Эрчүүд сексийн дараа юу боддог вэ?

Эрчүүдийг сексгүйгээр төсөөлөхөд ч бэрх юм. Энэ нь тэдний эрч хүчийг нөхөж, гайхалтай таашаалийг бэлэглэдэг. Харин тэд сексийн дараа юу боддог болохыг бүсгүй та мэдэхийг хүсч байсан нь гарцаагүй. Бид өнөөдөр эрчүүд сексийн дараа чухам юу боддогыг танилцуулахаар бэлтгэлээ. Мэдээж хүн бүрийн үзэл бодол өөр хоорондоо харилцан адилгүй ч, доор дурдах бодлууд нь тэдэнд нийтлэг тохиолддог болохыг дуулгая. 

Эрчүүд сексийн дараа юу боддог вэ?

1 Одоо би унтаж болох болов уу?

Эрчүүд секс хийж, таашаал авсныхаа дараа ямар нэгэн зүйлд сатааралгүй шууд л унтахыг хүсдэг.  Гэвч энэ нь бүсгүйчүүдэд өөрийг нь үл хүндэтгэж байгаа мэт сэтгэгдлийг төрүүлэх нь бий. Хэдий  тийм ч, эрчүүдийн энэ үйлдлийг аль болох ойлгохыг хичээгээрэй. Учир нь тэд сексээс бүрэн таашаал мэдэрсэн учраас алжаал ядаргаа нь тайлагдаж, нойр нь маш их хүрдэг байна. Тэгэхээс биш ямар нэгэн байдлаар таныг үл хүндэтгэж, тоохгүй байгаа гэсэн үг биш юм. Харин нойр нь хүрээгүй хэдий ч нүдээ аниад, унтахыг эрхэмлэж байгаа бол, асуудал өөрөөр яригдах билээ.

Одоо би унтаж болох болов уу?

2 Түүнд таатай байсан болов уу?

Сексээс эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль аль нь таашаал авах ёстой. Нэг ёсондоо хосууд бие биедээ жаргалыг мэдрүүлэх хэрэгтэй болохоос биш, хэн нэгэн нь таашаал аваад, нөгөө хүн нь сэтгэл дундуур үлдвэл утгагүй хэрэг юм. Гэвч нийт эмэгтэйчүүдийн дөнгөж 30 гаруй хувь нь л сексээс таашаал авч чаддаг болох нь судалгаагаар тогтоогджээ. Иймд эрчүүд секс хийж дууссаны дараа эмэгтэйдээ ямар байсан эсэхэд санаа зовних нь бий. 

Түүнд таатай байсан болов уу?

3 Тэр дур тавьж чадсан уу? Эсвэл жүжиглэсэн үү?

Секс хийж байгаагийн гол зорилго нь мэдээж хэрэг дур тавих явдал билээ. Гэвч гол зорилгоо хэрэгжүүлж чадахгүй бол, секс сайхан санагдахгүй нь лавтай. Эмэгтэй хүмүүс сексээс бүрэн гүйцэд таашаал авч чаддаггүй гэдгийг бид дээр дурдсан. Тийм учраас сексийн дараа эрчүүдийн дийлэнх хувь нь эмэгтэйгээ жинхнээсээ дур ханасан эсэхэд эргэлздэг аж. Учир нь ихэнх тохиолдолд эмэгтэйчүүд дур ханаагүй байж, залуудаа эвгүй сэтгэгдэл төрүүлэх вий гэсэндээ дур тавьсан мэт худал жүжиглэдэг байна.

Тэр дур тавьж чадсан уу? Эсвэл жүжиглэсэн үү?

4 Би хэтэрхий хурдан дур ханачихав уу даа?

Эрэгтэй хүний хувьд сексийн үеэр эрт дур тавих болон дур тавихгүй удах нь бага зэрэг төвөгтэй асуудалд хүргэхээс гадна, ичих мэдрэмжийг өөрийн эрхгүй төрүүлдэг. Тийм ч учраас эрчүүд секс хийснийхээ дараа "Би арай эрт дур тавьчихав уу даа?", "Би яагаад дур тавихгүй удаад байсан юм бол?" гэх мэтээр бодолд автдаг аж. 

