Хүмүүсийг хамгийн их зовоодог өвчнүүдийг эм уухгүйгээр хэрхэн эмчлэх вэ?

Олон төрлийн өвчнийг байгалийн аргаар, эм тариа хэрэглэхгүйгээр эмчлэх, бидний мэдэхгүй маш олон аргууд байдаг байна. Хэрвээ та өөрийн өвчнийг тийм ч ноцтой биш гэж үзвэл, эсвэл элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэхийг хүсвэл дараах энгийн бөгөөд үр дүнтэй аргуудыг туршаад үзээрэй. 

Хүмүүсийг хамгийн их зовоодог өвчнүүдийг эм уухгүйгээр хэрхэн эмчлэх вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Толгойн өвчний үед

  • Толгой дээрээ хүйтэн жин тавьж, 15 минут орчим хэвтэх.
  • 1 хумс сармисыг нухаж, 1 хоолны халбага зөгийн балтай хольж уух нь тархины үйл ажиллагааг сэргээж, өвчинг намдаадаг байна. 
  • 2 хэрчим төмсийг чамархай дээрээ тавиарай.
  • Гаатай цай, ялангуяа "балжингарам" цэцгийн хандтай цай уух нь тайвшруулах нөлөөтэй. 

Толгойн өвчний үед

2 Хамар битүүрэх

  • "Эвкалит" буюу далдуу модны навчтай цайг хийж буцалгаад ууранд нь нүүрээ ойртуулж, гүнзгий амьсгаа авах хэрэгтэй. Ингэх нь хамрын битүүг арилгаж, гүнзгий амьсгаа авахад тусладаг байна. 
  • Лаврын навч, мугваа ("шалфей" буюу "sage"), синнамоныг халуун усанд хийж 5-10 минут байлгаад, үнэртвэл, хурц үнэр нь хамрын битүүг арилгах болно. 
  • 1 аяга усанд 2 цайны халбага алимны цуу, 2 хоолны халбага зөгийн балыг хийж, 3 минут байлгаад ууна. 
  • Мөн усны уураар утах нь хамрын битүүг гаргахад хамгийн сайн нөлөөтэй. 

Хамар битүүрэх

3 "Дерматит" буюу арьсны үрэвсэл

  • Овъёос: 1 литр усанд 500 гр овъёос хийж, буцалгаад, хөргөнө. Үүгээр арьсан дээрээ жин тавьж, боох хэрэгтэй.
  • Шар айрагны хөрөнгө: Шар айрагны хөрөнгийг сүү, тараг, эсвэл жүүстэй хольж түрхвэл, арьсанд маш сайн. 
  • Ганга: Гангыг усанд хийж буцалгасны дараа хөргөж, арьсан дээрээ тавьбал загатнаа, цочроог намдаана. 
  • Цайны навч: Цайны навчны хандтай тосыг өвчилсөн арьсандаа түрхвэл түргэн эдгэрэх болно. 

"Дерматит" буюу арьсны үрэвсэл

4 Толгой өвдөх

  • Гадилны хальс: Гадилны хальсан дээр алкохоль түрхэж, толгой дээрээ тавин, 30 минут байлгаарай. Гадилны хальс нь хорт бодисыг гадагшлуулж, толгойн өвдөлтийг намдаадаг.
  • "Almond" буюу бүйлс: Өдөрт 100 гр бүйлс идэх нь "эндорфин" хэмээх дааврыг нэмэгдүүлж, толгой өвдөхөөс сэргийлдэг байна. 
  • Балжингарам цэцгийн цай: Тайвшруулах үйлчилгээтэйгээрээ алдартай энэхүү цай нь олон зууны туршид толгойн өвчинтэй тэмцсээр иржээ. 
  • Кофейн бол хамгийн хүчтэй тайвшруулах үйлчилгээтэй бодисуудын нэг бөгөөд нэг аяга, чихэргүй хар кофе нь таныг толгойн өвчнөөс ангижруулж чадна. 
  • Халуун, хүйтэн жин: Харанхуй, чимээгүй өрөөнд хэвтэж тайвшрангаа духан дээрээ 10 минутын турш жин тавих нь толгойн булчинг тайвшруулж, цусны эргэлтийг нэмэгдүүлдэг байна. 

