Амьдралыг хялбарчлах сонирхолтой санаанууд

2015-08-24, 23:00
20,236
Хүмүүс үргэлж л өөрсдийн амьдралыг илүү хөнгөвчлөх хялбар зүйлсийг эрэлхийлж байдаг билээ. Бидний хэрэглэж заншсан зарим зүйлсийг өөр зориулалтаар хэрхэн ашиглаж болохыг дараах зөвлөгөөнд тусгасан бөгөөд эдгээр аргуудын тусламжтайгаар та өөрийн өдөр тутмын ажлуудыг хөнгөвчилж, зарим нэг байхгүй зүйлээ орлуулж болох нь байна шүү.
Амьдралыг хялбарчлах сонирхолтой санаанууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


18. Нүүрний хөвөнгийн оронд кофены шүүлтүүр
Та тослог арьстай юу? Тэгвэл кофены шүүлтүүр танд тусална. Хөвөн эсвэл салфетканы оронд кофены шүүлтүүрээр нүүрээ хөнгөхөн арчаарай. Нүүрний илүүдэл тослог шууд арилах болно.



17. Толгойны кистийг жийрэг болгон ашиглах

Толгойны зөөлөн кист нь халуун зүйл барихад гайхалтай жийрэг болдог. Энэ нь төрөл бүрийн загвартай байдаг учир та хувцаслалтандаа зориулж жийргээ сонгох боломжтой. Мөн хуучин оймсыг ч жийрэг болгон ашиглаж болох нь ээ.



16. Нүдний шилний шургийг тогтоох
Заримдаа нүдний шилний шураг унах эсвэл рам нь эвдрэх тохиолдол байдаг. Нүдний шилээ засуулах хүртэл шилгүй байна гэдэг нэлээд том асуудал учир та түр зуур өнгөгүй лакыг ашиглан асуудлыг шийдэж болно.



15. Keyboard цэвэрлэхэд гоо сайхны багс ашиглах
Гоо сайхны багс нь төрөл бүрийн хэмжээтэй байдаг учир та keyboard-аа цэвэрлэхэд ашиглаж болно. Цэвэрлэхэд хэцүү нарийн зүйлсийг гоо сайхны багсаар цэвэрлэхэд тохиромжтой.



14. Цэцэг тогтоогч болгон соруул ашиглах
Соруулан дотроо цэцгээ хийж тавьбал илүү сайхан харагдах болно.



13. Ээмэг хадгалахад товч ашиглаж болно

Үргэлж өрөөсөн ээмгээ хаясаар залхаж байна уу? Тэгвэл зүгээр л товчин дээр тогтооход хангалттай. Гэхдээ товчоо алга болгож болохгүй гэдгээ бүү мартаарай.



12. Гутлын хэлбэр хадгалах хуванцар

Ихэвчлэн усан санд зориулагдсан байдаг бөгөөд энэ төрлийн хуванцрыг гутлан дотроо хийвэл, хэлбэрээ алдахгүй байх болно.



11. Өлгүүрээс хувцас унагахгүй байх

Төмөр утсаар өлгүүрийнхээ зарим нэг хэсгийг орооход хувцас гулгаж унахгүй.



10. Цаасны хавчаарыг мөнгөний хавчаар болгох
Хэрвээ танд их хэмжээний бэлэн мөнгө байгаа бол та цаасны хавчаарыг ашиглан мөнгөө тогтоож яагаад болохгүй гэж?...



9. Жижиг талхны хэв лааны лаваас хамгаална

Хэрвээ та романтик болзоо зохион байгуулахаар зэхэж байгаа бол лаагаа шууд жижиг талхны хэвэн дээр тавиарай. Энэ тохиолдолд ширээн дээр лаа үлдэхгүй бөгөөд танд цэвэрлэхэд илүү хялбар байх болно.



8. Cupcake-ний цаасан хэвийг таг болгон ашиглах
Ямар нэгэн амттай зүйлийг cupcake-ний цаасан хэвээр таглаад гоё бооход гайхалтай бэлэг бэлэн болно.



7. Шүршүүрийн малгайг улавч болгон ашиглах
Улавч байхгүй тохиолдолд шүршүүрний малгайг гутландаа угласнаар гэрийнхээ болон айлын шалыг бохирдуулахаас сэргийлнэ.



6. Цахилгааны утас тогтоогч
Цахилгааны утас тогтоогч худалдаж авах шаардлага байхгүй. Харин гэрт буй хэрэггүй үсний хавчаараа ашиглан цахилгааны утсаа тогтоох боломжтой.



5. Салфеткаар гэрээ цэвэрлэх
Тусгай цэвэрлэгч бодис шингээсэн салфетка ашиглан гэрийнхээ тоосыг хялбархан арчиж болно.



4. Салфетканы хайрцгийг уутны сав болгох
Хаа сайгүй уут тарааж байснаас бүгдийг нь нэг дор хайрцганд хадгалах хэрэгтэй. Гаргаж авахад ч хялбар байх болно.



3. Үсний индүүг хувцасны индүү болгож ашиглах
Индүүдэхэд хэцүү нарийн ухлаадас, цамцны захыг үсний индүүгээр хялбархан индүүдэж болно.



2. Лосьоны савыг аяллын хэрэгсэл болгож ашиглах
Лосьоны хоосон саван дотор алга болох магадлалтай жижиг зүйлс болон шүдний сойз, оо, линз гэх мэт зүйлсийг хийж болно.



1. Хоосон хуванцар саваар юүлүүр хийх

Хоосон савныхаа ёроолыг нь зүсэж авахад л юүлүүр бэлэн боллоо гэсэн үг. Ингээд юүлүүргүй байсан ч та гарын доорхи материалыг ашиглан юүлүүр хийж, хэрэгтэй зүйлээ гадуур нь асгалгүй савлах боломжтой болно.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()