Дэлхий дээрх хамгийн “харгис” бөгөөд аймшигтай зүйлс

Шинжлэх ухааны салбарын нэрт зүтгэлтнүүдийн нэг болох Исаак Асимов: "Тэнэгүүдийн амьд гарах цорын ганц боломж бол харгислал юм." хэмээн хэлсэн байдаг. Олон зуун жилийн турш хүн төрөлхтний амьдралд харгислал байсаар ирсэн бөгөөд түүхийн хуудсанд үүнтэй холбоотой олон зүйлс бичигдэн үлдсэн байдаг. Тийм ч үүднээс бид та бүхэндээ дэлхий дээрх хамгийн "харгис" гэх тодотголтой 15 зүйлийг сонирхуулахаар бэлтгэлээ.

Дэлхий дээрх хамгийн “харгис” бөгөөд аймшигтай зүйлс

1 Хамгийн харгис зөгий

Уг том хэмжээтэй зөгий нь Японд байдаг бөгөөд "Tiger Hornets" буюу "Бар зөгий" гэдгээр нь хүмүүс сайн мэддэг байна. Өөрт нь халдсан ямар ч төрлийн шавьжийг устгах чадвартай амьтан юм.

Бусад зөгийнүүдтэй ижил төстэй боловч, хамгийн аймшигтай нь түүнд хатгуулсан хүн тэр дороо амь насаа алддаг. Японд нэг жилийн хугацаанд уг зөгийнд хатгуулан амь насаа алдаж буй хүний тоо баавгай болон могойноос болж, амь насаа алдсан хүнийхээс их байдаг аж. 

Гэвч "хатгах" нь энэхүү зөгийний өөрийгөө хамгаалах хоёр дахь зэвсэг нь гэвэл та итгэх үү? Түүний номер нэг зэвсэг нь хурц иртэй ам нь бөгөөд үүгээрээ нэг минутын дотор 40 ширхэг энгийн зөгийг тас татан хаях боломжтой гэнэ. Ингээд бодоод үзэхээр 30.000 зөгийг нэг цагийн дотор үгүй хийх боломжтой гэсэн үг юм.

Хамгийн харгис зөгий

2 Хамгийн харгис хот

Эдийн засгийн хурцадмал байдал, аллага, үймээн самуун, харгислалаараа алдартай газар бол Гондурас улсын Сан Педро хот юм. 

Хотын ард иргэд өмнө нь энэ газар "Сатан" чөтгөр амьдардаг байсан гэж үздэг байна. Зэвсэглэсэн гэмт этгээдүүд хотын гудамжинд хүмүүсийг тамлаж, амь насыг нь хэрцгийгээр хөнөөдөг бөгөөд эндхийн булан, тохой бүрт хууль бус наймаа хийгддэг байна. 

Засгийн газраас цэргүүд явуулж, хууль дүрэм сахиулах гэж хичээдэг ч, энэ нь үр дүнтэй байж чаддаггүй аж. Ерөнхийдөө цагдаа сэргийлэх болон цэрэг армийнханд нь гэмт этгээдүүдийг дарах боломж бараг байдаггүй гэж ойлгож болох юм.

2013 онд хийсэн нэгэн судалгаагаар, Сан Педро хотын 100.000 иргэн тутмын 187 нь амиа хорлодог нь тогтоогдсон бөгөөд энэ үзүүлэлт нь тэднийг дэлхийн хамгийн аюултай, харгис хот гэж хэлэх хангалттай үндэс болжээ. Сонирхуулж хэлэхэд, тэдний араас Венесуэл улсын Каракас хот хоёрдугаарт ордог байна.

Хамгийн харгис хот

3 Хамгийн харгис найз охин

Дэлхийн хамгийн харгис найз охины талаар мэдэхэд бэлэн үү? Түүнийг Катерин Найт (Katherine Knight) гэдэг бөгөөд Австрали бүсгүй тэртээх 2000 онд өөрийн найз залуу болох Жон Прайс гэгчийг хөнөөж байжээ.

Тэд 1995 оноос эхлэн хоорондоо үерхэж, сайхан харилцаатай байсаар ирсэн хэдий ч, 5 жилийн дараа тэдний харилцааг харанхуй нөмөрсөн юм. Катерин нөхрийгөө унтаж байх үед нь хэд хэдэн удаа хүчтэй хутгалсан бөгөөд цочролд орсон найз залуу нь амь тэмцэн, зугтах гэж хичээсэн ч, чадалгүй түүний гарт амиа алджээ. Катерин найз залуугаа алсны дараа биеийнх нь бүр арьсыг өвчиж, хананд өлгөсөн бөгөөд хүүхдүүддээ гэдэс дотроор нь хоол хийж өгсөн байна.

