2017 оны дэлхийн хамгийн баян хүмүүс тодорчээ

Тэрбумтан гэх нэрийг хүртэнэ гэдэг хэр баргийн аавын хүү, ээжийн охинд хүрээд ирэх хямдхан алдар нэр биш билээ. Хэмжээлшгүй их мөнгийг өөрийн болгохын тулд тэр хэмжээгээр уйгагүй хөдөлмөрлөж, хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай тэмцэх шаардлага гарах нь гарцаагүй юм. Ингэж чадсан хүмүүс л гагцхүү тэрбумтан болж чаддаг болов уу. Өнөөдөр бид дэлхийн алдарт "Forbes" сэтгүүлээс энэ жил тодруулсан дэлхийн хамгийн баян эрхмүүдийг та бүхэндээ танилцуулахаар бэлтгэлээ.

2017 оны дэлхийн хамгийн баян хүмүүс тодорчээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Сонирхуулж хэлэхэд, өнгөрсөн жил уг жагсаалтанд 6-р байранд бичигдэж байсан, "Facebook"-ийг үндэслэгч Марк Зукербергийн хувьд 2017 онд нэг байр урагшилсан бол, "Amazon.com" сайтыг үүсгэн байгуулагч Жефф Бозес хоёр байраар урагшилж, 3-р байранд оржээ. Түүнчлэн 2016 онд хөрөнгийн хэмжээгээрээ Билл Гэйтстэй хүчтэй өрсөлдөж байсан, "Zara" брэндийн эзэн Амансио Ортега энэ жил 2 байраар ухарч, 4-р байранд жагссан байна. Энэ мэтчилэн сонирхолтой өөрчлөлтүүдийг та "Forbes" сэтгүүлээс зарласан 2017 оны дэлхийн хамгийн баян 15 хүний тухай мэдээллээс уншаарай.

 

15 Роб Уолтон (Rob Walton) - 34.1 тэрбум доллар

Самуэл "Роб" Уолтоны гэх эрхмийн хувьд алдарт "Walmart" дэлгүүрийг үүсгэн байгуулагч Сэм Уолтоны том хүү нь билээ. Тэрээр эцгийнхээ байгуулсан компанийг 23 жилийн турш удирдаж, дэлхийн хэмжээний хамгийн том худалдаа, үйлчилгээний газар болгосон юм. Түүний эцэг нь 1992 онд таалал төгссөн бөгөөд тэр үеэс эхлэн 2015 оныг хүртэлх хугацаанд Роб Уолтон нь "Walmart"-ийн жолоог гартаа атгасан аж. Тэрээр тэтгэвэртээ гарсны дараа залгамж халаагаа өөрийн хүргэн болох Грег Пеннерт өгчээ. 

Роб Уолтон (Rob Walton) - 34.1 тэрбум доллар

14 Лилиан Беттенкорт (Liliane Bettencourt) - 39.5 тэрбум доллар

Дэлхийн толгой баячуудын тоонд, хэд хэдэн бүсгүйчүүд хөрөнгө чинээгээрээ багтдаг бөгөөд тэдгээрийн нэг бол "L'Oreal" брэндийн эзэн Лилиан Беттенкорт юм. Бизнесийн салбарт амжилттай хөл тависан түүний хувьд "L'Oreal" брэндийг дэлхийн хамгийн алдартай гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани болгосон аж. Үүний тод жишээ нь дээрх брэндийн гоо сайхны бүтээгдэхүүнийг мэддэггүй эмэгтэй хүн гэж энэ дэлхий ертөнц дээр тун ховор юм. 

Лилиан Беттенкорт (Liliane Bettencourt) - 39.5 тэрбум доллар

13 Сергей Брин (Sergey Brin) - 39.8 тэрбум доллар

Түүнийг "Google" компанийг үүсгэн байгуулагч, компьютерийн шинжлэх ухаанч гэдгээр нь хүмүүс илүү сайн таньдаг нь нууц биш юм. Брин өөрийн хамтрагч Ларри Пэйжийн хамтаар "Google"-ийг байгуулсан бөгөөд "Stanford"-ийн их сургуульд суралцаж байхдаа тэд анх танилцсан гэдэг. Тэрээр 2007 онд "23andMe"-ийг үүсгэн байгуулагч Энн Войчиски гэх бүсгүйтэй гэр бүл болж байсан ч, 8 жилийн дараа салсан юм. Брин сүүлийн үед "Google X Division" буюу "ухаалаг шил" зохион бүтээх төсөл дээр ажиллаж, олон нийтэд шинэ технологоо танилцуулсан ч, амжилтыг эс олоод байгаа билээ.

