Ёс зүйг уландаа гишгэсэн цэрэг зэвсгийн харгис туршилтууд

Дайны үеэр эрдэмтдийн хийж байсан туршилт, шинэ санаанууд олон сая хүнийг эрүүл мэнд, амь насаар нь хохироосон байдаг. Мөн зарим улс орны эрх баригчид ард түмнийхээ амьдралыг хайр найргүй золиосолж, итгэмээргүй үйлдлүүдийг гаргаж байсан билээ. Ингээд хүний ёсыг уландаа гишгэсэн аймшигт туршилтуудын талаарх мэдээллийг хүргэж байна.

Ёс зүйг уландаа гишгэсэн цэрэг зэвсгийн харгис туршилтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Халдвар тараагч шумуул

XX зуунд олон улс орон дайснуудынхаа эсрэг ашиглах боломжтой хачирхалтай зэр зэвсгүүдийг үйлдвэрлэж, маш олон нээлтүүдийг хийж байсан. 

Улс орон бүр өөрсдийн гэсэн онцгой зэвсгийг бүтээхийг хичээж байсны нэгэн адилаар АНУ-ын армийнхан ч дайснуудаа буулган авахын тулд бүхий л хүч чадлаараа зүтгэж бүтэх, бүтэхгүй олон аргыг ар араас нь туршиж байв. Тэдгээр аргуудын нэг бол яах аргагүй “шумуулан довтолгоо” байсан юм.

Тэдний анхаарлыг хамгийн их татаж байсан зүйл бол шар чичрэг өвчний халдвар тээсэн шумуул хүн амын хэдэн хувийг хорлож чадах вэ гэсэн асуулт л байв. Ингэж 1955 онд хэд хэдэн арга сэдэж, туршилт хийсний эцэст өөрсдийн хамаг л ур ухааныг шингээн бүтээсэн “хамгийн аюултай” зэвсгээ ашиглах болж нийт 300,000 гаруй шумууланд халдвар тээлгүүлжээ. Гэвч ингээд л үлгэр төгсчихсөнгүй.

Зохион бүтээгчдийн санааг “энэ их өвчний үүсвэрийг яаж хэрэгцээт газар нь хүргэх вэ” гэдэг асуудал зовоож байв. Удаан бодсоны эцэст тэд шумуулаар тэсрэх бөмбөг бүтээгээд түүнийгээ хүмүүсийн нүднээс далдуур онилсон газартаа хаяхаар болжээ.

Улмаар шумуулан бөмбөгийг Флорида мужийн Эйвон Парк хотод хаясан байна. Тус ажиллагааны зорилго нь дайны үед зориудаар халдварт өвчин тараахад юу болохыг мэдэх зорилготой байв. Азаар тэндхийн оршин суугчдынх нь бие зүгээр л загатнах нь ихэссэн гэдэг. Мөн тэдгээр иргэд хаа сайгүй ялаа, шумуулын тоо гэв гэнэт нэмэгдсэнд гайхаад л өнгөрчээ.

Халдвар тараагч шумуул

2 Сан Франциско дахь биологийн дайн

Биологийн дайн маш олон хүний амь нас, амьдралыг сүйрүүлж, сандралд оруулж байсан билээ.

13-р зууны үеэр хамгийн анх Монгол цэргүүд халдварт өвчнөөр үхсэн хүмүүсийн цогцсыг хот, цайзын хана хэрэм давуулан шидэх замаар дайснууддаа “мэндчилгээ илгээдэг" байв. 

Үүнээс хойш бусад бүх орнууд Монголчуудын энэ чимээгүй “өшөө авалт”-аас санаа авч өөрсдийн гэсэн нянтай зэвсгийн хувилбаруудыг бүтээж эхлэх болсон нь АНУ-ын армийг ч тойроогүй юм. Гэвч тэдэнд шинэхэн зэвсгээ шалгаж үзэх газар, туршиж үзэх хүн байгаагүй ба эхний ээлжид цуглуулсан нян, бактериудаа Сан Франциско хотын дээгүүр шүршиж үзье хэмээн шийджээ.

Тэд туршилтдаа нэг их хор нөлөөгүй гэж үзсэн бактериудыг ашиглаж, маш их хэмжээний "Serratia marcescens" болон "Bacillus globigii" агуулсан зэвсгээ зөвхөн хотын зах, далайн эрэг орчмоор цацаж хүмүүсийн хэдэн хувь нь өвчин авахыг шалгажээ.