Үүнийхээ дараа тэрээр хордуулах үйлчилгээтэй эм их хэмжээгээр ууж, амиа хорлохыг завдсан ч, тэнгэрийн оронд бус, цагдаагийн газар сэржээ. Хэрэг явдлын дараа Катериныг сэтгэцийн өвчтэй болсныг тогтоож, бүх насаар нь шоронд хорих ялаар шийтгэсэн аж.

Хамгийн харгис найз охин

4 Хамгийн харгис хүүхэд

19-р зууны үед амьдарч байсан, дэлхийн хамгийн залуу цуврал алуурчин болох Жесси Померой (Jesse Pomeroy) гэгчийн тухай та өмнө нь сонсож байсан уу? Анх хорвоод мэндэлсэн цагаасаа бусдад хачин жигтэй сэтгэгдэл төрүүлэх болсон түүний баруун нүд нь ямар ч болоргүй, цав цагаан байсан гэдэг. 1860-аад оны Бостон хотын ядуусын хороололд амьдардаг байсан тэрээр этгээд, гаж сэтгэхүйтэй нэгэн байжээ.

Түүний хувьд дөнгөж 11 настайдаа эхнийхээ гэмт хэргийг үйлдсэн бөгөөд өөрөөсөө насаар дүү хэсэг хүүхдүүдийг хулгайлж, бүгдийг нь тамлан зовоосон байна. Эхлээд хүүхэд тус бүрийг гараараа зодож, дараа нь хутгаар биеийг нь зүсч, хөнөөжээ. Хийсэн хэргийнхээ төлөө Жесси 12 настайдаа шоронд хоригдож, 2 жилийн дараа насанд хүрээгүй хүүхэд гэдэг шалтгаанаар суллагдсан гэдэг. 

Гэвч түүний этгээд, гаж сэтгэхүй засраагүйгээр барахгүй 1874 онд ээлжит аллагаа үйлджээ. Энэ удаа түүний гарт 10 настай Кэти Кюрран, 4 настай Хорэс Мюллен гэсэн хоёр хүү амь насаа алдсан бөгөөд Хорасын цогцсыг олоход толгой нь биенээсээ салахад тун ойрхон байсан гэнэ. 

Цагдаа нар түүнийг баривчилж, шоронд хорьсон бөгөөд шүүх хурлаас түүнд цаазаар авах ял оноожээ. Гэвч насанд хүрээгүй нэрийдлээр бүх насаар нь хорихоор шийдвэрлэж, ялыг нь хөнгөлсөн байна. Харин тэрээр 72 насандаа шоронгийн эмнэлэгт насан өөд болжээ.

Хамгийн харгис хүүхэд

5 Хамгийн харгис цаг уур

Хуй салхи, хар салхи, хүчтэй шуурга байгалийн аймшигт үзэгдлүүдийг нэрлээд байвал дуусахгүй биз ээ. "F5" нэртэй хар салхины хурд нэг цагт 300 орчим милийн хурдтай байдаг бөгөөд энэ нь бүхэл бүтэн нэг хотыг газрын хөрснөөс арчих бүрэн боломжтой аж. 

Тэгвэл Антарктид тивд орших "Dry Valley" гэх газрын хувьд уул хадаар хүрээлэгдсэн бөгөөд цельсийн -68, фаренгейтийн -90 хэмд оршдог газар нутаг юм. Хэрвээ энэ газар шуурга болбол, хүн төрөлхтөнд асар их гарз хохирол авчирч болзошгүй гэдгийг эрдэмтэд судалж тогтоожээ.

Түүнээс гадна, эрдэмтдийн үзэж буйгаар "Dry Valley" гэх газар нь Ангараг гарагтай төстэй цаг ууртай гэнэ.

Хамгийн харгис цаг уур

6 Хамгийн харгис амьтан

Бид бүхэн алдарт "Marvel" кино компанийн "X Men" бүтээлийн гол дүрүүдийн нэг болох "Wolverine" буюу "Нохой зээх"-ийг сайн мэдэх билээ. Тэгвэл уг амьтан нь бодит амьдрал дээр ухаалаг, хүчирхэгээс гадна, сүргээ бусад араатан амьтдаас хамгаалдаг байна. Нэг ёсондоо энэ амьтанд айх айдас бараг байдаггүй аж.