Сергей Брин (Sergey Brin) - 39.8 тэрбум доллар

12 Ларри Пэйж (Larry Page) - 41.5 тэрбум доллар

Тэр магадгүй Марк Зюкерберг, Билл Гэйтс нар шиг олны танил биш байж болох ч, эд хөрөнгийн хэмжээгээрээ тэднээс төдийлөн дутахгүй аж. Түүнчлэн "Google"-ийн охин компани болох "Alphabet"-ийг үүсгэн байгуулагч гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Мөн дээр дурдсанчлан Сергей Бриний хамтаар "Google"-ийг үүсгэн байгуулсан эрхэм гавъяатай нэгэн юм. Лэрри компьютерийн салбараас түр хөндийрч, нисдэг машин зохион бүтээх "Zee.Aero", "Kitty Hawk" зэрэг төслүүдэд хөрөнгө оруулалт хийж, шинэ төслүүд дээр ажиллаад тун завгүй байгаа гэнэ.

Ларри Пэйж (Larry Page) - 41.5 тэрбум доллар

11 Бернард Арно (Bernard Arnault) - 46.1 тэрбум доллар

Хувцас загварын сүүлийн үеийн өнгө төрх, чиг хандлагыг тодорхойлж буй "LV" буюу "Louis Vuitton" брэндийг та надаар хэлүүлэлтгүй мэдэх биз ээ. Тэгвэл уг брэндийг үүсгэн байгуулагчийг мэдэх үү? Түүнийг Бернард Арно гэдэг бөгөөд бизнесийн салбарынхан түүнийг "Францын хөрөнгөтөн" хэмээн нэрлэх нь бий. Түүний хувьд соёл урлагт дуртай бөгөөд энэ салбарт багагүй хөрөнгө мөнгийг зарцуулдаг байна. 

Бернард Арно (Bernard Arnault) - 46.1 тэрбум доллар

10 Майкл Блүүмберг (Michael Bloomberg) - 47.5 тэрбум доллар

"Bloomberg L.P." компани нь дэлхийн санхүү болон хэвлэл мэдээллийн томоохон компаниудын нэг билээ. Харин уг компаний жолоог атгаж буй эрхмийг Майкл Блүүмберг гэдэг аж. Бидний амьдарч буй энэ ертөнцийн баян эрхмүүдийн нэгт зүй ёсоор багтдаг тэрээр амжилттай бизнес эрхлэгчээс гадна, шаггүй зохиолч гэнэ. Мөн улс төрийн багагүй мэдлэгтэй бөгөөд "Bloomberg TV"-ийн улс төрийн тоймыг заримдаа хөтлөн явуулдаг аж.

Майкл Блүүмберг (Michael Bloomberg) - 47.5 тэрбум доллар

9 Дэвид Кох (David Koch) - 48.38 тэрбум доллар

"Koch Industries" компани анх 1940 онд газрын тос олборлох зорилготойгоор байгуулагдаж байв. Харин цаг хугацааны эрхээр бензин болон химийн найрлагатай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хэд хэдэн охин компанитай томоохон корпораци болтлоо өргөжин тэлжээ. Харин уг корпорацийн эзэн Дэвидийн хувьд 1979 онд химийн инженер мэргэжлээр сургуулиа төгсөж, өөрийн ах болох Чарльзын хамтаар аавынхаа компанид алба хашдаг байжээ. Сонирхуулж хэлэхэд, 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, ялалт байгуулсан Доналд Трампийн улс төрийн үзэл бодол өөрт нь таалагдахгүй байгаа гэдгийг Дэвид хэд хэдэн удаа хэлээд амжсан нь тухайн үедээ шуугиан тарьж байсан аж.