Би хэтэрхий хурдан дур ханачихав уу даа?

5 Би яагаад дур ханахгүй удаад байсан юм болоо?

Заримдаа тухайн орчин, нөхцөл байдал, хүрээлэн буй орчны нөлөөлөл зэргээс болоод, эрэгтэй хүн сексийн үеэр дур тавихгүй удах, тэр ч бүү хэл дур тавихгүй байх нь бий. Энэ нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алинд нь төвөгтэй санагдахад хүргэдэг. Түүнчлэн үүнээс болж сексээс ямар ч мэдрэмж, таашаалыг авч чаддаггүй байна.

Би яагаад дур ханахгүй удаад байсан юм болоо?

6 Дараагийн удаа ямар байх бол?

Эрчүүдийн толгойд, дараагийн удаа секс хийхдээ "юун дээр илүү анхаарах вэ?", "сая юу нь тав тухгүй санагдав?" гэх мэтээр элдэв төрлийн бодолд автдаг байна. Энэ нь өөртөө болон эмэгтэйдээ дараагийн удаа илүү гоё мэдрэмжийг төрүүлэхийг хүсч буйтай нь холбоотой юм. Мөн үүнд "Хүүхэдтэй болсон болов уу?" гэх асуулт ч гэсэн багтана. 

Дараагийн удаа ямар байх бол?

7 Одоо яах ёстой вэ?

Эр хүнд тухайн секс таалагдсан бол, цааш дахин үргэлжлүүлэхийг нууцхан хүсдэг гэнэ. Гэхдээ энэ нь эмэгтэйн сексийн харилцаанд хэрхэн ач холбогдол өгч буйтай салшгүй холбоотой юм. Хэрвээ хайртай залуу тань таниас дахин секс хийхийг хүсвэл, та түүнд үнэхээр их таалагдаж байгаагийн шинж ч байж мэдэх талтай учраас дургүйцэхгүй байгаа бол, бүү цааргалаарай. Харин та дахин секс хийхийг хүсэхгүй байвал, түүнд эвтэйхнээр ойлгуулж хэлж болох юм.

Одоо яах ёстой вэ?

8 Энэ алдаа байсан

Зарим тохиолдолд эрчүүд өөрсдийн хүслээ барьж дийлэлгүй, хэзээ ч холбогдож болохгүй бүсгүйтэй ороолцолдож, хамтдаа үдшийг өнгөрүүлэх нь бий. Энэ бүхний дараа тэдний толгойд "алдаа байсан" гэх бодол л эргэлдэж, өөрийгөө буруутгаж суудаг аж. Тус байдал нь ихэвчлэн найз бүсгүй, эхнэртэй залуучуудад тохиолдох бөгөөд хэзээ ч хуурахгүй гэж амлалт өгсөн атлаа, хүслээ барьж дийлэлгүй түүнийгээ хуурсандаа шаналдаг байна. 

Энэ алдаа байсан

9 Найзууддаа хэлэх хэрэгтэй болов уу?

Сайхан бүсгүйг өвөртөө оруулна гэдэг эрчүүдийн тухайд бахархууштай хэрэгт тооцогддог байна. Тиймдээ ч үүнийгээ найзууддаа гайхуулж, ямар сайхан бүсгүйг өөрийн болгосноо дуулгахыг хүсдэг. Гэхдээ энэ нь хүн хүний онцлогоос хамаарах бөгөөд зарим эрчүүд зүгээр л нууцалж, өөртөө үлдээхийг илүүд үздэг байна. 

Найзууддаа хэлэх хэрэгтэй болов уу?

10 Түүн рүү дахиж залгах хэрэгтэй гэж үү?

Хамтдаа халуухан үдшийг өнгөрүүлсний дараа эрчүүд тухайн бүсгүй рүү ахиж залгах хэрэгтэй эсэх талаар бодож толгойгоо гашилгадаг. Хэрэв тэр үдэш үнэхээр мартагдашгүй халуухан байж чадсан бол, эрчүүд зайлшгүй залгаж, дахин болзож, мартагдашгүй амтыг хэмжээлшгүйгээр мэдрэхийг хүсдэг гэнэ. 

