1
Өөрийгөө тахин шүтдэг
Энэ төрлийн залуучууд амжилт бүтээл, гоо сайхныг бүхнээс илүүд тавьдаг. Мөн бусдын хүрээлэл дунд байхыг таашаадаг байна. Үгэнд цэцэн учраас охид бүсгүйчүүд хэлсэн үгэнд нь уярах нь бий. Түүнчлэн ийм залуутай уулзсан ихэнх бүсгүйчүүд сэтгэл алдардаг нь нууц биш юм. Гэхдээ амжилт бүтээл өөд тэмүүлдэг залуутай хайр сэтгэлийн холбоотой болбол, насан туршдаа түүнийг ойлгож амьдрах хэрэгтэй гэдгийг санах хэрэгтэй. Тэдэнд өөрсдийг нь хэнээс ч илүү сайн ойлгож, хүсэл зорилгыг нь хүндэтгэж, ойлгодог эмэгтэй хамгийн төгс тохирно.
2
Хөгжилтэй, сэтгэл хөдлөл ихтэй
Тэд өөрийнхөө талаар бусдад ярихаас хэзээ ч ичдэггүй бөгөөд шийдэмгий бус, уучламтгай хүмүүс юм. Өнгөрсөн зүйлсийг эргэж сөхөж ярих дуртай байдаг. Ямар ч асуудалд тухайн үеийн сэтгэл хөдлөлөөрөө ханддаг. Мөн тэднийг өрөвч, сайхан сэтгэлтэй хүмүүс гэж дүгнэж болох бөгөөд гэмтэж, бэртсэн хүүхэд болон дурлал нь бүтэлгүйтсэн хэн нэгэнд үргэлж сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, хөгжөөдөг байна.
3
Өөртөө итгэлгүй
Цаг, минут, хором бүр бодолд автаж суудаг. Энэ төрлийн залуутай үерхэх юм уу, эсвэл гэр бүл болбол, та өөрийгөө сэтгэл судлаач шиг амьдрана гэдгийг бүү мартаарай. Учир нь тэд хайртай, дотны хүмүүсээсээ үргэлж хайр халамж хүсч байдаг. Тэднийг магадгүй өөрчлөх гэж хичээж болох ч, энэ нь тийм ч оновчтой санаа биш ажээ. Харин эсрэгээрээ түүнийг дэмжиж, урам зориг өгч, хурцалвал хүрэхгүй амжилт, биелүүлэхгүй мөрөөдөл гэж үгүй билээ. Нэг ёсондоо тэдэнд өөрийг нь гэх хүн хэрэгтэй бөгөөд энэ нөхцөлд хэд дахин илүү өөртөө итгэлтэй болдог гэж ойлгож болох юм.
4
Олон ааштай
Эр хүнд олон ааш зохидоггүй гэж ярих нь бий. Энэ нь ч үнэний ортой бөгөөд хаврын тэнгэр шиг олон ааш гаргадаг эрчүүдийн ихэнх нь ганц бие байдаг байна. Тэдний хамгийн том сул тал нь өөрийгөө зөвтгөж, бусдаас цаг ямагт бурууг хайдаг зан чанар нь юм. Харин үүнийг буруу болохыг нь мэдэлгүй найз нөхөддөө "Би удахгүй яг өөртөөгөө таарах нэгэнтэй учирч, гэрлэнэ." хэмээн хэлдэг байна. Ийм төрлийн залуутай учирвал түүнээс хайр халамж хүсээд нэмэргүй бөгөөд хий хоосон гоьдлого төрүүлэхийн нэмэр болдог ажээ.
5
Ууртай, сөрөг энергитэй
Тэд үргэлж бусдыг ашиглаж, өөрийн ажлаа амжуулдаг хэрнээ эргээд бусдад туслах болохоор ор сураггүй алга болдог хүмүүс юм. Энэ нь тэдний хэнэггүй, өөртөө хэт итгэлтэй байдагтай холбоотой бөгөөд бусдад дандаа сөрөг энерги цацруулж, хүмүүсийг хооронд нь хагаралдуулдаг байна. Хэрвээ таны хайрт тань ийм зан чанартай бол, эртхэн засах гэж хичээгээрэй.
6
Дээрэлхүү
Тэд бүх л зүйлээр бусдыг дээрлэхэж, өөрөө оргилд нь байхыг хүсдэг. Тухайлбал өөрийн хийсэн буруутай үйлдлээ бусдад хүчээр тулгах нь бий. Хүрээлэн буй орчныхоо хүмүүсийг дорд үзэж, жоохон хүүхэдтэй харицаж байгаа мэт үл ойшоодог байна. Түүнчлэн өөрөө бусдаар шүүмжлүүлэх дургүй мөртлөө бусдыг шүүмжлэхдээ гаргууд хүмүүс байдаг. Дээрлэхүү залуутай учирсан бол, түүний энэ сул талыг нь засах гэж хичээгээрэй. Хэрвээ таны оролдлого бүтэлтэй болж өгөхгүй байвал, түүнээс харилцаагаа тасалсан нь дээр гэдгийг бүү мартаарай.
7
Өөрийн гэсэн бодолгүй
Тэр таны хэлснийг үг дуугүй дагахаас гадна, өөртөө ямар ч итгэлгүй, сул дорой нэгэн ажээ. Өөрөөр хэлбэл энэ төрлийн залуус бодол санаагаа бусадтай хуваалцаж чаддаггүй бөгөөд энэ нь юу гэж хэлэх, яах ёстойгоо сайн мэддэггүйтэй нь холбоотой юм. Биеэ даасан, хүчирхэг, өөртөө итгэлтэй эмэгтэйчүүд ихэнхдээ ийм төрлийн залууг хань ижлээрээ сонгодог байна. Нэг ёсондоо өөрийн гэсэн бодолгүй эрчүүд амьдралаа авч явах үүргээ эхнэртээ харицуулдаг гэж ойлгож болох юм.
8
Эрх чөлөөгүй
Тэд гэрлэсэн, эсвэл хэн нэгэнтэй хэдийнэ сүй тавьсан залуус юм. Нэг ёсондоо хуучных шиг ээ эрх чөлөөтэй нэгэн биш болсон гэсэн үг бөгөөд эхнэрээсээ хэт хараат байх нь бий. Ингэснээр тэдний өөртөө итгэх итгэл, нийгэмд эзлэх байр суурийг нь үгүй хийх аюултай байдаг болохыг бүсгүйчүүд маань анхаарах нь зүйтэй болов уу. Мөн хэтэрхий их эрх чөлөөг нь хааж, боогдуулаад байвал тэр нэг л өдөр жигүүр ургуулаад таныг орхиод явж мэдэх юм шүү.