Дэвид Кох (David Koch) - 48.38 тэрбум доллар

8 Чарльз Кох (Charles Koch) - 48.38 тэрбум доллар

Бид Дэвид Кох эрхмийг өөрийн ах болох Чарльзын хамтаар эцгийнхээ компанид алба хашдаг байсан талаар дээр дурдсан. Чарльзын хувьд бусдад тусламжийн гараа сунгах дуртай нэгэн бөгөөд тэр ч үүднээс өөрийн эхнэр болох Элизабеттайгаа нийлж, "Cato Institute"-ийг Вашингтон хотноо байгуулжээ. Энэхүү компани нь, залуу уран бүтээлчдийг дэмжин ажиллахаас гадна, бизнесийн шинэ төслүүдийг хэрэгжүүлэхэд тусладаг байна. 

Чарльз Кох (Charles Koch) - 48.38 тэрбум доллар

7 Лэрри Эллисон (Larry Ellison) - 52.28 тэрбум доллар

Лэрри хамгийн анх 1977 онд "Software Development Laboratories" гэх компаниа үүсгэн байгуулж байжээ. Уг компанийн гол зорилго нь АНУ-ын тагнуулын төв газар буюу "CIA"-ийн мэдээллийн санг бүрдүүлэх "Oracle" төслийг хэрэгжүүлэх байв. Үүний дараа Лэрри компанийхаа нэрийг "Oracle Systems Corporation" болгож өөрчилсөн байна. Сонирхуулж хэлэхэд, тэрээр "extreme" төрлийн спорт сонирхдог бөгөөд чөлөөт цагаараа ихэвчлэн өөрийнхөө тансаг эдлэн газартаа эрх дураараа амрах дуртай гэнэ.

Лэрри Эллисон (Larry Ellison) - 52.28 тэрбум доллар

6 Карлос Слим Хелу (Carlos Slim Helu) - 54.58 тэрбум доллар

"Grupo Carso" компанийн эзэн болох Карлос нь дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 6-р байранд оржээ. Тэрээр компаниа анх "Corporación Industrial Carso and Grupo Inbursa" гэх олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуй нэгжийн үйл ажиллагаан дээр тулгуурлан байгуулсан гэдэг. Одоо түүний компани санхүү, эрүүл мэндийн салбарт хэдийн өөрийн гэсэн байр сууриа эзлэсэн олон тооны охин компаниудтай болтлоо үйл ажиллагаа нь өргөжин тэлсэн байна. Мексик улсын тэргүүн баян болох тэрээр улс төрийн салбарт нэр нөлөө бүхий хүнээс гадна, улсынхаа томоохон цахилгаан холбоог эзэмшдэг.

Карлос Слим Хелу (Carlos Slim Helu) - 54.58 тэрбум доллар

5 Марк Зюкерберг (Mark Zuckerberg) - 58.6 тэрбум доллар

Түүний хувьд "Harvard"-ийн их сургуулийн дотуур байранд амьдардаг байхдаа хэсэг найзуудынхаа хамтаар анхны сошиал сайтыг үүсгэн байгуулж байжээ. Марк програмистаас гадна, өнөөдөр олон сая хүний хэрэгцээ болсон "Facebook"-ийг үүсгэн байгуулагч билээ. Түүнд дэлхийн хамгийн залуу тэрбумтан гэсэн нэр алдар байдгийг ч мөн дурдах хэрэгтэй болов уу. Сонирхуулж хэлэхэд эхнэрийг нь Присцилла Чан гэдэг бөгөөд тэд 2012 онд албан ёсоор гэр бүл болцгоосон бөгөөд өнгөрсөн жил залуухан хосууд шинэхэн гишүүнээ хүлээн авсан билээ.