Гаднаас нь харахад баавгайтай илүү төстэй бөгөөд халиу, үен, дорго зэрэг амьтадтай ч мөн адилхан зүстэй гэж хүмүүс үзэх нь бий. Ухаалаг, дээрээс нь хүчирхэг учраас олзоо чоно, баавгай зэрэг амьтдад булаалгана гэж бараг байдаггүй. Тэр ч бүү хэл цагаан баавгайтай тулалдаж, нохой зээхийн ялалтаар цуст тулаан дуусч байсан гэх яриа хүртэл байдаг байна. 

Хурц шүд, махир савартайгаас гадна, хурдан шаламгай хөдөлгөөнтэй. Олзоо идэхдээ махир савраараа хоолойг нь хүүлж, нүднээс нь эхэлж иддэг ажээ.

Хамгийн харгис амьтан

7 Хамгийн харгис хөл бөмбөгчин

Бруно Фернандес дас Дорес де Соуза (Bruno Fernandes das Dores de Souza) буюу хүмүүсийн Бруно гэх нэрээр нь сайн мэдэх түүний хувьд авьяаслаг хөл бөмбөгчнөөр барахгүй, гэмт хэрэгтэн юм.

1984 онд төрсөн тэрээр ердөө 22 насандаа олны хараанд өртөж, Бразилын алдарт Фламенго клубын хаалгачаар тоглох болжээ. Фэнүүдийнхээ хайр хүндэтгэлийг хүлээх болсон Бруно удалгүй багийн ахлагч болсон байна. 

Хөл бөмбөгийн карьер нь гэрэлтэж байсан тэрээр нэгэн үдэшлэгийн үеэр Элиза Самудио гэх загвар өмсөгч бүсгүйтэй танилцаж, дотно харилцаанд орсон бөгөөд Элиза бүсгүй түүнд хөл хүнд болсон тухайгаа дуулгасан байна. Бруно хүүхдийг авахуулах хэрэгтэй гэж үзсэн бөгөөд загвар өмсөгч бүсгүй хариуд нь түүнээс санхүүгийн туслалцаа хүсчээ. Үүнд уурссан хөл бөмбөгчин Элизаг гэрээс нь хол газар авч явж, тамлан зовоож, амь насыг нь хөнөөсөн бөгөөд цогцсоор нь өөрийнхөө нохойг хоолложээ.

2010 онд түүнийг үйлдсэн хэргийнх нь төлөө баривчилж, 22 жилийн шоронд өнгөрүүлэх ялаар шийтгүүлсэн хэдий ч, Бруно саяхан буюу 2017 оны 3-р сард шоронгоос суллагдсан байна. 

Тэрээр өнөөдөр Бразилын тааруухан амжилттай багуудын нэг болох Боа Эспорте гэх багт тоглож байгаа аж.

Хамгийн харгис хөл бөмбөгчин

8 Хамгийн харгис хутга

Уг хутгыг Австралийн тусгайгийнханд зориулан бүтээсэн бөгөөд "MicroTech Jagdkommando" гэж нэрлэдэг байна.

Нийт гурван хурц иртэйгээс гадна, 2 ирмэгтэй энэхүү хутга нь харагдах байдал, хэлбэр загварын хувьд яах аргагүй өвөрмөц болж чадсан юм. Хамгийн гайхалтай нь зүсч, хувааж чадахгүй зүйл тун ховор гэнэ. Хэмжээний хувьд зузаан, том юм.

Хамгийн харгис хутга

9 Хамгийн харгис эмээ

2011.06.13-ны өдөр Бетти Неумар (Betty Neumar) гэгч Луйзиана мужийн эмнэлэгт таалал төгсчээ. Тэрээр 79 жил амьдрахдаа 5 хүний амийг бүрэлгэсэн бөгөөд тэдгээр хүмүүс нь бүгд түүний нөхрүүд байв. 

4 дэх нөхөр нь болох Томас Хэролд Жентри гэгч 1986 онд гэртээ буудуулж, Жэймс Флинн Нью-Йорк хотод амь насаа алдаж, Ричард Силлс түүнтэй маргалдаж байх үедээ өөрийгөө буудаж, Кларенс Мэлоун 1970 онд түүнээс салаад 15 жилийн дараа өөрийгөө толгойндоо буудаж, амиа хорлож байжээ.