Толгой өвдөх

5 Өтгөн хатах

  • Овъёос: Овъёосыг нимбэгтэй хамт усанд чанаж идвэл, өтгөн хаталтыг шийдвэрлэнэ. 
  • Оливын тос: Өтгөн хаталтын үед гэдсэндээ оливын тос түрхэж, нар зөв эргүүлэн иллэг хийвэл , гэдэсний хийг гаргадаг.
  • Алим: Өтгөн хатсан үед алимыг хальсгүйгээр идэх хэрэгтэй.
  • "Mallow" буюу хамба цэцэг: Өдөр бүр өглөөний цайны өмнө хамба цэцгийн ханд, эсвэл цайг уувал хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг хангадаг байна. 
  • Жүрж болон киви жимсний шүүс: Шүүсийг өглөө бүр өлөн элгэн дээрээ ууж байвал хоолны шингэц сайжрах болно. 

 

Өтгөн хатах

6 Нуруу өвдөхөд

  • Нурууны доод хэсгээр буюу бүсэлхий, ташаа хоёрын дунд байрладаг мэдрэлийн цэг дээр иллэг хийх нь сайнаар нөлөөлдөг.
  • Нуруундаа спиртээр иллэг хийлгэх: Иллэг хийж эхлэхээс өмнө нуруугаа сайн цэвэрлэсний дараа архиа түрхэх хэрэгтэй. 
  • Мөн зандан модны тосоор иллэг хийвэл, таныг давхар тайвшруулах болно. 

Нуруу өвдөхөд

  • Хүнд юм өргөхдөө болгоомжтой байж, нуруугаа гэмтээхээс сэргийлэх хэрэгтэй. Хүнд зүйл өргөх хамгийн зөв арга нь, цээжээ бөхийлгөхгүйгээр хөлөө нугалах юм. 
  • Халуун болон хүйтэн жин тавих: Жинг 20 минут тавих нь  хамгийн тохиромжтой бөгөөд  хүйтэн жин тавихдаа алчууранд мөс ороогоод тавьж болно. 
  • 1 литр усанд 1/4 литр цагаан цуу, 2 халбага розмарин цэцгийн ханд хийж, буцалгаад 5 минут хөргөсний дараа алчууранд шингээн, өвдсөн газраа жин тавьбал үр дүнтэй байх болно. 

7 Гэдэс өвдөх, ходоод хямрах, цээж хорсох

  • Балжингарам цэцгийн цай: нь гэдэсний булчинг амрааж, өвдөлтийг намдаадаг. 
  • Тахианы шөл: Гэдэс хямарсан үед тахианы шөлний тосыг нь авч, нимбэгтэй хольж уувал сайн. 
  • Бүлээн жин: Өвдсөн газраа 15 минутын турш жин тавиарай.
  • Синнамон, гаа, гоньд, базиликаас тус бүр 1 хоолны халбагыг хагас литр усанд хийж , 10 минутын турш буцалгаад, бага багаар ууна. 

Гэдэс өвдөх, ходоод хямрах, цээж хорсох

8 Ханиад, томууны үед

  • Жүржийн шүүс: Өлөө бүр жүржийн шүүс уух нь дархлаагаа сайжруулах хамгийн сайн арга юм.
  • "Эвкалит" буюу далдуу модны навч нь нян, халдварын эсрэг болон тайвшруулах шинж чанартай тул ханиалгыг намдааж, гуурсан хоолойн үрэвсэлтэй тэмцдэг байна. 
  • Зөгийн бал, нимбэгний ханд: 2 аяга нимбэгний шүүсийг 7 хоолны халбага зөгийн балтай хольж, зөөлөн гал дээр 1:30 минут буцалгана. Хандыг хөргөснийхөө дараа ууж эхэлсэн эхний өдрөө 1 цаг тутамд хоёр халбагыг ууж, дараагийн өдрөөс 3 цаг тутамд 1 халбагыг ууна. 
  • Халуун шөл: Ханиад хүрсэн үедээ өдөр бүр нэг аяга халуун шөл ууж байх хэрэгтэй. Халуун шөл нь нян, халдварын эсрэг тэмцэж ханиалгыг намдаана. 