Марк Зюкерберг (Mark Zuckerberg) - 58.6 тэрбум доллар

4 Амансио Ортега (Amancio Ortega) - 71.3 тэрбум доллар

1960 онд Испанийн нэгэн дэлгүүрт футболканы худалдагчаар ажилладаг байсан Ортега нэг өдөр өөрийн гэсэн шинэлэг дизайнтай футболка зардаг дэлгүүртэй болохыг хүсчээ. Төд удалгүй тэрээр өөрийн заяаны хань болох Розалиа Мера гэх бүсгүйтэй гэр бүл болж, тэд хамтдаа гэртээ шинэ загварын футболкануудаа хийж эхэлсэн байна. Тэдний энэ зоригтой алхам "Zara" брэндийн үндэс суурийг тавих юм гэж хэн санах билээ. Өнөөдөр "Zara" брэнд дэлхийн олон улс орнуудад тоолж барамгүй их салбартай болтлоо үйл ажиллагаа өргөжин тэлснийг мэдэхгүй хүн тун ховор биз ээ.

Амансио Ортега (Amancio Ortega) - 71.3 тэрбум доллар

3 Жефф Безос (Jeff Bezos) - 72.8 тэрбум доллар

Жефф Безос гэх эрхмийн хувьд дэлхийн хамгийн том онлайн худалдааны сайт болох "Amazon.com"-ийг үүсгэн байгуулагч юм. Анх тэрээр онлайнаар ном зарж, хувийн бизнесээ эхлүүлж байсан гэдэг. Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрээс олон сая хүн уг сайт руу орж, худалдан авалт хийх болсон бөгөөд 2015 онд нийт 100 тэрбум долларын худалдаа амжилттай хийсэн гэсэн статистик гарч байжээ. Сонирхуулж хэлэхэд Жефф 2013 онд "The Washington Post" хэвлэлийн газрыг 250 сая доллараар худалдан авч байсан бөгөөд "Blue Origin" гэх компанийг давхар эзэмшдэг байна.

Жефф Безос (Jeff Bezos) - 72.8 тэрбум доллар

2 Уоррен Баффет (Warren Buffett) - 75.6 тэрбум доллар

Уоррен Баффетын хувьд амжилттай хөрөнгө оруулагчаас гадна, эдийн засаг болон бизнесийн салбар дахь нэр нөлөө бүхий хүмүүсийн нэг юм. "Buffet Partnership" компанийг үүсгэн байгуулсан Уоррен 1970 оноос эхлэн компаниа удирдаж эхэлсэн бөгөөд түүний баримталдаг гол зарчим нь их хэмжээний мөнгийг үрэн таран хийлгүй ядуу буурай амьдралтай хүмүүст зориулан боломжийнхоо хэрээр хандивлах явдал аж. Тийм ч учраас Уоррен өнөөдрийг хүртэлх хугацаанд нийтдээ 28 тэрбум долларыг сайн дураараа буяны үйлсэд хандивлажээ.

Уоррен Баффет (Warren Buffett) - 75.6 тэрбум доллар

1 Билл Гэйтс (Bill Gates) - 86 тэрбум доллар

Дэлхийн алдарт "Forbes" сэтгүүлийн зүгээс түүнийг хамгийн баян тэрбумтнуудын нэгдүгээр байрт оруулсныг дурдах хэрэгтэй бөгөөд алдарт "Microsoft" компанийг үүсгэн байгуулагч гэдэг утгаар нь Биллийг мэдэхгүй хүн тун ховор биз ээ. Бусад тэрбумтнууд эд хөрөнгөө зөвхөн өөртөө зарцуулдаг бол, түүний хувьд дэлхий нийтэд тулгамдаж буй чухал асуудлуудад зарцуулдаг аж. 2015 онд Билл Гэйтс хүний ялгадсыг цэвэршүүлсэн ус болгон гаргаж авах хүчин чадалтай "Omniprocessor" гэх төхөөрөмжийг зохион бүтээсэн билээ.

Билл Гэйтс (Bill Gates) - 86 тэрбум доллар

Үүнээс харахад дэлхийн толгой баячуудын тоонд "Мэдээлэл технологи"-ийн салбарын хүмүүс түлхүү багтсан байгаа нь харагдаж байна. Тиймээс Монголчууд бидний хувьд энэ чиглэлээр сурч, боловсрох аваас ойрын хугацаанд дэлхийн 100 тэрбумтны тоонд орох магадлал өндөр байгаа юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()