Харин Беттигийн 5 дахь нөхөр нь болох Жонны хувьд цусны хорт хавдраар 2007 оны 10-р сард таалал төгссөн байна. Гэвч үнэн хэрэгтээ эмчийн дүгнэлтээр нөхөр нь хордож үхсэн болох нь хожим тогтоогдсон юм. Бетти нөхрөө хордуулж алаад, дараа нь шатаасан байсан бөгөөд хэрэг явдлыг сонссон тэдний хүү болох Гэри амиа егүүтгэсэн гэдэг. 

Сүүлийнх нь нөхөр амиа алдсаны дараа цагдаа нар Беттиг хяналтандаа байлгасан бөгөөд түүнийг хуурамч пасспорт, банкны карт ашиглаж байсныг олж илрүүлжээ. Өөрөөр хэлбэл түүнд нийт 43 ширхэг банкны карт байсан аж. 

Өмнөх нөхрүүдээ түүнийг алсан эсэхийг нь цагдаа нар хараахан тогтоож амжаагүй байх үед Бетти бурхны оронд заларчээ.

Хамгийн харгис эмээ

10 Хамгийн харгис тулаан

1455-1485 оны хооронд засгийн эрхийг гартаа авч байсан Английн угсаатан гэр бүлүүд болох "Цагаан сарнай" бэлгэдсэн Ланчестерүүд болон "Улаан сарнай" бэлгэдсэн Йоркуудын хооронд томоохон тулаан болж байжээ.

Уг тулааныг түүхэнд "Тоутон"-ын цус асгарсан тулаан хэмээн тэмдэглэн үлдээсэн байна. Өнөөдрийн Йоркширийн хөндийд тэртээр XV зуунд болсон уг тулаанд олон мянган цэрэг эрс болон шоронд хоригдож байсан ялтнуудын цус урссан гэдэг.

Ойролцоогоор 50.000 эр уг тулаанд зэвсэг агсаж, тулалдсан бөгөөд тэдний тал нь амь насаа алдацгаасан байна. Түүнчлэн цуст тулаан болсон Тоутоны хүн ам ердөө 1 хувь болтлоо буурч байжээ.

Хамгийн харгис тулаан

11 Хамгийн харгис загас

Бид далай, тэнгист амьдардаг амьтдаас махчин загасыг хамгийн аюултай нь гэж боддог. Гэвч үнэн хэрэгтээ энэ нь худал бөгөөд "Pazuzu" гэх нэртэй загас нь хамгийн аюултай махчин амьтан аж. 

Уг загасыг "Tank Buster" буюу "Тэнүүлчин танк" хэмээн нэрлэдэг бөгөөд замдаа тааралдсан ямар ч амьтныг тэр дор нь хурц шүднүүдээрээ тас татан хаяж, хэдэн хэсэг болгохоос гадна хамгийн том нь 609 см урт байдаг байна.

Өөрөөсөө хэмжээгээр том загастай таарвал "Pazuzu" хажуу талаас нь хурц шүдээрээ хазаж, гэмтэл учруулдаг байна. Энэ нь хурдан шаламгай хөдөлгөөнтэй нь холбоотой ажээ.

Хамгийн харгис загас

12 Хамгийн харгис нохой зодоонч

Бид хүүхэд байхын л нохой зодоон үзэх дуртай байсан хэдий ч, томрохын хэрээр үүнийг шоу болохыг нь ойлгосоор ирсэн нь нууц биш юм. Гэвч үзэгчдээс далдуур, тайзны ард нохой зодоончид хоорондоо ам зөрөлдөж, үнэнгээсээ нударга зөрүүлж байсан тохиолдолд бишгүй дээ л олон удаа гарч байжээ. Тэр болгонд нэг ч хүнд зодуулж байгаагүйгээр барахгүй, ам зөрсөн хүн бүртээ хатуухан нударганы амт үзүүлдэг байсан нохой зодоонч бол Тонга Фифита (Tonga Fifita) буюу "Haku" гэх нэрээрээ алдаршсан нэгэн юм.

Тэрээр нэг удаа мэргэжил нэгт Бобби Хийнэнтэй тайзны ард маргалдаж, 2 үүдэн шүдийг нь унатал цохиж байсан гэдэг. Үүнийг нь тэнд байсан хүмүүс одоог хэр нь гэрчилдэг аж. 