Ханиад, томууны үед

9 Батга

  • Сарнайн ханд: 10 ширхэг сарнай цэцгийн дэлбээг усанд хийж, 36 цаг хөргөгчинд байлгана. Үүний дараа бага зэргийн архи хийж хандлан, усанд орсныхаа дараа, эсвэл унтахын өмнө гэх мэтээр өдөрт 1 удаа хэрэглэнэ. 
  • Жүржийн хальс, овъёос, тараг: Жүржийн хальсыг 1 аяга усанд хийж, 24 цаг хөргөгчинд байлгасны дараа жүржийн хальсыг хэрчиж, дахин хөргөгчинд хийнэ. Энэхүү ханд дээрээ 3 халбага овъёос, 2 халбага таргийг хийж хутгаад, нүүрээ цэвэрлэснийхээ дараа 5 минут байлгана. 
  • Нимбэгтэй цай: Нимбэгний хальсыг нимгэн авч, усанд хийн 3-5 минут буцалгаад өдөрт 2 удаа ууснаар арьсанд чийгшил өгөх болно. 
  • Зөгийн бал, синнамон: Эдгээр орцуудыг ашиглан маск бэлдэж, 10 минут нүүрэндээ тавина. 
  • Алимны цуунаас бага зэргийг усанд хийж, хөвөнд шингээн, нүүрээ арчина. Энэ нь таны нүүрний хүчил шүлтийн орчинг тэнцвэржүүлж, арьсыг гуужуулах үйлчилгээтэй. 

Батга

10 Үс уналт

  • Сонгино, сармис, нимбэг: Сонгино, сармисыг хальсалж, нухаад үсэндээ түрхэж, 20 минутын дараа нимбэгний шүүсээр угаахад үнэр нь арилна.
  • Лууван, наргил модны самрын сүүг хольж үсэндээ түрхэх нь үсийг эрүүлжүүлж, бэхжүүлнэ. 
  • Алимны цуу болон будааны цагаан цуу: Цуу нь үс уналттай хамгийн сайн тэмцдэг бөгөөд тослог үсэнд хэрэглэхэд илүү тохиромжтой юм. Эдгээр цууг усанд найруулж, үсэндээ түрхээд 10 минутын дараа усаар угаана. 
  • Зуун наст: Зуун настын зөөлөн эдийг 1 аяга усанд хийж, үсэндээ иллэг хийн түрхэж, 10 минутын дараа бүлээн усаар угаана. 
  • Хүрэн манжин: 2 ширхэг улаан манжинг усанд хийж, 10 минут буцалгаж хөргөөд, 7 хоногт 2-3 удаа хуйхандаа түрхэнэ. 

Үс уналт

11 Элэг, бөөрний асуудалтай үед

Хятадын анагаах ухаанд өвдөг дээрээ алхах нь элэг, бөөрөнд сайнаар нөлөөлөөд зогсохгүй бүх төрлийн өвчнийг эмчлэх увидастай хэмээжээ. Үүний тулд газар гудас дэвсэж, өвдгөөрөө зөөлөн алхах хэрэгтэй байна. Энэ дасгалыг өдөрт 15 минут хийвэл үр дүнтэй. 

Элэг, бөөрний асуудалтай үед

12 Цусны даралт ихсэх

  • 1-2-р цэг: Энэ хоёрын дунд дарж, иллэг хийхгүй, харин хуруугаараа дээрээс доош, зөөлөн илэх хэрэгтэй. Үүнийг 1 талдаа 10 удаа хийснийхээ дараа нөгөө талдаа мөн хийнэ. 
  • 3-р цэг: Энэ цэг дээр хуруугаараа 1 минут орчим хэт их өвтгөлгүйгээр дарж иллэг хийнэ. 

Цусны даралт ихсэх

Бид та бүхэндээ бонус болгож, ороо хэрхэн зөв сонгох, ямар байрлалаар унтвал нуруунд ачаалал өгдөггүй тухай хэрэгтэй мэдээллийг хүргэж байна.

  • Ороо зөв сонгох нь ч бас чухал юм. Ор хэт хатуу, эсвэл зөөлөн байж болохгүй. 
  • Мөн унтахдаа хажуу тийшээ харж, хөлөө нугалан, өвдгөн завсраа дэр хийх хэрэгтэй. Хэрвээ та дээшээ харж унтдаг бол өвдөгнийхөө  доор дэр хийж унтаарай. 
  • Өглөө орноосоо босохдоо хажуу тийшээ харж хэвтэн, эхлээд хөлөө газарт тавин босох хэрэгтэй. Ингэх нь нуруунд ачаалал өгөхөөс сэргийлдэг байна. 

Та эдгээр энгийн зөвлөгөөг амьдралдаа хэвшүүлснээр өвчнөөс урьдчилан сэргийлж, эмнэлэг явах шаардлагагүйгээр биеэ эмчилж чаддаг болох болно. 

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()