Сүүлийн 10 жилд болсон, түүхэнд тодоор бичигдэн үлдэх үйл явдлууд

2019-12-08, 12:41
4,852

Эдгээр үйл явдлыг тодорхой салбарт гарсан чухал нээлт болон ирээдүйд нөлөөлөх магадлалд нь үндэслэн сонгожээ.

Сүүлийн 10 жилд болсон, түүхэнд тодоор бичигдэн үлдэх үйл явдлууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Лулу ба Нана

2018 оны арваннэгдүгээр сард Хятад улсад генетикийн өөрчлөлтөөр буюу зохиомлоор бий болгосон 2 ихэр охин төржээ. Тэднийг Лулу ба Нана хэмээж байгаа ч жинхэнэ нэрийг нь олон нийтэд зарлаагүй байна.  Уг эмнэлэгийн туршилтийг Хятадын биологич Хэ Жиянку охидын эцэг эхийн зөвшөөрөлтэйгөөр явуулсан. Тэрээр энэ охид бол дэлхийн хамгийн анхны зохиомлоор бий болгосон хүмүүс бөгөөд цоо эрүүл төрсөн хэмээжээ. CRISPR-Cas9 технологийн тусламжтайгаар ДНХ-г нь өөрчлөх боломжтой болсон тул ихрүүд төрөлхийн ХДХВ-г эсэргүүцэх чадвартай болсон байна.

Туршилтыг нууцаар явуулсан ба олон нийтэд үр дүнгээ танилцуулсны дараа ихээхэн шүүмжлэл дагуулжээ. Олон нийтийн дунд үл ойлголцол үүссэний улмаас Хятадын эрх баригчид Хэ Жиянкугийн судалгааны бүх ажлыг зогсоохоор шийдсэн бөгөөд биологичийг өөрийг нь хяналтан дор их сургуулийн байранд байрлуулсан байна.

Лулу ба Нана

2 SpaceX компанийн пуужин "Falcon Heavy"

SpaceX компанийн хийсэн бүх үйл ажиллагаа өнгөрсөн арван жилийн хамгийн чухал үйл явдлуудын нэг болсон. Нэгэн гайхалтай тэрбумтны ачаар дэлхийн өнцөг булан бүр дэх хүмүүс ахин сансрын тухай мөрөөдөж эхэлсэн учир өвөрмөц зүйлийг олж сонгоход хэцүү болгосоноос гадна шинэ бүтээлт нээлтүүд биднийг хүлээж байна.

Магадгүй Элон Маск сансрын хайгуул хийх үйл явцыг үнэхээр хурдасгасан байх. Тэр том, бодит мөрөөдөлтэй нэг хүн амжилтанд хүрч, сансрын хөтөлбөр төрөөс хараат бус байж чадна гэдгийг харуулсан. "Falcon Heavy" пуужин нь хөөрөх ажиллагааны үеэрх хамгийн хүчирхэг, хамгийн их ачааны даацтай, хүнд жинтэй хөөрөх хэрэгсэл байв. Онолоор бол уг пуужин нь Ангараг гараг руу 17 тонн ачаа хүргэх чадалтай аж. Нэг удаагийн хөөрөх зардал нь 90 сая ам.доллар болох ба өрсөлдөгч болох  "Delta IV Heavy"-ийн хөөрөх зардал нь 400 сая ам.доллараас хэтрээд байгаа юм. Үүнээс гадна уг пуужин нь  28 хөдөлгүүртэй гэдгээрээ дээд амжилт тогтоосон байдаг. 70-аад оноос хойш ихэнхи дизайнарууд олон хөдөлгүүртэй пуужин баталгаагүй гэж үздэг байв. Хэрэв "Falcon Heavy" нь цаг хугацааны шалгуурыг давж, найдвартай ажиллагаатай гэдгээ баталж чадвал пуужингийн салбарыг бүхэлд нь өөрчилж чадна.

