Дэлхийн төгсгөл ирэхэд хэрхэн амьд үлдэх вэ?

Дэлхийг ямар нэгэн гамшигт аюулаас болж сүйрсэн гэж үзье. Та энэ үед золоор амьд үлдсэн бол цаашид хэрхэн амьдарч, ямар аргаар амьд үлдэх тухай бодож үзсэн үү? Хэрэв үгүй бол BBC-гээс хэн бүхэнд зориулан хийх шаардлагатай зүйлсийн зааврыг оруулсан байна.

Дэлхийн төгсгөл ирэхэд хэрхэн амьд үлдэх вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Эхний хэдэн өдөр

Хүн төрөлхтөн цахилгаан станцуудыг ажиллуулахаа больсон учир эрчим хүч үгүй болно. Харин энэ үед нарны зай хураагуур эсвэл зөөврийн цахилгаан үүсгэгч олж чадвал та цахилгааныхаа хэрэгцээг хангаж чадна. Ухаалаг утсанд чинь байрлах газрын зураг заах хэрэгслүүд хамгийн багадаа 6 сар орчим хугацаанд ашиглах боломжтой хэвээр байсаар байна.

Эхний хэдэн өдөр

2 Эхний хэдэн долоо хоног

Хөл хөдөлгөөн ихтэй, суурьшсан газрууд хамгийн эхэнд таагүй байдалд орно. Өтөж, ялзарсан цогцос, сэг зэм хөглөрч, эвгүй үнэр гарахаас гадна, өлсгөлөн нохой, муур зэрэг амьтад сүрэглэн дайрах магадлалтай. Ийм ч учраас суурин газраас зайдуу алс бөглүү газар амьдрах зөв болно. Хуучин загварын гал түлж хоол хүнсээ бэлдэж, дулаанаа хангадаг байр хамгийн тохиромжтой.

Эхний хэдэн долоо хоног

3 Эхний хэдэн сар

Амьдрах орчноо бүрдүүлсний дараагаар усны асуудал хөндөгдөж эхэлнэ. Эмч байхгүй учир уснаас гаралтай өвчин авахгүй байх нь маш чухал. Мэдээж буцалгах нь хамгийн шилдэг бактери устгах арга хэдий ч их хэмжээний эрчим хүч шаарддаг. Гэсэн ч тийм боломж байхгүй бол цэвэр шилэнд хийж тавьсан усыг нарны хэт ягаан туяа цэвэршүүлж, эмгэг төрөгчийг устгаж чаддаг.

Эхний хэдэн сар

4 Эхний хэдэн жил

Савлаж хадгалсан, нөөшилсөн хүнсний хадгалах хугацаа дуусна. Иймээс цаашид өөрөө хөдөө аж ахуйн боловсролтой болж, хүнсээ залгуулах хэрэгтэй. Үндсэн төрлийн хүнсний ногоо тарих нь энгийн боловч амуу буудай, будаа зэргийг тарих тун ч ярвигтай асуудал. Мөн хөдөө аж ахуйн багаж, төхөөрөмжүүд олох хэрэгтэй. Хэрэв олдохгүй бол өөрөө төмөр эдлэлийг дархлах байдлаар хийх хэрэгтэй болно.

Эхний хэдэн жил

5 Эхний арван жил

Танд уламжлалт мужаан болон төмрийн дархны эрдэм мэдлэг хэрэг болно. Түүгээрээ шаардлагатай металл эдлэлүүдийг хийж, хөдөлмөр хөнгөвчлөх техник хэрэгслүүдийг хийх болно. Түүнчлэн ан амьтдын өөхнөөс био түлш гаргаж авч эрчим хүч үйлдвэрлэх боломжтой болох хэрэгтэй.

Эхний арван жил

6 Эхний 100 жил

Шил үйлдвэрлэх нь хүн төрөлхтний нээлт болон мэдлэгийн шатанд маш чухал үр нөлөөтэй. Ердийн шилийг хийхийн тулд гуравхан орц хэрэг болох нь цахиур, сод болон шохой юм. Эдгээрийг элс, далайн замаг болон шохой эсвэл шохойн чулуунаас гаргаж авч болно. Шилээр маш олон төрлийн цаг уур болон бусад шинжлэх ухааны хэмжих багажуудыг хийж болно. Эдгээр багаж хэрэглэгдэхүүн болон шинжлэх ухаан, инженерийн мэдлэгийн ачаар мөхлийн дараа үеийнхэн түргэн хугацаанд эргэж хөгжиж, дахин өөр хэцүү үеийг туулахаас гэтлэх юм.

Энэ үйл магадгүй хэдэн арван жил үргэлжилж болно. Гэсэн ч мөхлийн дараа үүссэн шинэ хүн төрөлхтөн өмнөх алдаагаа давтахгүйн тулд илүү дээр хөгжих болно гэж итгэж байна.

Эхний 100 жил

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()