Хоолны дэглэм, хүнд дасгалгүйгээр гэдэснээсээ салах аргууд

Хэрвээ та фитнесст хичээллэх завгүй, хоолны дэглэм барих боломжгүй байвал доорх зөвлөгөөг дагаж, зун дуусахаас өмнө жингээ хасаарай. Мөн эдгээр нь өдөржин бэлтгэл хийхээс хамаагүй хялбархан аргууд учраас танд нэг их хэцүү санагдахгүй байх болно. Ингээд хэрхэн амархнаар жингээ хасаж болохыг хамтдаа сонирхоцгооё.

Хоолны дэглэм, хүнд дасгалгүйгээр гэдэснээсээ салах аргууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Явган алх

Явган алхах нь жин хасах хамгийн тохиромжтой аргуудын нэг боловч бид үргэлж нийтийн тээврийн хэрэгсэл эсвэл хувийн авто машин ашиглахыг илүүд үздэг. Гэхдээ та өдөрт 5-10 км алхсанаар үр дүнг нь удахгүй мэдрэх болно шүү. Мөн турах зорилгогүй байсан ч явган алхах нь эрүүл мэндэд тустай байдаг гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс хэрвээ та жин хасахыг хүсэж байвал яг одооноос алхаж эхлээрэй.

Орчин үед алхалтын тоог хэмждэг олон тооны гар утасны аппликэйшн гарсан учир тэдгээрийн тусламжтайгаар өөрийн алхалтаа хэмжиж, хялбар аргаар жингээ хасаарай. 

Явган алх

2 Гар дээр суниалт хий

Гар дээр суниалт хийх нь их хэмжээний өөх шатаадаг ба жин хасахад чухал нөлөө үзүүлдэг. Азаар гар дээр хэрхэн суниалт хийхийг зөвлөсөн олон төрлийн бичлэг байдгаас гадна та ямар ч нэмэлт төхөөрөмж ашиглахгүйгээр энэхүү дасгалыг гэртээ хийх боломжтой юм.

Гар дээр суниалт хий

3 Хаданд авир

Хаданд авирахын тулд та заавал агаарт гарч, уул руу явах шаардлагагүй. Харин хаданд авиралтын дугуйланд бүртгүүлж болно. Хаданд авирах нь өдөр бүр хийдэг уйтгартай дасгалаас тэс өөр зүйл бөгөөд энэ нь таны гэдсийг арилгаад зогсохгүй биеийн бусад булчинг чинь чангалж өгдөг юм.

Хаданд авир

4 Дугуй худалдаж ав

Зөвхөн дугуй худалдаж авах нь мэдээж гэдэс арилгахад тус болохгүй. Харин худалдаж авсныхаа дараа дугуйгаа унаж байх хэрэгтэй гэдгийг мартуузай. Дугуй унах нь маш их хэмжээний илчлэгийг шатаадаг ба таны өгзөг болон гэдэсний хажуугийн булчинг хөгжүүлж байдаг билээ.

Дугуй худалдаж ав

5 Өөрийгөө хязгаарла

Та өөрийнхөө 2 зүйлийг л хязгаарлах хэрэгтэй. Энэ нь орой идэхээ зогсоож, гурилан болон элсэн чихэртэй зүйлээс татгалзаж сурах юм. Мөн та төрөл бүрийн дэглэм барьж өөрийгөө зовоох шаардлагагүй. Хааяа нэг амттан идэж болох ч үдээс өмнө бага хэмжээгээр хэрэглэх ёстойгоо санаарай.

Өөрийгөө хязгаарла

6 Планк

Та гурилан болон чихэрлэг бүтээгдэхүүнээс татгалзсан хэдий ч огт дасгал хийхгүй байвал таны жин маш удаан хасагдах болно. Харин планк барьснаар жин хасах үйл явц илүү хурдасдаг байна. Уг дасгалыг та өдөрт 15-20 минут хийх хэрэгтэй.

Планк

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()