Манай гараг дээр амьдарч байсан аварга амьтад

Бид эрт үед амьдарч байсан аймшигтай амьтдыг ердөө телевиз болон цахим ертөнцөөр л харж, мэдээллийг авдаг билээ. Хэрвээ тэдгээр амьтад бидний ертөнцөд эргэн амилвал улс орон битгий хэл дэлхий сүйрэх биз ээ. Ингээд та бүхэндээ эрдэмтдийн нээсэн эртний аймшигтай амьтдыг танилцуулж байна.

Манай гараг дээр амьдарч байсан аварга амьтад
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Аздархид (Azhdarchid)

Энэ нь Кретацеусын эрин үед амьдарч байсан, Птеросаур (Pterosaur)-ийн төрөл бөгөөд нисдэг динозавр юм. Тэдний нэр нь Перс хэлний "луу" хэмээх үгнээс гаралтай бөгөөд дунджаар 16 метр өндөртэй байсан аж. Шүдгүй ч гэсэн хүчирхэг хошуугаараа том амьтдыг тасчин иддэг төдийгүй аварга том бие, толгойтой байсан учир нисэхэд бэрх байжээ. Улмаар хөгжлийнхөө явцад далавч нь үгүй болсон байдаг.

Аздархид (Azhdarchid)

2 Энтелодон (Entelodon)

Харагдах байдлаасаа яг л зэрлэг бодон гахай мэт энэ амьтан, одоогоос 37 сая жилийн өмнө амьдарч байжээ. Өвсөн болон махан идэштэн эл амьтны ясыг Хойд Америк, Европын газар нутгаас олсон аж. Зүс царай, гадаад төрхийн хувьд гахайтай төстэй боловч, маш урт, том хоншоороороо ялгарна. Ойролцоогоор 1 метр 21 см өндөр, 3 метр урт, 453 кг жинтэй байжээ.

Энтелодон (Entelodon)

3 Лиоплевродон (Liopleurodon)

Одоогоос 155 сая жилийн өмнө амьдарч байсан энэхүү амьтан, матартай ихээхэн төстэй юм. Хурц шүд, том амтай учраас далайн ямар ч амьтныг шүдээрээ тасчин иддэг. Ойролцоогоор 9 метр орчим урттай бөгөөд 1 тонн, 587 кг жинтэй байсан аж. Гайхалтай үнэрлэх чадвартай учраас амьтдыг холоос мэдэрч, хурц шүдээрээ барьж иддэг байна.

Лиоплевродон (Liopleurodon)

4 Жигантопитекус (Gigantopithecus)

Одоогоос 100 мянган жилийн өмнө Энэтхэг болон Хятадын шигүү ойд амьдардаг байсан тус амьтан ойролцоогоор 3 метр өндөртэй, 498 кг жинтэй байсан аж. Хөдөлгөөн багатай, залхуу байсан учраас цаг хугацааны эрхээр устсан хэмээн үздэг.

Жигантопитекус (Gigantopithecus)

5 Хеносмилус (Xenosmilus)

Энэ бол ирвэс болон ойн баавгайн завсрын амьтан юм. Өнөөгийн ирвэсийг бодвол хамаагүй том биетэй, мөн гайхалтай хүчирхэг булчинтай байжээ.  2 метр өндөртэй, 400 кг жинтэй энэхүү аварга амьтны яс Флорида мужаас олдсон байдаг.

Хеносмилус (Xenosmilus)

6 Аежирокассис (Aegirocassis)

Энэхүү амьтан нь хавчны нэг төрөл юм. Ойролцоор 1 метр 82 см урттай, аварга том хүчирхэг савартай байжээ. Тэд далайн ургамал, жижиг загасаар хооллодог байв. 

Аежирокассис (Aegirocassis)

7 Аргентавис Магнифисэнс (Argentavis Magnificens)

Таны харж байгаа тус амьтан нь гадаад үзэмж, хэлбэр дүрсээрээ яг л тас шувуутай ижил хэрнээ тасыг хэд дахин томруулсантай тэнцүү юм. Ойролцоогоор 81 кг жинтэй тус аварга амьтан, цагт 25-190 милийн хурдтай нисч чадах гэнэ. 

Аргентавис Магнифисэнс (Argentavis Magnificens)

8 Артроплевра (Arthropleura)

Артроплевра бол машины хэмжээтэй аварга давхар хос хөлт амьтан. Ихэвчлэн нүүрстөрөгч ихээр агуулсан ойд амьдардаг байсан ба өвс ургамал, ялзарч муудсан үндсээр хооллодог байжээ.

Артроплевра (Arthropleura)

9 Титанобоа (Titanoboa)

Бидний мэдэх могойнууд үүнтэй харьцуулахад хэтэрхий жижиг юм. Ногоон анаконда үлэмж том биетэй байсан ба торлог хээтэй аварга могой хамгийн урт хэмжээтэй нь байжээ. Гэхдээ Титанобоа бол тэдний хажууд харьцуулшгүй том амьтан юм. 16 метрийн урттай бөгөөд аварга том матар, яст мэлхийгээр ихэвчлэн хооллодог байжээ. 

Титанобоа (Titanoboa)

10 Меганевра (Meganeura)

Тус амьтан нь одоогоос 300 сая жилийн өмнө амьдарч байсан гэдэг. Өргөн нь ойролцоогоор 66 см урт, биеийн урт нь 30 см урттай байна.  Өвс, цэцгийн шүүс, шавжаар хооллодог байсан аж.

Меганевра (Meganeura)

11 Дунклеост (Dunkleosteus)

Девоны эрин үед амьдарч байсан тус махчин амьтны аманд шүд байхгүй бөгөөд шүдний оронд амныхаа дээд болон доод хэсэгт байрлах гавлын яснаас нь үргэлжилсэн хэрчигч адил шүдтэй байжээ. 

Дунклеост (Dunkleosteus)

12 Карбонемис (Carbonemys)

Карбонеми нэрний тухайд “Нүүрстөрөгчин мэлхий” гэсэн утгатай. Вольксваген машины хэмжээтэй махчин амьтан юм. Түүний толгой л гэхэд хөлбөмбөгийн бөмбөгнөөс том ба шувууных шиг хурц хошуу нь амьтдыг урж тасдаж идэхэд хялбар болгож өгдөг байж.

Карбонемис (Carbonemys)

13 Горгонопсиа (Gorgonopsia)

Одоогоос 250 сая жилийн амьдарч байсан тус амьтан махан идэштэн юм. Маш том мохоо шүд, хүчирхэг хөлтэй. Зөвхөн шүд нь л гэхэд ойролцоогоор 12 см урттай аж. 

Горгонопсиа (Gorgonopsia)

14 Саркочус (Sarcosuchus)

Яг л аварга том матрыг санагдуулам тус амьтан хэмжээгээрээ энгийн матраас 2 дахин том юм. Тэдний урт нь 12 метр бөгөөд 8 тонн жинтэй байсан нь тогтоогджээ. Түүний арьс нь маш хатуу бат бөх учраас хэр баргийн амьтанд баригддаггүй байсан гэдэг. 

Саркочус (Sarcosuchus)

15 Мегалодон (Megalodon)

Аварга загасны төрлийн энэхүү амьтан 2.5 сая жилийн өмнө амьдарч байсан бөгөөд түүхэн дэх хамгийн харгис, аюултай амьтдын нэг юм. Бие нь 18 метрийн урт,  шүд нь л гэхэд 10-15 см урттай байна. Аварга том хэмжээтэй учраас замдаа таарсан бүхнийг иддэг байсан гэнэ.

Мегалодон (Megalodon)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()