Ядарсан хүмүүсийг унтуулж амраах зориулалттай автобус Хонконг-д эрэлттэй болжээ

Машинд явж байхдаа замын хүнгэнэх чимээнд өөрийн эрхгүй бүүвэйлэгдэн унтчихдаг хүмүүс олон бий. Энэхүү үзэгдлийг олж харсан Хонконгийн нэгэн компани зорчигчдыг зөвхөн "зүүд нойрны ертөнц"-д хүргэх 5 цагийн автобусны аяллыг санал болгож эхэлжээ.

Ядарсан хүмүүсийг унтуулж амраах зориулалттай автобус Хонконг-д эрэлттэй болжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хонконгийн Ulu Travel компани ийм төрлийн унтлагын автобусны үйлчилгээ санал болгож байгаа тухай зар тавьснаас 3 өдрийн дотор тасалбар нь зарагдаж дууссан байна. Автобусын тасалбар хүүхэдтэй яваа эцэг эх, хосууд, найзууд, ганцаараа яваа гэх мэтээр ангилагдсан бөгөөд үнэ нь 99-399 хонконг долларын хооронд аж.

45 настай Фрэнки Чоу Кам-кэй хэмээх бизнес эрхлэгч цар тахлыг үл харгалзан энэ жилээс аялал жуулчлалын салбарт хүч үзэхээр шийдэж Ulu Travel компаниа байгуулжээ.

Түүний хэлж байгаагаар Хонконгчууд дэндүү давчуу орчинд аж төрдөг учраас гэртээ хүртэл бүтэн нойр авч чаддаггүй гэжээ. 

Чоу өөр шигээ сайн амарч чаддаггүй хүмүүс нийтийн тээвэрт явж байхдаа байнга зүүрмэглэдэг болохыг анзаарсан байна. Тиймээс тэрээр ачаалалтай ажилладаг, ядарсан хүмүүсийг сайн амарч, нойр авахад нь зориулсан автобусны бизнес эхлүүлэхээр шийджээ.

Зорчигчдыг тус автобусанд суухад чимээ гаргахгүй байхыг анхааруулж, чихний бөглөөс, нүдний хаалт өгнө. Хоёр давхар автобусыг "0 децибелын унтлагын хэсэг" болон "VIP хэсэг" хэмээн хуваасан бөгөөд тэдгээрт ямар ч чимээ гаргах ёсгүй аж. Харин бага зэргийн чимээ гаргаж болох "Зураг авах кабин" гэж тусдаа тасалгаа гаргажээ. 

Автобусны нэг эргэлт 5 цагийн турш, 75 км үргэлжлэх бөгөөд Хо Во гудамж болон "South Perimeter Road Traffic Calming Street" зэрэг жуулчдын очих дуртай байршлуудад түр зогсдог аж.

Хүмүүсийг сайн амраах нь тус автобусны гол зорилго хэдий ч өнгөрсөн бямба гарагийн ихэнх зорчигч нар нойрсохын оронд аяллын зам дагуух үзэсгэлэнт газруудын зургийг авч явсан гэнэ. 

Автобусын хөтөч нарын нэг 66 настай Чэин Тит-санг 2019 оны Хонконгийн жагсаал болон цар тахлын улмаас бүс нутгийн аялал жуулчлалын салбар уналтад орж, өөрөө жил гаруй ажилгүй байсан аж.

Өмнө нь 40 жил хөтчөөр ажилласан тэрээр унтлагын аялал нь жуулчдыг олноор нь татах өвөрмөц санаа хэмээгээд энэ мэт шинэчлэлийн тусламжтай илүү олон хонконгчууд хоттойгоо танилцах болно гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()