайхан үг хэлж чадахгүй бол зүгээр л чимээгүй бай хэмээн хэлж байсан байж магадгүй. Гэхдээ орон дотроо бол таг дуугүй байх нь үнэхээр урамгүй бас зохимжгүй. Эхнэрийгээ магт, үнсэж таал. Ингэж байж л хэн хэн нь сэтгэл хангалуун үлдэж чадна шүү дээ.



2. “Арын хаалгаар оръё”
Эрчүүдийн хамгий дуртай ч эмэгтэйчүүдийн уурыг барж орхидог нэг үг бол “Хойшоогоо ганцхан хийчихье”. Ийм үг сонссон эмэгтэй хүний толгойд хамгийн түрүүнд “Хувиа хичээсэн амьтан” гэсэн бодол л орж ирдэг. Эрчүүдэд хандаж хэлэхэд, “арын хаалга” бол зөвхөн гарцын зориулалтаар ашиглагддаг. Харин үүнийг туршиж үзэхийг хоёулаа зөвшөөрсөн тохиолдолд бүсгүйчүүд ядаж л сэтгэл санааны бэлтгэлтэй байх хэрэгтэй болдог байна.



3. Юу бодож байгааг нь өөрөөс нь сонсохыг хүсдэггүй
Эмэгтэйчүүд сексийн дараа ихэнхдээ халуун дотно яриа өрнүүлэх, энхрийлүүлж эрхлэх дуртай байдаг. Гэвч эрчүүд тэдний яриаг сонсолгүй унтаад өгдөг нь харамсалтай. Ийм үед эмэгтэй хүн гомдлоо дотроо тээн, “угаасаа миний яриаг хэзээ ч сонсож байгаагүй” гэх бодлоо хадгалсаар л явдаг. Энэ нь магадгүй дараа нь томоохон хэрүүлийн шалтгаан болох нь олонтаа.



4. Ариун цэвэр муу сахисан
Эмэгтэйчүүд гэдэг маш цэвэрч хүмүүс. Хамгийн цэвэрч эр хүн ч ямар ч муухай эмэгтэйг гүйцэхгүй л болов уу. 3, 4 хоног усанд ороогүй, амаа угааж амжаагүй, сахлаа аваагүй байх юм бол таны хэрэг харамсалтай нь бүтэхгүй нь дээ. Эмэгтэй хүнийг өөртөө дурлуулж, өвөртөө оруулах бодолтой байгаа л бол эхлээд ариун цэврээ өөрийнхөө хэмжээнд тултал нь сахихыг зөвлөе.



5. Ямар ч оршилгүй...
Эмэгтэйчүүдийн эрчүүдээс хүсдэг хамгийн чухал зүйл бол илүү их хайр энхрийлэл юм. Энэ нь цаад утгаараа ямар ч оршилгүй шууд секс хийх дургүй гэсэн үг юм. Харин түүний тэвчээрийг шалгаж, хувцсыг нь нэг нэгээр нь тайлж, бүтэн биеийн үнсэлт бэлэглэвэл та хоёрын үдэш хэзээ ч мартагдахгүй үнэхээр сайхан болно гэдэгт мөрийцсөн ч болж байна.



6. Түүнтэй маш ширүүн харьцах
Заримдаа эмэгтэйчүүд энгийн л нэг сексээс уйдаж, өөртэй нь урьдийнхаасаа бага зэрэг ширүүн харьцахыг хүсдэг. Гэвч эрчүүд үүнийг хэтрүүлээд хүсээгүй өвдөлт мэдрүүлдэг нь асуудал болдог аж. Үснээс нь чанга зулгаах, хэтэрхий чанга алгадах, хоолойг нь боох зэрэг нь секс гэхээсээ илүү хүчирхийлэл мэт санагддаг байна.



7. “Жаахан амарцгаая”
Хэтэрхий их хөлс хүч зараад ядарч байгааг чинь мэдэж байнаа, залуу минь. Гэхдээ бүсгүйд чинь одоо л хамгийн их таашаалтай, сайхан болж байхад нь завсарлага авбал харамсаад барахгүй зүйл болно шүү. Учир нь эмэгтэй хүн эрчүүд шиг тэр болгон дур тавиад байх боломжгүй, тэрхүү таашаал яг тухайн үедээ л оргилж ирж байтал нь зогсчихвол танд ч гэсэн харамсалтай биз дээ?



8. Мэдрэмжгүй, тэнэг хөгжим
Секс бол 5 мэдрэхүйгээр бүтдэг зүйл. Хэрвээ та хоёр хөгжилтэй үдшийнхээ хажуугаар сайхан хөгжим сонсохоор шийдсэн бол дисконы хэмнэлтэй, хурдан, нүргээнт, орилж чарласан дуу хэзээ ч битгий сонсоорой. Ямар ч таашаалгүйгээр нэг л мэдэхэд дуусчихсан байх болно. Яг л рок дуу сонсож хоол идэхээр хурдан хурдан зажилж, бүхлээр нь залгидаг шиг юм болно гэж мэд. Харин танд “Doja Cat”-ийн “So High”, “No Police” болон Бейонсегийн “Drunk In Love” дуунуудыг санал болгож байна.



9. Хэтэрхий олон асуулт
Бүхнийг өөрөө мэдээд, “бие даан” хийгээрэй. “Чамд энэ таалагдаж байна уу”, “Өвдөж байна уу”, “Ингэвэл яаж байна” гэх мэтчилэн асуугаад л байвал бүсгүйн чинь сэрэл мэдрэмж тэр чигтээ унтарчихна гэж санах хэрэгтэй. Хэрвээ түүнийг сэтгэл хангалуун үлдээж, бахархлыг нь төрүүлмээр байвал бага зэрэг нууцлаг, бас мэдрэмжтэй бай. Энэ л хамгийн шилдэг арга.



10. Зурагтаа унтраа
Нөгөө ажлаа дуусангуут л удирдлагаа атгаад хамаг анхаарлаа төвлөрүүлж бүсгүйгээ гомдоох хэрэггүй шүү. Харин үүний оронд түүнтэй халуун дулаан, хөгжилтэй яриа өрнүүлж, түүнийг хичнээн үзэсгэлэнтэй харагдаж байгааг бас үнэхээр сайн байсныг нь хэлж өөртөө итгэх итгэлийг нь өдөөж өг. Тэр дараагийн удаа бүхнийг гартаа авч, таныг гайхшруулна гэдэгт эргэлзэх хэрэггүй.


 

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()