1
Алимны шүүс, хийжүүлсэн ундаанаас их калори агуулдаг
Алимны шүүс эрүүл мэндэд хор хөнөөлгүй гэж үзэх хүмүүс цөөнгүй байдаг бөгөөд тийм ч учраас хийжүүлсэн ундааны оронд түгээмэл хэрэглэдэг билээ. Гэвч үнэн хэрэгтээ энэхүү амтат шүүс нь Кока коланд агуулагдах калорийн хэмжээнээс илүү их калорийг найрлагандаа агуулдаг байна. Ингэснээр таргалах үндэс болдог аж. Иймд та эрүүл, зөв хооллохоор шийдсэн бол, цэвэр усыг тогтмол ууж хэвшээрэй.
2
Хүнсний ногоог чанаж болгох нь илүү ач тустай
Чанасан лууван ямар ч үед амин дэмээр баялаг байдаг. Тухайлбал, чанасан лууванд агуулагддаг "каретонойд" бодис нь жигнэж болгосон төмсний найрлаганд ч мөн багтдаг. Энэ нь хүний биед онцгой ач тустай байдаг.
Гэхдээ энэ нь таныг үргэлж хүнсний ногоог чанаж, буцалгаж идэх ёстой гэсэн үг биш юм. Лууванг сайтар цэвэрлэж, түүхийгээр нь идэж болох бөгөөд хүний биед хэрэгтэй антиоксидантаар баялаг аж.
3
Сүши нь бургерээс их нүүрс ус агуулдаг
Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, Япончуудын алдартай хоол болох сүши нь найрлагандаа бургерээс их хэмжээний нүүрс усыг агуулдаг. Тиймээс та жингээ хасахаар шийдсэн бол, аль болох биед хор хөнөөлгүй хоол хүнсийг идээрэй гэж зөвлөе.
4
"Soy" соусыг давсны оронд ашиглах хэрэггүй
Давстай хоол их идэх нь эрүүл мэндэд хор хөнөөлтэй байдаг. Иймд хүмүүс давсыг "soy" соусоор орлуулах нь бий. Гэвч эрүүл хооллолтын мэргэжилтнүүд давсыг "soy" соусоор орлуулах нь сөрөг нөлөөтэй болохыг баталжээ.
Харин үүний оронд цэвэр байгалийн давсыг сонгон хэрэглэх нь эрүүл мэндэд харьцангуй бага хортой байна.
5
Сахарын оронд зөгийн бал хэрэглэх
Сахар буюу элсэн чихэрийг их хэмжээгээр хэрэглэх нь таргалуулахаас гадна, эрүүл мэндэд хортой байдаг билээ. Иймд хүмүүс зарим тохиолдолд үүний оронд зөгийн балыг хэрэглэх нь бий. Гэвч зөгийн баланд агуулагдах калорийн хэмжээ нь элсэн чихрээс их байдаг аж.
Иймд та зөгийн балаас илүү элсэн чихрийг тохируулан хэрэглэвэл илүү тохиромжтой юм.
6
Хатаасан жимс витаминаар дутмаг байдаг
Жимсийг хатааснаар найрлаганд нь агуулагдах витамин болон "антиоксидант"-ын хэмжээ 80 хувиар буурдаг байна. Иймд хатаасан жимснээс илүүтэй бүрэн боловсорсон жимсийг түлхүү идэж байгаарай.
Хатаасан жимсэнд илүү амт оруулах үүднээс "сироп" хийдэг учраас эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдаг аж.
7
Попкорны найрлаганд илүү их "антиоксидант" агуулагддаг
Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, эрдэмтэд попкорны найрлаганд хүнсний ногоо болон жимсэнд агуулагддагаас хоёр дахин их хэмжээний "антиоксидант" байдгийг олж тогтоожээ. Түүнчлэн попкорнд хүний биед хэрэгтэй "төмөр" агуулагддаг болохыг хэлэх нь зүйтэй болов уу.
Иймд хааяа нэг аяга попкорн идэхэд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхгүй юм.
8
Бяслаг нь калциар баялаг байдаг
Бяслаг нь хүний биед хэрэгтэй калциар баялаг хүнс юм. Түүнээс гадна, өөх тос болон калори багатай учраас жингээ барьж буй хүмүүс хоолны дэглэмдээ бяслагийг түлхүү хэрэглэдэг.
Түүнчлэн найрлаганд нь агуулагдах "линолиц" гэх бодис биеэс хорт бодис гадагшлуулах үйл явцыг дэмждэг байна.
9
Өдөрт нэг аяга дарс уух нь эрүүл мэндэд сайн нөлөөтэй
Хүний бие организмд архи сөрөг нөлөө үзүүлдэг гэдэг нь 100 хувь үнэн зүйл биш юм. Учир нь дарсанд жимсний шүүсэнд агуулагдах "полифенол" бодис дутахаагүй хэмжээтэйгээр агуулагддаг. Энэ цусны судсыг тэлж өгөх ач тустай юм.
Иймд дарсыг зөв тохируулан өдөрт нэг аягыг ууж байгаарай.
10
Тосыг халааж хэрэглэвэл биед муу байдаг
Эрүүл, зөв хооллохыг эрхэмлэж буй хүн бүр кокосын тос, хулуу, наранцэцэг болон маалинганы үрийн тосыг хоол хүнсэндээ хэрэглэдэг билээ. Гэвч эдгээр тоснууд нь бүгдээрээ эрүүл мэндэд тийм ч ач тустай байдаггүй байна. Тухайлбал наранцэцгийн тосыг халааж хэрэглэснээр, хордлого болгодог аж. Учир нь найрлаганд нь их хэмжээний "ханаагүй хүчил" байдаг байна.
Тиймээс зарим тосыг халаалгүй хэрэглэх нь илүү ач тустай байдаг.
11
Өөх тостой сүүн бүтээгдэхүүнд витамин ихээр агуулагддаг
Жингээ хасахаар хичээж буй хүмүүс ихэвчлэн өөх тос багатай хоол хүнс хэрэглэдэг. Гэвч энэ нь хүний биед чухал хэрэгцээтэй амин дэмүүд болох D, E, A, K витаминуудаар дутмаг байдаг аж. Харин өөр тостой сүүн бүтээгдэхүүнд дээрх витаминууд их хэмжээгээр агуулагддаг ажээ.