Нүүрээ мөсөөр арчлахын итгэмээргүй 6 ач тус

Өглөө болон оройдоо нүүрээ мөсөөр арчлах нь итгэмээргүй ач тустай байдаг. Түүнчлэн сувиллын газрууд урт хугацааны туршид, мөсийг үйлчлүүлэгчдийнхээ арьс арчилгаанд ашигласаар иржээ. Нүүрээ мөсөөр арчлах нь дараах 6 ач тустай юм.

Нүүрээ мөсөөр арчлахын итгэмээргүй 6 ач тус
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Арьсыг төлжүүлнэ

Цусны эргэлтийг сайжруулж, таны нүүрийг эрүүл, гэрэлтсэн болгоно.

Арьсыг төлжүүлнэ

2 Нөсөө толбыг арилгана

Нөсөө толбо, гүвдрүү, улаан толгойтой батга болон арьсны үрэвслийг үгүй хийнэ. Үүний тулд та орой бүр орондоо орохын өмнө нүүрнийхээ асуудалтай хэсэгт мөс тавьж, хайлтал нь цөөн хэдэн секунд байлгаарай.

Нөсөө толбыг арилгана

3 Хар толбыг арилгана

Өргөст хэмхийн шүүс болон мөс ашиглаж, нүдний зовхины доор үүсдэг хар толбоноос ангижирч болно. Зовхины доор хар толбо үүсэх нь хэд хэдэн шалтгаантай байдаг. Ямар ч шалтгаанаар хар толбо үүссэн бай, дээрх арга танд тусаа өгнө гэдэгт итгэлтэй байна.

Хар толбыг арилгана

4 Арьсыг өнгөлөг болгоно

Нүүр будалт хийхийнхээ өмнө арьсаа мөсөөр арчаарай. Ингэснээр арьс тань илүү өнгөлөг болж, гэрэлтэх болно.

Арьсыг өнгөлөг болгоно

5 Нүүр будалтыг орлоно

Хэрвээ танд нүүрээ будах цаг зав байхгүйгээс гадна, яаралтай гадуур гарах ажилтай болсон бол даавуунд мөс хийж, нүүрээ арчаад үзээрэй. Нүүр будалт хийснээс ялгарах юмгүйгээр таны арьсыг гэрэлтүүлж, гайхалтай харагдуулах болно.

Нүүр будалтыг орлоно

6 Үрчлээс арилгана

Нас явахын хэрээр бидний арьсанд үрчлээ үүсдэг. Тэгвэл мөс ашиглан, үрчлээсийг үгүй хийх боломжтой гээд боддоо? Ингэхийн тулд та нүүрээ мөсөөр арчаад үзээрэй.

Үрчлээс арилгана

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()