Эрүүл аргаар 3 долоо хоногийн дотор жингээ хасах арга

2016-01-14, 21:44
53,299

Охид бүсгүйчүүд маань хурдан үр дүнгээ өгөх тураах дэглэмийг илүүд үзэн хэрэгжүүлж эхэлдэг. Гэвч энэ нь тухайн үедээ л үр дүнгээ өгөөд, эргэн таргалуулах магадлал өндөртэй байх нь олонтаа. Мэдээж удаан хугацааны турш дасгал сургуулилтаар хичээллэн, бага багаар жингээ хасах нь сайн ч, энэ нь тухайн хүнээс маш их тэсвэр тэвчээр, хатуужил шаарддаг. Тиймээс та бүхний өдөр тутамдаа хэрэгжүүлэх бүрэн боломжтой, эрүүл аргаар жингээ хасах, хамгийн үр дүнтэй аргуудыг танилцуулах гэж байна.

Эрүүл аргаар 3 долоо хоногийн дотор жингээ хасах арга
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Хооллох хэв маягаа өөрчлөөд үзээрэй
Та аль болох хайрсан, хуурсан, түргэн хоолнуудаас татгалзан, өдөр тутамдаа усны агууламж сайтай жимс хүнсний ногоог хэрэглэж байх нь жингээ хасахад илүү хялбар болдог юм. Хоол хүнсэнд агуулагдаж байгаа өөх тос нь судасны хананд наалдан, улмаар зүрх судасны өвчлөлүүдийг үүсгэх хүчин зүйлсийн нэг болдог байна. Тиймээс тостой хоол идсэнийхээ дараа хамгийн багадаа 30 минутын дараагаас халуун бүлээн ус ууж хэвшээрэй.



2. Өдрийг идэвхитэй өнгөрүүлэх
Эрүүл хүн өдөрт 2000 калориас багагүй шим тэжээлийг хоол хүнснээсээ авах хэрэгтэй байдаг. Хэрвээ та өдөрт авах илчлэгийнхээ хэмжээг 500 калоригаар багасгавал 7 хоногт дунджаар 400-900 гр турах боломжтой. 1 цагийн турш эрчимтэй дасгал хөдөлгөөн хийснээр, өөх шатаж, нэн шаардлагатай шим тэжээл болох 1200 калори, таны биед үлддэг байна. Тиймээс та өдөрт идэх хоолныхоо илчлэгийг тооцон, 1200 калориас ихгүй хүнс идэж байхыг зөвлөе.



3. Эрүүл хоол хүнсийг сонгож хэрэглэх
Эрүүл мэндэд өндөр ач холбогдолтой жимс, өндөгний цагаан, вандуй, загас, далайн бүтээгдэхүүн, бор мах, бууцай, хүрэн манжин зэргүүд нь таны жинг хасаад зогсохгүй сайхан арьстай байхад тусална. Тиймээс гурилан бүтээгдэхүүн, сахарын агууламж ихтэй хүнс, тос өөхтэй хоолноос татгалзаарай.



4. Хоолныхоо хэмжээг тааруул
Идэж байгаа хоол тань, таны зангидсан гарын нударгаас ихгүй байх ёстой. Бид үүнийг төдийлөн мэддэггүй, заримдаа ходоод хэдийнээ дүүрчихээд байхад л нэмж идээд байдаг шүү дээ. Түүнчлэн, гурван хуруунаас илүүгүй хэмжээтэй махыг идэж, эрхий хуруу шигээ хэмжээтэй бяслагийг өдөр тутамдаа идвэл, биед сайн байдаг.



5. Хийжүүлсэн ундаа болон амттай зүйлсийг хэрэглээг эрс багасга
Хэрвээ та үнэхээр чихрэнд дуртай, идэхгүй байж чаддаггүй бол ядаж идэх хэмжээгээ багасгаарай. Ихэнх хүмүүс махан зүйлийн араас өөрийн эрхгүй чихэр идмээр, гаазтай ундаа уумаар санагддаг. Тэгвэл энэ нь бидний биед маш муу нөлөөтэй байдаг байна.



6. Уудаг усныхаа хэмжээг ихэсгэ
Өдөрт уух шингэнийхээ хэмжээг чадах хэмжээгээрээ нэмэгдүүлээрэй. Түүнчлэн хийжүүлсэн ундаа нь таныг хамгийн ихээр таргалуулдаг тул болж өгвөл татгалзах хэрэгтэй. Хэрвээ усыг дангаар ууж чаддаггүй бол цай, жүүс зэргээр өдрийнхөө хэрэгцээг хангаж болох юм.



