Ариун цэврийн өрөөгөө гялалзтал цэвэрлэх гайхалтай санаанууд

Угаалгын өрөөг цэвэрлэхэд хялбар мэт санагдах ч, цэвэрлээд эхлэхээр нарийн ажиллагаа ихтэй, мөн багагүй төвөгтэй болохыг мэддэг шүү дээ. Шил толийг арчаад байхад халтартаж, хичнээн үрсэн ч толбонууд нь арилахгүй гээд тоочоод байвал зовлон дуусахгүй. Иймд бид та бүхэндээ энгийн нэгэн материалаар иж бүрэн цэвэрлэгээ хийх үнэтэй зөвлөгөөг хүргэж байна. Эдийн засгийн хямралтай байгаа энэ үед заавал үнэтэй шингэн авах хэрэгтэй гэж үү?

Ариун цэврийн өрөөгөө гялалзтал цэвэрлэх гайхалтай санаанууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Толин дээрх толбыг арилгах

Телевизээр сурталчилдаг үнэтэй шил арчигч шингэн аваад, хэрэглэж үзэхэд төдийлөн сэтгэлд хүрэхгүй байх нь бий. Энэ нь үнэтэй бөгөөд алдартай бүхэн чанартай байдаггүй гэдгийн нэг жишээ юм. Толин дээрх загал, ялангуяа бижрүүтсэн өнгөгүй толбонууд нь хэр баргийн хүчтэй шингэнд арилдаггүй бөгөөд ажиллагаа ихтэй байдаг. Харин та гэртээ байгаа багахан хүнсний сода, хүчил төрөгчийн хэт ислийн тусламжтай толь, шилэн дээрх толбыг хялбархан арилгах боломжтой. Дээрх хоёр бүтээгдэхүүнийг ижил хэмжээтэй найруулж, шүршдэг саванд хийгээд толботой хэсэг рүү цацаарай. Ийнхүү хэсэг хугацаа өнгөрсний дараа илгэн алчуураар хөнгөхөн арчих хэрэгтэй. Мөн сахлын хөөсийг ашиглан, халуун ууранд цантаж бүрсийсэн шил толийг нүд гялбам гялалзуулж болдог. 

Толин дээрх толбыг арилгах

2 Өнгөө алдаж, шарласан ванн

Ердөө гуравхан найрлагат уусмалын тусламжтай, танай гэрийн өнгөө алдаж, шарласан ванныг шинэ мэт болгох боломжтой. Энэ нь ямар учиртай вэ гэхээр, дээрх найрлагууд нь ванны өнгөр болон элдэв толбыг төвөггүйхэн арилгахаас гадна давхар халдваргүйжүүлдэг юм. Үүний тулд, 1/2 хэмжээтэй цагаан цууг, 1 аяга архи, 1/4 аяга хүнсний сода, 3 литр устай хольж, хооронд нь сайтар уусгана. Бэлтгэсэн уусмалаасаа сойтог эсвэл порлонд шингээн, толботой хэсгээ үрж 15 орчим минут хүлээгээрэй. Ингэснээр ваннд тогтсон бохирдол бодист уусах юм. Үүний дараа та усаар бодистой хэсгээ угааж, цэвэрлэхэд л хангалттай билээ.

Өнгөө алдаж, шарласан ванн

3 Суултуурын бохирыг цэвэрлэх

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг энгийн нэгэн ам зайлагчаар та угаалгын өрөөний суултуураа гялалзтал цэвэрлэнэ гээд боддоо. Ам зайлагчны найрлагад халдваргүйжүүлэгч, цайруулагч бодисууд багтдаг. Эдгээр нь суултуурыг өнгөлөхөөс гадна, нянг устгаж цэвэрлэх болно. Үүний тулд та ам зайлагч шингэнээс багаханыг устай хольж, суултуурын бохир хэсэгт түрхэж өгөөрэй. Ингэхдээ сойтог, эсвэл порлон ашиглаж болох юм. 30 орчим минут хүлээсний дараа, суултуураа сойтгоор хөнгөхөн үрж, цэвэр усаар угаагаарай. 

Суултуурын бохирыг цэвэрлэх

4 Тосгуурын толбыг арилгах

Тосгуур буюу угаалтуурын толбыг арилгахын тулд, хөвөн бөмбөлөгт багахан цайруулагч шингээж, үүгээр толботой хэсгээ арчих хэрэгтэй. Мөн арилгахад хэцүү толбыг багахан шүдний оо, эсвэл ам зайлагч шингээр арилгаж болдог.

Тосгуурын толбыг арилгах

5 Угаалтуурын зэвийг арилгах

Ялангуяа угаалгын өрөөний төмөр хоолой, тосгуур нь амархан зэв иддэг. Үүнийг заавал гэртээ байхгүй, үнэтэй шингэнээр арилгадаг гэсэн дүрэм байхгүй шүү дээ. Иймд гарын доорх материалууд болох хоолны давс, багахан нимбэгний шүүсээр зэвийг арилгаарай. Зэв идсэн хэсэгт давс цацаж, үүнийгээ зүссэн нимбэгээр үрж, жигдхэн тараах хэрэгтэй. Боломжтой бол нэг шөнө хонуулсны дараа цэвэр алчуураар цэвэрлэхэд зэв бүрэн арилах болно. Тиймээс унтахын өмнө цэвэрлэх нь илүү тохиромжтой юм.

Угаалтуурын зэвийг арилгах

6 Дагтаршиж удсан хир, толбо

Удаан ашиглаагүй, эсвэл эзэнгүй удаан байсан тавилга, эд зүйлсэд дагтаршсан тоос, хир хуримтлагдсан байдаг. Эдгээрийг арилгахад санаснаас их хугацааг шаарддаг бөгөөд цэвэрлэсний дараа сэтгэлд хүрэхгүй үр дүн гарах нь бий. Та 1 аяга цагаан цууг, багахан устай хольж шингэлээд хиртэй хэсгийг үрж, арчиарай. Тус бодис нь хүчтэй тул цэвэрлэгээ хийж байхдаа хамгаалах бээлий өмсөж, нүд орчмоос хол байлгах хэрэгтэй. Ингээд хэсэг хугацааны дараа бодисыг усаар угаахад, мэдэгдэхүйц өнгө орсон байх болно.

Дагтаршиж удсан хир, толбо

7 Ванны хөшиг угаах

Ванны хөшгийг бид тэр бүр угаадаггүй. Учир нь үргэлж усанд угаагдаж, хүрч байдаг учир цэвэрхэн байдаг хэмээн эндүүрдэг билээ. Гэвч биднийг усанд орох бүрт, биеийн хир, саван шампунь зэргүүд нь наалдсаар хөшиг бохирдсон байдаг. Иймд үүнийг ариутгаж цэвэрлэхийн тулд танд багахан цайруулагч, аяга таваг угаагч шингэн байхад хангалттай. Дээрх шингэнээс ижил хэмжээтэйг хооронд нь хольж, шүршдэг саванд хийгээрэй. Бэлдсэн уусмалаа хөшиг рүү цацаж, порлоноор үрэх хэрэгтэй. Дараа нь цэвэр усаар зайлж болох юм. Ингээд л таны хөшиг ахин шинэ мэт өнгө орохоос гадна, хамгийн гол нь ариутгагдсан байх болно.

Ванны хөшиг угаах

Та бүхэн дээрх аргуудыг гэртээ туршиж үзээд, үр дүнгээсээ бидэнтэй хуваалцаарай!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()