Алтай нуруунаас 1500 жилийн настай занданшуулсан шарил олджээ

Археологичид саяхан 1500 жилийн настай дөнгөж төрсөн хүүхдийн занданшуулсан шарил олсон байна. Ойролцоогоор МЭ 500 онд оршуулсан хэмээн үзэж байгаа бөгөөд Сибирийн Алтай нуруунаас олджээ. Мөн уг олдворыг шинжилгээгээр Хүннү гүрний удам хэмээн гарсан байна.
Алтай нуруунаас 1500 жилийн настай занданшуулсан шарил олджээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Уг олвор Хойд Сибирт болсон малтлагын үеэр олдсон бөгөөд тэр дорхноо “The Siberian Times” сонинд нийтлэгдсэн байна. Эргэн тойронд нь нэг бүрчлэн тавьсан чулуу нь бунханг агааргүй болгоход тусалж занданшихад нь нөлөөлжээ. 



Горно-Алтайскын Дээд сургуулиас ирсэн археологич Доктор Никита Константинов хэлэхдээ: "Хүүхдийн ДНК Аттила хааны удам байж болзошгүй. Мөн ойролцоох газраас нь занданшуулаагүй 2 булш олдсон бөгөөд эцэг эх нь байж магадгүй" гэжээ.

Одоогийн байдлаар шинжилгээгээр доорх зүйлс тодорхой болжээ:
- Уг хүүхэд 1 сартай эсвэл дөнгөж төрсөн
- Хүйс нь тодорхойгүй
- Нас биед хүрсэн 2 хүний булшны ойролцоо байрласан.
- Хүүхдийн биед савхин живх хэлбэртэй зүйл байсан.
- Удам нь эртний хүннүгээс гаралтай.



Хүүхдийг савхиар өлгий хийж ороосон байсан бөгөөд харамсалтай нь толгой хэсгийг нь хамгаалах зүйл үгүй байжээ.



Уг олдворыг илүү судлахын тулд шинжээчид хүннү гүрэн болон Атилла хааны түүхийг түлхүү сөхөж байгаа бөгөөд илүү их мэдээлэл олно гэдэгт итгэлтэй байгаа хэмээн мэдэгдсэн байна.






Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()