Хэдхэн хоногийн дотор дүүргийн эмнэлгүүд үл таних нянгаар үүсгэгдсэн халдвар авсан иргэдээр дүүрч, эмч нар юу болоод байгааг гайхаж ямар эмчилгээ хийхээ ч ойлгохгүй байв. Ингээд энэхүү халдвар хэд хэдэн хүнийг үхэлд хүргэж, томоохон эм үйлдвэрлэгч компанийг тэр чигт нь халдваргүйжүүлж эхэлсэн ба улс даяар томуунаас сэргийлэх вакцины аян явагджээ. АНУ-ын зэвсэгт хүчин тэрхүү том аюулын дараа дахиж тийм зүйлээр оролдохгүй гэдгээ амласан байдаг.

Сан Франциско дахь биологийн дайн

3 Цусан дахь цацраг идэвхт бодис

“Манхэттэн” төсөл хэрэгжиж эхэлснээс хойш нийт 73 жил өнгөрсөн боловч өдийг хүртэл түүнээс үүдэн гарсан хэргүүдийг тойрон эргэлдэх оньсого, таавар бүрэн гүйцэд тайлагдаагүй хэвээр л байна. 

Америкчууд дайснуудынхаа эсрэг явуулах үйл ажиллагаагаа Хирошима, Нагасакигааар эцэслэхийг хүссэнгүй. Гэвч тэдний бодлого дайснуудад нь биш харин ард түмэнд нь их хэмжээний хор хөнөөл авчирчээ. Тэд хийх гэж буй туршилтынхаа талаар хэнд ч ам нээлгүйгээр эмнэлэгт эмчлүүлж буй өвчтөнүүдэд радио идэвхт хүнд металлыг тариатай нь хольж хийж, тэр металл тухайн хүний эрүүл мэндэд ямар хугацааны дараа, хэрхэн нөлөөлдөг болохыг мэдэхээр шийджээ. Улмаар 1945 онд металлаар тариулсан өвчтөнүүдийн биеийн байдал огцом муудаж,  шинжилгээний явцад тэдний бие организмоос маш их хэмжээний плутони гэх радио идэвхт бодис илэрчээ. 

Мэдээж тэдгээр өвчтөнүүдийн талаас илүү хувь нь хорт хавдар туссан байсан ба судлаачид тэднийг аймшигт мэдээгээр цочроохгүйн тулд оношийг нь худал хэлж, тодорхой хэмжээний тэтгэмж, эрүүл мэндийн хөнгөлөлт олгоно гэдгээ амлажээ. Энэ бүхний эцэст 1946 онд эмч нар гэнэт ухаан орж, буруу зүйлтэй холбогдож байгаагаа ойлгон төслийн үйл ажиллагааг бүр мөсөн таслан зогсоохоор болсон юм.

Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр бүх эмч, судлаачид тийм шийдвэр гаргаагүй юм. Тэд 1947 онд дахин 18 хүн дээр “эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг нэгэн цоо шинэ бодис”-ын туршилтыг хийцгээсэн ба 1950 онд туршилтад орсон хамгийн сүүлийн хүн насан эцэслэх хүртэл судалгаа шинжилгээний үйл явц зогсолтгүй үргэлжилжээ. Аймшиггүй мэргэжлийнхэн хөөрхий хохирогчдын цогцсыг хүртэл лабораторидоо авчирч, үхлийн дараа тэдний бие махбодод ямар өөрчлөлт гарч байгааг судлах нь холгүй байсан гэдэг.

Цусан дахь цацраг идэвхт бодис

4 Ижил хүйстэн хүмүүсийг мэс заслын аргаар эмчлэв

1971 оноос 1989 оны хооронд Өмнөд Африкт өөрийн хүйсний хүнд татагддаг эрчүүд цэрэгт очоод галзуу эмч Обри Левины золиос болдог байжээ. Тэднийг тогонд цохиулах, хэт дарамт шахалтад орж сэтгэл мэдрэлийн эмгэгтэй болох, төрөл бүрийн дааврын эмчилгээ хийлгэх амаргүй ирээдүй хүлээдэг байсан ба бүр азгүй нэгэн нь үргүй болгох химийн ажилбарт ордог байв.

