1
Улаан ягаан
Ягаан туяатай цус нь таны бие ямар нэгэн асуудалгүй болохыг илтгэнэ. Гэхдээ сарын тэмдгийн гурав дахь өдрөөс эхлэн цусны өнгө өөрчлөгдөж, ягаарч эхлэх нь асуудал үүсч байгааг илтгэх тул эмчид хандаж, үзүүлэх хэрэгтэй. Цусны өнгө өөрчлөгдөх нь дотоод эрхтний гэмтэл, арьсны өвчлөл зэрэгтэй холбогдож мэднэ. Мөн ягаан туяатай цус сарын тэмдгийн үеэр хальт үзэгдээд өнгөрөх нь жирэмсэн болсны шинж байхыг үгүйсгэхгүй.
2
Тод улаан
Тод улаан өнгийн цус нь таны бие хэвийн болохыг илтгэнэ. Харин хэт тод улаан цус нь "эстроген" дааврын хэмжээ буурсантай холбоотой байдаг бөгөөд энэ нь согтууруулах ундаа хэт хэрэглэж, дасгал хөдөлгөөн дутагдсанаас болдог байна.
3
Хар улаан
Сарын дунд үед ирэх цус хар улаан өнгөтэй байдаг. Гэхдээ хэт өтгөн, тод өнгийн цус нь умайн "фибройд" маягийн хавдрын шинж тэмдэг байх нь бий. Мөн энэ нь "эстроген" дааврын хэмжээ ихэссэний дохио юм.
4
Улаан шаргал
Улаан шаргал өнгийн цус гарах хэвийн үзэгдэл ч гэлээ, энэ нь эвгүй үнэртэй байвал, үтрээний халдварт өвчтэй болсон байхыг үгүйсгэхгүй. Иймд та яаралтай эмэгтэйчүүдийн эмчид хандах хэрэгтэй.
5
Хар хүрэн
Тус өнгийн цус ялгарахад ихэнх бүсгүйчүүд айж эмээдэг. Гэвч энэ нь огт айх зүйл биш аж. Ердөө л таны хуучин цуснууд өнгөө өөрчилж, гадагшилж байгаа хэрэг юм.
6
Саарал
Хэрэв таны сарын тэмдэг саарал өнгөтэй ирж байвал, яаралтай эмчид хандаарай. Энэ нь үтрээний халдварт өвчин байж мэдэх бөгөөд та жирэмсэн бол, хүүхэд тань зулбах аюултай аж.