Мөн дэвжээн дээр өөдөөс нь онцгүй аашилсан нохой зодоончийг тайзны ард явж байхад нь зодож, хамар болон мөрийг нь тас хазаж байжээ. 

Тонга нохой зодооны "World Championship Wrestling" холбоонд олон жилийн турш хүч сорьсон бөгөөд шалтгааныг нь хүмүүс түүнийг холбооноос халах зоригтой хүн байгаагүй гэж ярих нь бий.

Хамгийн харгис нохой зодоонч

13 Хамгийн харгис хүүхэлдэй кино

Хүүхдэд зориулсан бүтээлүүдэд баатрууд, мангасууд болон гараг хоорондын дайн тулаанууд, буудалцаан гэх мэт зарим тохиолдолд харгислал гардаг нь нууц биш юм. Тэр тусмаа гол болон эсрэг дүрүүдийнх нь амнаас ихэвчлэн "Устга!", "Хөнөө!" гэх мэт үгс гардаг билээ.

Тэр бүү хэл хүүхэд багачуудын хамгийн ихээр үзэх дуртай "Tom & Jerry" хүүхэлдэйн кинон дээр хүртэл харгислал гарч байгаа нь харагддаг. Муур, хулгана хоёр бие биенийгээ чадаж, олон удаа хүнд гэмтээж, бэртээдэг шүү дээ.

Тэгвэл "Tron" хүүхэлдэйн киноны хувьд 2012 онд үзэгчдийн хүртээл болмогцоо олон шүүмжийг дагуулсан нь энэхүү дэлгэцийн бүтээл дээр гарах олон харгислалуудтай салшгүй холбоотой байсан юм. Дүрүүд бие биенийгээ тамлаж, зовоож, алж байгаа хэсгүүд их гардаг нь ингэж шүүмжлэлд өртөхөд хүргэсэн аж.

Дан ганц хүүхдүүдэд гэлтгүй насанд хүрэгчдэд хүртэл үзэхэд сэтгэл жийрхмээр мэдрэмж төрж байсан гэнэ.

Хамгийн харгис хүүхэлдэй кино

14 Хамгийн харгис өвчин

Өвчин хэлж биш, хийсч ирдэг. Тэр тусмаа дайн тулаан, гэмт хэргээс илүү аюул авчирдаг билээ. 

Дэлхий дээрх хамгийн харгис буюу хүнд маш их өвдөлт, зовлонг амсуулдаг өвчин бол "Булчин идэгч бактери" юм. Уг бактери нь хүний биеийн булчинг бага багаар өвчлүүлж, гэмтээдэг бөгөөд улмаар амьдрах ямар ч боломжгүй болгодог байна. Шинж тэмдэг нь арьс өнгөө алдаж, цэврүү үүсч, улмаар ялзарч үхэхэд хүрдэг аж.

Өвчний эхэн үед хүчтэй антибиотик уувал намдаах боломжтой байдаг ч, хүндэрсэн нөхцөлд ямар ч арга хэмжээ аваад нэмэргүй байдаг байна. Гэхдээ хүсвэл бактерид идэгдэж, халдвар авсан биеийнхээ хэсгүүдийг тайруулж болох хэдий ч, ихэнх нөхцөлд хүн энэ замыг сонгодоггүй байна.

Хамгийн харгис өвчин

15 Хамгийн харгис дуу

1995 онд рок од Ник Кэйв (Nick Cave) "The Bad Seeds" хамтлагийнхаа хамтаар "Stagger Lee" гэх дууг "Murder Ballads" дуу бичлэгийн студид бичүүлж байжээ. Дууны утга агуулга нь хар бараан амьдрал, харгис хэрцгийллийг тусган харуулсан байна. 

Дуунд АНУ-ын Миссури мужид архи ууж, улмаар хоорондоо маргалдан, нэгнийхээ амь насыг хөнөөж байгаа Лий Шелтон гэх этгээдийн тухай гардаг бөгөөд дууг түүний нэрнээс санаа авч, өгсөн ч гэж ярих нь бий. 

Дууны хөгжмийн найруулга, үг гээд бүгдээрээ сонссон хүнд жийрхэх сэтгэлийг төрүүлэх, хүчин, аллага бүхий утга санаатай үгс хүртэл олон гардаг аж. 

Хамгийн харгис дуу

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()