7. Биедээ тохирсон хөнгөн дасгал хөдөлгөөнийг хийх
Энэ танд хэцүү санагдаж магадгүй. Гэвч та тодорхой хэмжээгээр эрчимтэй дасгал хөдөлгөөнийг өдөрт дор хаяж 30 минут хийснээр таны биед санаанд оромгүй гайхалтай өөрчлөлт мэдрэгдэж, энэ нь сүүлдээ зуршил болох болно. Ингэснээр таны илүүдэл сул мах чангаран, сайхан биетэй болоход тань тусалдаг.



8. Гүйлтээр хичээллэх
Гүйлт нь жин хасах хамгийн шалгарсан аргуудын нэг юм. Энэ нь хүнээс асар их тэвчээр шаардах боловч, үр дүнгээ хамгаас хурдан өгдөг. Мэдээж жингээ хасахын тулд өөртөө тодорхой зорилго тавин хичээллэж, тулгарсан саад бэрхшээлийг ухаалгаар, тэвчээртэй даван туулаарай.



9. Кардио дасгал хийх
Энэ нь заавалчгүй биеийн тамирын зааланд тусгай тоног төхөөрөмжинд хийдэггүй, өөрийн биеийн жингээр хийх дасгалууд юм. Тиймээс хаана ч хэдийд ч хийх боломжтой дасгал хөдөлгөөнүүд үүнд багтдаг. Дээр нь гайхалтай үр дүнтэй. Иймэрхүү дасгал хөдөлгөөнүүдийн зааварчилгаа нь интернэтэд хаа сайгүй байдаг учир олоход хялбар маш хялбар.



10. Олон төрлийн дасгал хөдөлгөөнийг хослуулж хийх
Жишээ нь, жинг эрчимтэй хасах гүйлтийг,  идэвхитэй хөдөлгөөн бүхий дасгалуудтай,  хэвлий, булчин чангаруулах дасгалыг, сунгалтын дасгалтай хослуулах гэх мэтээр системтэй хийгээд үзээрэй.



11. Дасгалуудаа биедээ тааруулж хийх, хэт ачаалал өгөхгүй байх
Дасгал хөдөлгөөн хийх явцад зүрхний үйл ажиллагаа эрчимжиж, ачаалал ихдэн бие тавгүйтүүлэх талтай. Тиймээс та хэтэрхий хүнд дасгал хөдөлгөөн хийлгүй, өөртөө тохирсон дасгалыг тааруулан хийгээрэй.



12. Дасгалын хугацаагаа давтамжтай болгох
Нэг дор хэт удаан хугацаагаар биедээ ачаалал өгөлгүйгээр, дасгалуудаа хувааж хийгээд үзээрэй. Өглөө босоод, хоолоо идсэнийхээ дараа, унтахынхаа өмнө гэхчилэн 1 хийхдээ 15-20 минутын турш өдөрт 3 удаа хийх гэх мэтээр оролдоод үз.



13. Өдөрт хийх ёстой зүйлийнхээ жагсаалтыг гарга
Энэ нь төлөвлөгөөтэй ажиллах хэрэгтэй гэсэн үг юм. Мөн идсэн хоол, хийсэн дасгал, удахгүй хийх дасгал гэх мэтээ тэмдэглээд яваарай.



14. Амьдралын хэв маягаа өөрчлөх
Хэрэгтэй хэрэггүй муудсан, хугацаа нь дууссан иддэггүй хоол хүнсүүдээ хөргөгч, шүүгээнээсээ цэвэрлээрэй. Тэгээд өөрт хэрэгцээтэй эрүүл хоол хүнсийг худалдаж авч байх нь танд болоод таны гэр бүлд хэрэгтэй юм. 



15. Өөрийгөө завгүй байлга
Бид завгүй байх тусмаа л маш олон зүйлийн амжуулаад байдаг сонин хүмүүс. Тиймдээ ч өөрийгөө аль болох завгүй байлгаж, өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлээрэй. Ингэснээр таны амьдрал идэвхитэй хэмнэлд орж, жин хасахгүй юм гэхэд нэмэхгүй байх гол үүргийг гүйцэтгэнэ.



16. Гадуур хооллохоо багасгаарай
Гэртээ, өөрийн гараараа амттай хоолыг хийж идэж байгаарай. Гаднаас авсан хоол хүнс баталгаагүйн дээр өртөг ихтэй, дээр нь таны эрүүл мэндэд маш муу нөлөөг үзүүлэх болно. Түүнчлэн хүн гадуур хооллохоороо хэмжээнээсээ хэтрүүлж идчихээд байдаг гэмтэй.



17. Аль болох сайн унтаж амар
Насанд хүрсэн хүмүүс өдөрт 7-8 цаг унтахад бүрэн амарч, бие сэргэсэн байдаг. Нойр муутай үед хийсэн дасгал, идсэн хоол хүртэл хор болдог.


 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()