1
Тэдэнд юу ч хэрэггүй
Эмэгтэй хүнийг хайрлаж, хүндлэхгүйгээр тэднээс өөр юу ч хүсээд нэмэргүй. Тэдний эрчүүдээс хүсдэг цор ганц зүйл нь хайр, халамж юм. Иймд эрчүүд тэдний хүссэн зүйлийг өгмөөр байвал өөрийн зүрх сэтгэл, цаг заваа зарцуулахад хангалттай.
2
Соёлтой байхыг хичээдэг
Тэд өөрт нь таалагдахгүй эр араас нь гүйж, хайраа илэрхийлэхэд шууд татгалзаж, муухай үгсээр зүрхийг нь зүсэхээс эмээдэг. Тиймдээ ч соёлтой байхыг хичээж, аажуухан дөлж, эвтэйхнээр сэтгэлээ ойлгуулахыг хичээдэг байна. Харин бүсгүй тайлбарлаж, ярилцахаас зугтаж, ердөө л "үгүй" гэж хэлэх нь, "бүр их хичээ" гэх мессежийг залууд хүргэхийг хүссэндээ тэр юм. Иймд залуу та, дурласан бүсгүйгээсээ ямар хариулт сонссоноос хамаарч цаашид улам их хичээх эсвэл бууж өгөхөө шийдээрэй.
3
Бэлгийн хүчирхийлэл
Бэлгийн хүчирхийлэлд эмэгтэйчүүд илүү ихээр өртөж, бие махбодь, сэтгэл санаагаараа хохирдог. Энэ нь тэдний амьдралд хэзээ ч арилашгүй хар толбыг үүсгэж, урам зориг, эрч хүч, сайн сайхан зүйлсийг нь булаан оддог билээ. Нэг ёсондоо тэд эрчүүдийг бодвол биеийн хүч султай, зөөлөн сэтгэлтэйгээсээ болж амьдралд илүү их хохирол амсаж, зовлон үзэх нь бий.
4
Ухаалаг
Эмэгтэй хүний үс нь урт, ухаан нь богино гэсэн үг байдаг. Гэвч энэ нь ердөө л төөрөгдөл төдий үг бөгөөд харин ч амьдрал дээр тэд эрчүүдээс илүү ухаалаг, хүчирхэг, сэтгэлийн хаттай болох нь илэрхий харагддаг.
5
Эмэгтэйчүүдээс олон зүйлс шаардах хэрэггүй
Эрэгтэй, эмэгтэй хүмүүс хүйсээр ялгагдахаас гадна соёл, үзэл бодол нь хоорондоо харилцан адилгүй байдаг. Эрчүүд эмэгтэйчүүдийг яг л өөрийн ээж шигээ байлгахыг хүсч, тэдэнд эрхэлж, амар тайван амьдрахыг эрхэмлэдэг. Гэтэл энэ нь тухайн эмэгтэйд ямар санагдах тухай та ер нь бодож үзсэн үү? Тэд ч мөн бусдаас хайр, халамж хүртэж жаргах ёстой хүмүүс гэдгийг бүү март. Мөн тэднээс хэт их зүйлийг шаардаж, ээж шигээ байлгахыг хүсэх нь хосуудын харилцаанд сэв суулгаж, бүсгүйн сэтгэлд шарх үүсгэж мэднэ.
6
Хариуцлагатай
Тэд өөрсдийн гаргасан шийдвэртэй хариуцлага хүлээж чадна. Жирэмсэн болсон бол насан туршдаа хүүхдийнхээ төлөө амьдарч, хэн нэгнийг хайрлахаар сонгосон бол түүнийхээ төлөө бүхнийг хийх шантаршгүй зүрх зоригтой хүмүүс юм. Хариуцлагаас зугтахыг огтхон ч хүсдэггүй бөгөөд энэ чанараараа эрчүүдээс ялгарах нь бий. Мэдээж бүх эмэгтэйчүүд дээр дурдсантай ижил биш боловч, тэдний ерөнхий чиг хандлага нь "хүчирхэг, хариуцлагатай" хэмээн тодорхойлогддог байна.
7
Сексийн дур хүсэл
Секс бол хоол идэж, амьсгалахтай л адил амьдралын чухал зүйл. Харин үүнээс эмэгтэйчүүд таашаал авч чадалгүй хоцрох нь бий. Хэрэв хосуудын сексийн харилцаа нэг л болж өгөхгүй, асуудалтай байвал сайтар ярилцаж, юу ч нууж хаалгүй чөлөөтэй байх хэрэгтэй. Мөн эрчүүд бүсгүйгээ үнэхээр л жаргаахыг хүсч байвал "оршил" хэсгийг хэрхэвч мартаж болохгүй. "Оршил"-гүй секс, давсгүй хоолтой ижил байх аж. Эмэгтэйчүүд энэ тухай төдийлөн ам нээж ярьдаггүй гээд эрчүүд тоолгүй орхиж хэрхэвч болохгүй. Заавал ярилцаж, асуудал байгаа эсэхийг лавлаж мэдээрэй.
8
Тэднийг хүндлэх хэрэгтэй
Эрчүүд эмэгтэй хүнийг бага ч атугай хүндлэх сэтгэлтэй байх хэрэгтэй. Энэ нь тухайн эрийн хэр соёлтой, боловсон болохыг илтгэж өгдөг. Харин эмэгтэйчүүдийн тухайд, багахан зүйл дээр ч болов бусдаар хүндлүүлэх нь тун таатай санагддаг байна. Энэ нь маш энгийн бөгөөд ердөө хаалга онгойлгож өгөх, сандал тавьж өгөх зэргээс эхэлнэ.
9
Тэд зүгээр л сайхан амьдрахыг хүсдэг
Хүмүүс эмэгтэйчүүдийг нөхрөө дарж, тэднийг үгээрээ байлгах гэж хичээдэг гэж ойлгодог. Харин бодит байдлыг ажиглавал тэд ердөө л нөхрөө алдчихгүй, дэргэдээ байлгаж, халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх гэж хамаг чадлаараа хичээдэг юм. Тэд маш олон зүйлсийг зэрэг амжуулж, нөхөртөө төвөг удаж, саад болохгүйг хичээж амьдарсаар насыг барах хүчирхэг атлаа зөөлөн хүмүүс юм. Мөн тэд эрчүүдийг бодвол амьдралд маш олон эрсдэлтэй нүүр тулгардаг. Хүүхэд төрүүлсэн ч, нөхөр нь тоолгүй орхиод явсан ганц бие ээжүүд, нөхөртөө дээрэлхүүлж гарынх нь чилээг гаргах эхнэрүүд, арчаагүй эртэй таарч амьдралаа авч явахад хүрсэн эмэгтэйчүүд, өөрөө өтөлсөн ч үрсдээ санаагаа чилээж, бүхнээ зориулах эмээ нар гээд л амьдралд нухлуулж, олон зүйлсийг туулсан ч буцаад босох хүчтэй, бурханы нарийн урласан бүтээлүүд юм.