Түүн рүү дахиж залгах хэрэгтэй гэж үү?

11 Яг одоо л хоол идэх хэрэгтэй

Секс хийсний дараа эрчүүд 250 калори шатааж, идсэн хоолоо хэдийн шингээж, өлсөж эхэлдэг. Яг л хөлсөө урстал дасгал хийсэн мэт санагдаж, ходоод нь хоол нэхэж эхэлнэ. Тиймдээ ч тэдний сексийн дараа боддог зүйлсийн нэг бол яахын аргагүй хоол юм. Сайхан сексийн дараа, амттай хоол идэх бол тэдний хувьд юутай ч зүйрлэшгүй бэлэгтэй адил санагддаг байна.  

Яг одоо л хоол идэх хэрэгтэй

12 Би сайн байсан байх

Ихэнх эрчүүд өөрийгөө сайн байсан гэж үздэг. Тиймдээ ч тун бардам хэвтэж, элдвийг эргэцүүлж боддог. Эрэгтэй хүмүүсийн тухайд хамтрагчдаа таашаал өгч чадахгүй байх нь ичгэвтэр хэрэгт тооцогддог тул, тэд өөрсдийгөө сайн байсан гэдэгт итгэхийг хичээж, сэтгэлээ тайтгаруулдаг. 

Би сайн байсан байх

13 Би орхиж явчихвал яах бол?

Ганц шөнийг хамтдаа өнгөрүүлсэн эрэгтэй эмэгтэй хүмүүс, бие биенээсээ таашаал авч, халуухан байдлыг мэдэрдэг. Харин сексийн дараа эрчүүдийн толгойд эргэлддэг нэг бодол нь "сэрэхээс нь өмнө явчихвал яах бол?" юм. Гэхдээ энэ нь хамгийн ухамсаргүй, ичгэвтэр бодол гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Та үүний оронд яагаад өглөөний цай ууж, ярилцах нь зүйтэй болов уу. 

Би орхиж явчихвал яах бол?

14 Цаашид яах хэрэгтэй вэ?

Сексийн дараа эрчүүдийн толгойд эргэлддэг бас нэгэн бодол бол дараа нь яах вэ? гэх асуудал. Тэд бүсгүйчүүдийг өвөртөө оруулж, гал халуун үдшийг өнгөрүүлсний дараа, хариуцлага хүлээх шаардлагатай болдог. Ялангуяа тухайн бүсгүйтэй болздог, үерхдэг биш бол, төвөгтэй байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Эрчүүд тухайн сексийг ганц шөнийн явдал гэж ойлгож байгаа ч, бүсгүй үүнийг хайрын эхлэл гэж үзэх нь бий. Тиймдээ ч тэдний үзэл бодолд зөрчилдөөн үүсч, залуу цаашдаа яах ёстойгоо бодох хэрэгтэй болно. 

Цаашид яах хэрэгтэй вэ?

15 Удирдлага хаана байна?

Эрчүүд секс хийсний дараа биед нь сайн гормон ялгарч, хамгийн тайван, жаргалтай байдалд шилждэг. Тиймдээ ч тэд сексийн дараа тухлан суугаад дуртай нэвтрүүлэг, хөлбөмбөгөө үзэх дуртай. Энэ нь тэдэнд хамгийн сайхан мэдрэмжийг төрүүлж, амьдралаас авч байгаа нэгээхэн бэлэг шиг мэдрэгддэг. Харин бүсгүйчүүдэд энэхүү байдал нь огтхон ч таалагддаггүй бөгөөд өөрсдийгөө ямар ч үнэ цэнэгүй гэж ойлгон гомдох нь бий. Гэхдээ бүсгүй та энэ нь тэдний байгалиас заяасан онцлог, мэдрэмж гэдгийг ойлгоорой. 

Удирдлага хаана байна?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()