Мөн тухайн эр бүх аймшигт туршилтыг даван туулаад ард нь гарах юм бол “эмчилгээ”-ний хамгийн сүүлийн шат болох хүйсээ солиулах хагалгаанд орох “эрхтэй” болдог байсан гэнэ. Эмч нар ийм төрлийн хагалгааг маш олноор нь хийж байсан ба долоо хоног тутамд 50 орчим удаа хүйс солих хагалгаа хийгдэж нийт 900 гаруй хүний ирээдүй орвонгоороо өөрчлөгдсөн байдаг. Үүний тухай олж мэдсэн гадаадын ижил хүйстэн эрчүүд өөрсдийн эх орондоо хэвийн амьдрах боломжгүйд хүрмэгцээ Өмнөд Африкийн зэвсэгт хүчний байгууллагад эмэгтэй хүн болон хувирч “жинхэнэ” эрчүүдийн доог тохуу болох зорилго өвөртлөн элсэн ордог болжээ. Гэвч харамсалтай нь хагалгаа бүхэн амжилттай дуусдаггүй байсан бөгөөд заримдаа ижил хүйстнүүд хагалгааны дараа эр ч биш, эм ч биш саармаг хүйстэн болдог байв. Гэхдээ байдал яаж ч эргэсэн байсан үнэ төлбөргүй, ямар ч баталгаа олгоогүй тэрхүү хагалгаанд орсон хүмүүст гомдоллох байгаагүй нь мэдээж. 

Хамгийн хачирхалтай нь Өмнөд Африкийн цэрэг, зэвсгийн хүчнийхэн хэсэг хугацааны дараа дахин хагалгаа хийхгүй гэдгээ зарлаж ижил хүйстэн эрчүүдэд энгийн эр хүн шиг цэргийн алба хаах боломжийг нь олгосон гэдэг.

Ижил хүйстэн хүмүүсийг мэс заслын аргаар эмчлэв

5 Дахиад л Америкчууд...

Америкчууд химийн бодис, нян бактери, хорхой шавж гэх мэт олон зүйлсээр хүмүүсийн амьдралаар наадсан ч сэтгэл нь амарсангүй.

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Америкийн зэвсэгт хүчинд сайн дураараа туршилтад хамрагдаж, тусгай химийн бодисуудыг хольж найруулсан, хүнсэнд хэрэглэдэг гичний үнэртэй хийг үнэртэх 60,000 сайн дурын хүн хэрэгтэй болжээ. Туршилтад оролцохоор бүртгүүлсэн хүмүүс нь ихэвчлэн өнгөт арьстай иргэд байсан гэдэг. Мөн тэдэнд өгч байсан “зохион бүтээгчдийн” заавар, шаардлага хэтэрхий энгийн сонсогдож байсныг энд тэмдэглэхгүй байхын аргагүй. Тэд “Та бүхэн тэр буланд очиж зогсоод түр хүлээцгээгээрэй. Удахгүй манан будан шиг зүйл нүдийг чинь бүрхэж эхлэх болно. Түүнд огтхон ч анхаарлаа хандуулах хэрэггүй. Ингээд боллоо. Их амархан байгаа биз?" гэж хэлж байжээ

Гэтэл хорт бодис агаарт тархаж эхэлмэгц залуусын ухаан балартаж галд шатаж байгаа юм шиг аймшигт мэдрэмжийг мэдэрч байв. Мөн зарим нэг нь газар дээрээ ухаан алдаж унасан бол зарим нь гарах хаалга хайн харсан зүг рүүгээ мөлхөж чадах чинээгээрээ аврал эрэн амь тэмцэцгээж байлаа. Эцэст нь хаалга онгойсон бөгөөд амьдаараа үхдэл болох дөхсөн хөөрхий залуусыг гадагш шидэлцгээв. Хамгийн харамсалтай нь тэдгээр залуусын ихэнх нь маш хүнд түлэгдэж, зарим нь түүнээс ч аймшигт асуудлуудтай тулгарч эрүүл мэндээрээ хохирцгоосон байдаг. Гэвч гэрээний дагуу тэд болсон явдлын тухай хэнд ч ам нээгээгүй ба 1980 онд хүнд шархадсан иргэдийн төлөөлөл гомдол гаргаж эхэлснээр хэрэг олон нийтэд ил болжээ. Улмаар 1991 онд тэдгээр иргэдийг хорт хийд хордсон гэдгээ батлахыг шаардсан ба 1993 онд хэргийг нь бүр мөсөн хаасан байдаг.

Дахиад л Америкчууд...

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()