Өндгөвчний уйланхайг хэрхэн эмчлэх вэ?

Өндгөвч нь эмэгтэй хүний бэлгийн тогтолцооны онцгой чухал эрхтэн бөгөөд үүнд эр бэлгийн эстэй нэгдэж үр тогтоодог өндгөн эс боловсордог. Эмэгтэйчүүдэд тулгардаг аюулт үрэвсэл, эмгэгүүдээс хамгийн элбэг тохиолддог нь уйланхай буюу киста юм. Тэгвэл бид та бүхэндээ энэхүү өвчнийг эмчлэх аргуудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Өндгөвчний уйланхайг хэрхэн эмчлэх вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Өндгөвчний уйланхай гэж юу вэ?

Өндгөвчний уйланхай буюу киста гэдэг нь хагас шингэн зүйл агуулсан уутанцар юм. Сар болгон эмэгтэйн аль нэг өндгөвчинд уйланхай үүсэх ба сарын тэмдгийн мөчлөгийн дунд үед хагарч өндгөн эс боловсрон гардаг. Өндгөвчийн энэ үйл  ажиллагаа алдагдсантай холбоотой уйланхай хагаралгүй хадгалагдан дотор нь шингэн хуримтлагдан томорч нэг хөндийтэй үүсгэвэр үүсдэг бөгөөд үүнийг өндгөвчний уйланхай гэдэг юм. Харин цаг тухайд нь арга хэмжээ авахгүй бол энэ нь томорч өвдөлт үүсгэж, дэргэдэх эрхтнүүдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг аж. 

 

1 Халуун ууранд суух

Халуун ууранд суух нь өндгөвчний уйланхайн үед илрэх зовиуртай шинж тэмдгийг арилгахад тусална. Мөн энэ нь үрэвслийг намдааж, өндгөвч орчмыг ариутгадаг.

  • Халуун уурандаа бүлээн ус хийнэ.
  • Усандаа 1-2 халбага эспом давс хийгээрэй.
  • Үүн дээрээ 15 минут сууна.
  • Долоо хоногт 2-3 удаа тус аргыг хэрэглэнэ.

Хэрэв танд халуун уурын төхөөрөмж байхгүй бол халуун усаа саванд хийж, дээр нь сууж болно.  

Халуун ууранд суух

2 Алимны цуу

Уйланхай нь ихэнхдээ калийн дутагдлаас болж үүсдэг бөгөөд алимны цууны найрлагад маш их кали агуулагддаг байна.

  • Хэрэглэхийн тулд 1 халбага алимны цууг нэг аяга бүлээн усанд хийж, 1 халбага бурам нэмээд уйланхайг алга болтол өдөр бүр 2 аягыг уугаарай. 
  • 2 халбага алимны цууг 1/2 аяга бүлээн усанд хийнэ. Үүнийгээ хөвөнд шингээж, хөвөнгөө өндгөвчийн уйланхайнд байрлуулж, 1 минут байлгаарай. Та 5 өдрийн турш өдөрт 3-4 удаа энэхүү аргыг хэрэглээрэй. 
  • 1 аяга алимны цууг ваннтай усанд хийнэ. Та тус усандаа 15 минут хэвтээрэй.

Алимны цуу

3 Бүлээн жин

Халуун жин тавих нь өндгөвчний уйланхай үүссэн үед илрэх зовиур болох булчин татах, хэвлийгээр өвдөх гэх мэт зовиурыг намдаах хамгийн сайн арга юм. Халуун жин тавихдаа зориулалтын халуун жин, эсвэл саванд халуун ус хийж хэвлийн доод хэсэгт 15 минут байлгаарай. Хэвлийн өвдөлтийг намдтал халуун жинг өдөрт хэдэн ч удаа тавьж болно. 

Бүлээн жин

4 Цайны модны тос

Цайны модны тос нь үрэвслийг намдааж, өндгөвчийн уйланхайг эмчилнэ. Энэ нь зөвхөн өвдөлтийг намдаах бус, өндгөвчин дэх аюултай бактерийг устгадаг байна.

  • 2-3 дусал цайны модны тос болон 2 халбага кокосын тосыг холиорой. Үүнийгээ хөвөнд шингээж, өндгөвчийн уйланхайг тосоор арчина. 20 минутын дараа бүлээн усаар тухайн хэсгээ угаагаарай. Өдөрт 2 удаа тус аргыг хэрэглэнэ. 
  • 3-5 дусал цайны модны тосыг 1 аяга усанд хийнэ. Өдөрт 4-5 удаа тус уусмалаар асуудалтай хэсгээ угаагаарай. 