SpaceX компанийн пуужин "Falcon Heavy"

3 4G сүлжээ

21-р зууны эхний 10 жилд интернет илүү хөдөлгөөнтэй, хурдан бас хямд болсон нь хүн төрөлхтөний харилцаа холбоонд хувьсгал авчирсан. Хотын оршин суугчид тогтмол интернэтэд холбогдож өдөр бүр ашиглаж байна. Интернэтийг энгийнээр бас хямдаар ашиглаж байгаа нь өдөр тутмын амьдралыг олон талаар өөрчилсөн. Такси дуудах эсвэл онлайнаар киноны тасалбар худалдаж авах, банкин дахь хувийн нууц данс, шуурхай мессенжер болон бусад олон зүйлс хэдхэн жилийн өмнө гарч ирсэн боловч үргэлж ийм байсан мэт л санагдана. Тав дахь үеийн хөдөлгөөнт холбооны сүлжээг олон оронд аль хэдийн туршиж үзсэн бөгөөд өгөгдөл дамжуулах хурд нь дор хаяж секундэд 1 гигабайт, нэгэн зэрэг холбогдох тоо нь квадрат км тутамд дор хаяж 1 сая байх зэрэг стандартад хамгийн өндөр шаардлагыг тавьдаг. Өмнөд Солонгос шинэ стандартад шилжсэн анхны орон болжээ.

4G сүлжээ

4 Арабын хавар

Арабын хавар гэдэг нь 2011 онд эхэлсэн үйл явдал юм. Ойрхи Дорнодод хэд хэдэн хувьсгал гарч тухайн бүс нутгийн бүх улс орнуудад нөлөөлөв. Үүний үр дүнд зарим газарт бүхэл бүтэн дайн дэгдэж одоо ч үргэлжилсээр байна. Ливи, Сири, Йемен зэрэг зарим улс орнууд хуучин хил дээрээ үлдэх эсэх нь эргэлзээтэй болсон. Эдгээр улс орны иргэд тийм ч хурдан “Үхэл”-д хүрэхгүй ч энэ байдал тэднийг удаан зовоох болно. Энэ мөргөлдөөн гаднаас тусламж нөөц авахгүйгээр зууны турш үргэлжилж мэднэ.

Дайн тулалдааны үр дүнд дор хаяж 800 мянган хүн амь үрэгдэж, хэдэн арван сая хүн дүрвэгчид болж, олонх нь Европ руу явжээ. Мэдээж энэ явдал ч гэсэн үр дагавартай байв. Нэг талаас Европт террорист халдлагын тоо мэдэгдэхүйц нэмэгдсэн бол нөгөө талаас Европын нийгэм өөрөө радикалчлалтай болж байна. Орос улсад болон дэлхийн бараг бүх оронд хориглосон байгууллага болох "Исламын улс" хэмээх бүлэглэлүүд гарах болсон үзэгдлийг үл тоомсорлох аргагүй юм. Тэд гарч ирсэн эхний жилүүддээ онцгой үр нөлөөтэй байв. Орчин үеийн харилцаа холбооны технологийн тусламжтайгаар тус бүлэг сүлжээнд алдар нэр олж, 150 мянга орчим идэвхтэй оролцогчдыг татаж чаджээ. Дэлхий даяарх идэвхгүй дэмжигчдийн тоо тодорхойгүй байна. Магадгүй тэд хэдэн арван саяд хүрсэн байж магадгүй.

Арабын хавар

5 Биохиймэл эрхтэн

Хүмүүс ямар нэг байдлаар аль нэг үе мөчөө алддаг ба хамгийн анхны хиймэл эрхтэн Египетээс гарч ирэв. Жишээлбэл далайн дээрэмчинд гар биш дэгээ, хөлний оронд модон тулгуур байх шаардлагатай байсан. Ийм байдлаар саяхныг хүртэл хиймэл эрхтэн хийх технологи төдийлөн өөрчлөгдөөгүй байв.

