Анар жимсний шүүс уугаад, илүүдэл өөхөө цас шиг хайлуулаарай!

Өнөөдөр бид та бүхэндээ анар жимсний хүн бүрийн төдийлөн сайн мэддэггүй ач тусыг дуулгахаар бэлтгэлээ. Сүүлийн үед эмч нар цус багадалттай болон цусны даралттай, ходоод гэдэсний өвчтэй хүмүүст анар жимсийг хэрэглэхийг санал болгож байгаа бөгөөд энэ нь хүний эрүүл мэнд, бие организмд итгэхийн аргагүй олон эерэг нөлөөг үзүүлдэг аж. Түүнээс гадна, тураах үйлчилгээтэй гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.

Анар жимсний шүүс уугаад, илүүдэл өөхөө цас шиг хайлуулаарай!

Эмч нарын хэлж буйгаар анар жимсний шүүс ууснаар жин хасах асуудалд санаа зовохгүй байж болохоос гадна, "целлюлит" буюу илүүдэл өөхнөөс хялбар салахад туслах гэнэ. Үүний тулд та багахан хэмжээний усанд, 200 гр анар жимс хийж, сайтар хутгаад, орой орондоо орохын өмнө уух хэрэгтэй аж. Түүнээс гадна, анар жимсний үрийг оливын тостой хольж идвэл мөн турахад сайнаар нөлөөлдөг байна.

Ингэхдээ та 1 ширхэг анар жимсний бүх үрийг "блендер"-т хийж, дээрээс нь 2 хоолны халбага оливын тос хийгээд, сайтар холино. Үүнээс хоолныхоо өмнө өдөрт 2 удаа нэг халбагыг идээрэй. Нэг сарын дараа бодит үр дүнг та мэдрэх болно.

Анар жимс нь дан ганц жин хасахаас гадна, дараах 3 сайн нөлөөтэй ажээ. Үүнд:

1. Нүүрний арьсыг толигор болгоно

Анар жимс нь арьсны өнгийг сэргээж, тэжээл өгдөг. Та ердөө 100 гр тараг, 2 хоолны халбага зөгийн бал болон 3 хоолны халбага анар жимсний үрийг сайтар хольж, зуурмаг маск бэлтгээрэй.

Бэлтгэсэн зуурмагаасаа нүүрэндээ түрхэж, 20 минут байлгасныхаа дараа угаана. 7 хоногийн турш энэ мэтчилэн маскаа хэрэглэх бөгөөд үр дүнд нь таны нүүрний арьс өнгө орж, толигор болох аж.

2. Зүрх судасны үйл ажиллагааг дэмжинэ

Анар жимсний шүүс нь калигаар баялаг учраас зүрх судасны үйл ажиллагааг дэмждэг байна. Түүнчлэн найрлаганд нь агуулагдах "антиоксидант" нь цусны судсыг цэвэрлэх ач тустай аж. Ингэхдээ та шүүснээсээ өдөрт 3 удаа, аяганы талаар уух хэрэгтэй. 2-3 сар ингэж уух ёстой гэдгийг бүү мартаарай.

3. Ханиадыг эмчилнэ

Ханиадны шинж тэмдэг илрэх үед бид тэр дор нь эмийн сан орж, антибиотик худалдан авдаг билээ. Гэвч одооноос ингэх хэрэггүй бөгөөд үүний оронд та анар жимсний шүүс уухад л болох юм.

Нэг ширхэг анар жимсийг буцалсан усанд хийж, сайтар хутгаж, уух бөгөөд ингэснээр ханиадыг тэр дор нь нам дарах аж.

Та өдөр тутмын амьдралдаа анар жимсийг заавал хэрэглэж хэвшээрэй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()