Цайны модны тос

5 Куркума

Куркума нь өндгөвчийн уйланхайг эмчлэхэд маш сайн нөлөөтэй. Энэ нь үрэвслийн эсрэг хүчтэй тэмцэж, эдгэрэхэд тусална. 

  • 1 халбага нунтаг куркумаг бага зэрэг кокосын тостой хольж, зуурмаг бэлтгэнэ. Зуурмагаа уйланхайдаа түрхэж, 2 цаг байлгаарай. Дараа нь бүлээн усаар угаах хэрэгтэй.
  • Мөн 1 халбага куркумаг 1 аяга халуун сүүтэй хольж уугаарай. 

Куркума

6 Сармис

Сармис нь антибиотикийн шинж чанартай учир өндгөвчийн уйланхайд хамгийн тустай эмчилгээ болдог. Энэ нь уйланхай орчмын бактерийг устгахад тусалдаг бөгөөд халдвар авах эрсдэлийг бууруулдаг.

  • Бага зэрэг хэрчсэн сармисыг уйланхай хэсэгтээ байрлуулж, 2 минут байлгаарай. Дараа нь бүлээн усаар угаана. 
  • Мөн та өдөрт 1 ширхэг сармис идэж, дархлаагаа дэмжээрэй. 

Сармис

7 Аспирин

Та аспириныг уйланхай эмчлэх зорилгоор ашиглаж болно. Тус эмийн аспирины эсрэг шинж чанар нь өвдөлтийг намдааж, үрэвслийг эмчилнэ.

  • 4-5 ширхэг аспириныг нухаж бэлтгэнэ.
  • Үүнийг багахан устай хольж, зуурмаг болгоорой.
  • Зуурмагаа уйланхай дээрээ түрхэнэ.
  • 5 минутын дараа бүлээн усаар тухайн хэсгээ угаагаарай.
  • Өдөрт 1 удаа тус аргыг хэрэглэнэ.

Аспирин

8 Зуун наст

Өндгөвчийн уйланхайг эмчлэхэд зуун наст онцгой тустай.

  • Нэг ширхэг зуун настын навчийг авч, гелийг нь гаргана. Үүнийгээ уйланхайдаа түрхэж, 15-20 минут болсны дараа бүлээн усаар угаана. Өдөрт 3-4 удаа энэхүү аргыг хэрэглээрэй.
  • 1 халбага зуун настын гелийг 1/4 халбага куркуматай холино. Зуурмагаа уйланхайдаа түрхэж, 20-30 минутын дараа угаана. 

Зуун наст

9 Тараг

Тараг нь үтрээний "pH" балансыг тэнцвэржүүлэхэд тусладаг төдийгүй үрэвслийг намдаана.

  • Хөвөнд тараг шингээж, асуудалтай хэсэгтээ түрхэнэ. 4-5 цагийн дараа бүлээн усаар угаана. Өдөрт 2-3 удаа тус аргыг хэрэглээрэй.
  • Мөн өдөрт 1-2 аяга тараг ууна. 

Тараг

10 Сепиа

Сепиа бол үтрээний уйланхайтай холбоотой үрэвсэл, өвдөлтийг арилгах үр дүнтэй арга юм. Энэ нь бас нэмэлт уйланхайг боловсруулахаас сэргийлдэг.

Энэ нь шингэн хэлбэрээр эмийн сангуудаар худалдаалагддаг. Та үүнийг хэрэглэхээсээ өмнө эмчид хандаж, зөвлөгөө аваарай. 

Сепиа

Нэмэлт зөвлөгөө

  • Та өндгөвчийн уйланхайтай бол эдгэрэх хүртэл нь бэлгийн харьцаанд орохоос татгалзах хэрэгтэй. 
  • Тогтмол үтрээ орчмоо цэвэрлэж байгаарай.
  • Хэрэв уйланхай өвдөлттэй байгаа бол, сарын тэмдгийн үеэр тампон хэрэглэж болохгүй.
  • Өндгөвчийн уйланхайг эмчлэхийн тулд антибиотик хэрэглэж болно.
  • Мөн та үүнийг эмчлэхийн тулд хагалгаанд орж, авахуулах боломжтой.
  • Витамин А, В болон цайрыг түлхүү хэрэглэж, биедээ хуримтлуулна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()