Хэзээ ч моодноос гардаггүй бүсгүйчүүдийн 12 хувцаслалт

Жилээс жилд хувцасны шинэ трэндүүд бий болж, улмаар бүсгүйчүүд хувцасны шүүгээгээ шинэчлэхэд хүрдэг. Трэндийн салхинд туугдаж, моодноос гарсан хувцаснууд байхад, хэдэн арван жил өнгөрсөн ч  өнөөг хэр нь моодноос гардаггүй хувцаснууд байх юм. Иймд бид та бүхэндээ хэзээ ч моодноос гардаггүй бүсгүйчүүдийн хувцаслалтуудыг танилцуулахаар бэлтгэсэн юм. 

Хэзээ ч моодноос гардаггүй бүсгүйчүүдийн 12 хувцаслалт

1 Өндөр өсгийтэй гутал

"Эмэгтэй хүнд, тохирох өсгийтэй гутлыг нь өгчих, тэр дэлхийг эзлэх болно" хэмээн 20-р зууны секс бэлэг тэмдэг Мэрилин Монро нэгэнтээ хэлсэн байдаг. Мэдээж үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийг өндөр өсгийтгүйгээр төсөөлөхийн аргагүй шүү дээ.

Өндөр өсгийтэй гутал

2 Шулуун юбка

Шулуун загвартай юбка нь таныг эрхэмсэг, халуухан харагдуулах төдийгүй биеийн галбирыг илүүтэй тодотгож өгдөг. Мөн ямар ч  төрлийн хувцастай тохируулж өмсдгөөрөө давуу талтай юм. 

Шулуун юбка

3 Жинс

Нэрт загвар зохион бүтээгч Ив Сен-Лорант (Yves Saint Laurent) "Миний амьдралдаа харамсаж явдаг цор ганц зүйл бол, би жинсийг зохион бүтээгээгүй явдал юм" хэмээн хэлж байсан удаатай. Хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болсон жинсэн өмдгүйгээр хувцаслалтын тухай яриад ч хэрэггүй болов уу? Энэ нь хэзээ ч моодноос гарч, хуучрахгүй гэдэгт та итгэлтэй байж болно. 

Жинс

4 Цагаан цамц

Зүгээр л маш энгийн, элдэв гоёл чимэглэлгүй цагаан цамц, таны шүүгээнд байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Олон жилийн өмнөөс хамгийн загварлаг бүсгүйчүүд өмссөөр ирсэн энэхүү төрлийн цамц нь өнөөдөр ч гэсэн эрэлт ихтэй байгаа төдийгүй охидын тэргүүн сонголт болсоор байгаа юм. 

Цагаан цамц

5 Богино хар даашинз

Богинохон хэрнээ дэгжин хар даашинз нь хэзээ ч моодноос гарахгүй. Тус даашинзаар үе үеийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн гоёсоор ирсэн бөгөөд таны ч гэсэн тэргүүн сонголтуудын нэг байх болно.

Богино хар даашинз

6 Хүрэм

Хаана ч, хэзээ ч өмсөж болохуйц энгийн хүрэм нь эмэгтэй хүн бүрийн шүүгээнд бий гэдэгт итгэлтэй байна. Хэзээ ч моодноос гарахгүй тул нэг авчихсан байхад нэлээд хэдэн жил өмсөх боломжтой юм. 

Хүрэм

7 Сул цамц

Бүх хувцастай төгс зохицох сул цамц эмэгтэй хүн бүрт дор хаяж 1-2 ширхэг байх ёстой. Энэ нь үдэш оройн жихүүн салхинд өмсөхөд хамгийн тохиромжтой юм. 

Сул цамц

8 Урт юбка

Хамгийн романтик хувцаслалтын нэгд зүй ёсоор багтах урт юбка нь ямар ч эмэгтэйг үзэсгэлэнтэй харагдуулдаг. Мэдээж эмэгтэй хүнийг юбкагүйгээр төсөөлөх аргагүй билээ.

Урт юбка

9 Хүзүүтэй цамц

Ямар ч нөхцөл байдалд өмсөж болохуйц хүзүүтэй цамцны загварууд улам бүр шинэчлэгдэж, хүмүүсийн хэрэгцээг хангасаар байна. 

Хүзүүтэй цамц

10 Өвдөг хүрсэн түрийтэй гутал

Хөлийг урт, халуухан харагдуулах урт түрийтэй, өсгийтэй гутлууд нь үеийн үед хамгийн дэгжин сонголт байсаар иржээ. 

Өвдөг хүрсэн түрийтэй гутал

11 Хар өнгийн савхин хүрэм

Савхин хүрэм ямар ч үед өмсөхөд хамгийн тохиромжтой, хэзээ ч хоцрогдохгүй дэгжин хувцаснуудын нэг юм. Энэ нь таныг маш хүчирхэг, загварлаг, мөн дээрээс нь үзэсгэлэнтэй харагдуулах болно. 

Хар өнгийн савхин хүрэм

12 Цув

Цув нь олон зууны түүхтэй боловч, өнөөдөр охидын дунд алдартай, өмсөх дуртай хувцаснуудын нэг хэвээр байгаа юм. 

Цув

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()