2010 онд Британийн RSLSteeper компани нь бодлын хүчээр хянадаг биохиймэл гарыг гаргасан юм. Түүнчлэн хяналт нь маш нарийн байсан тул хүн түлхүүрээр хаалга онгойлгож, өндөг зуурч, АТМ-ээс мөнгө авч чадаж байсан ба ерөнхийдөө гараар хийх бүх үүргийг гүйцэтгэж байна. Хэдэн жилийн дараа өөр нэг компани болох Bebionic нь бодлын хүчээр хянадаг байхаас гадна мэдрэх чадвартай шинэ үеийн хиймэл эрхтэн хийжээ. Хэдий байгалиас заяасан мэдрэх чадварыг гүйцэхгүй ч хиймэл эд эрхтэн нь гадаргууд хүрэх болон халуун, хүйтнийг мэдэрдэг болсон байна. Энэ нь 15-20 жилийн өмнөх үеийнхтэй харьцуулахад гайхалтай ахиц юм. Одоогийн байдлаар ийм хиймэл эрхтэн нь маш үнэтэй боловч 3D хэвлэлтийг хөгжүүлснээр тэдний өртөг буурах төлөвтэй байна. АНУ-ын засгийн газар цэргийн салбартаа аль хэдийн ийм хиймэл эрхтэн олгоод эхэлжээ.

Биохиймэл эрхтэн

6 Ангараг гараг дээр ус олдсон нь

Ангараг гараг дээр зөвхөн өндөр хөгжилтэй соёл иргэншлийн төлөөлөгчид л ухаж чадах хүний гараар хийсэн суваг олж илрүүлсэн ч төд удалгүй алга болсон. Оронд нь пирамид, сфинкс байна гэсэн боловч шинээр авсан зургуудад тэдгээр нь буугаагүй ч хоёр туйлаас нь мөсөн бүрхүүл олджээ. Энэ нь Улаан нүдэн гараг дээр амьдрал байх боломжтой юу гэдэг таамгийг ахин төрүүлж байна. 2018 оны 7-р сарын 25-ны өдөр шинжлэх ухааны нийгэмлэг Ангараг гариг дээр ус олдсон тухай мэдээлэл нийтэлсэн бөгөөд энэ бол Өмнөд туйлынх нь мөсөн дор 1,5 километрийн гүнд байрлах, дор хаяж хорин километр өргөнтэй тогтоол нуур аж. Хүн төрөлхтөний хувьд ус бол амьдралыг тэтгэх суурь болоод шаардлагатай элемент. Манай Антарктидад байдаг Восток мөсөн нуур үүнээс илүү гүнзгий бөгөөд тэндээс хамгийн энгийн амьд биетийг илрүүлсэн. Ангараг гариг дээр ийм амьдрал, эсвэл ядаж үүний ул мөр олдох боломжтой ба хэрэв ийм зүйл тохиолдвол яах аргагүй түүхэн дэх хамгийн том нээлтүүдийн нэг болно.

Ангараг гараг дээр ус олдсон нь

7 Таталцлын долгионыг илрүүлсэн нь

1916 онд Альберт Эйнштейн харьцангуйн онол дээр үндэслэн таталцлын долгион байдаг гэж урьдчилан таамаглаж байсан. Тус долгионыг барих оролдлого 60-аад оны үеэс эхэлсэн бөгөөд саяхныг хүртэл амжилт олоогүй ба гол асуудал нь технологийн хөгжлийн түвшинд байв. Эцэст нь 2015 оны есдүгээр сарын 14 нд хамгийн анх ажиглагдсан юм. Жилийн дараа шинжлэх ухааны нийгэмлэг сайтар шалгасаны үндсэн дээр үр дүнгээ танилцуулжээ. 2017 онд таталцлын долгионыг туршилтаар илрүүлсэнд Физикийн Нобелийн шагнал олгов. Хоёр хар нүхний нэгдэлээс үүссэн долгионыг туршилтаар илрүүлж GW150914 хэмээн нэрлэсэн. Одоо одон орон нь ертөнцийг судлах шинэ хэрэгсэлтэй болжээ. Жишээлбэл, уг долгион үнэхээр өргөжиж байгаа эсэхийг удахгүй тодорхойлох боломжтой болно. Ямар нэг зүйлд ойгоод буцаж буй долгионыг тэмдэглэж авч чадах нь тохиолдож болох хамгийн гайхалтай зүйл байх болно. Учир нь энэ үзэгдэл өөр олон ертөнц байж болох магадлалтай гэдгийг харуулна.  

Таталцлын долгионыг илрүүлсэн нь

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()