1
Өндөгний шампунь
Бэлтгэх заавар:
- Бүлээн усанд өндгөө хийж, холино.
- Хуурай үсэн дээрээ түрхэж, саван ашиглахгүйгээр угаана.
- Ингэхдээ бүлээн усанд үсээ угаах ёстой гэдгийг анхаараарай.
- Үүнийхээ дараа үргэлжлүүлэн үсээ цагаан гаа /1 хоолны халбага цагаан гаа болон 2 литр ус/-гаар угаах хэрэгтэй.
- Ингээд эцэст нь ургамлын гаралтай цайгаар үсээ угаана.
- Өндөг таны үсэнд дутагдаж буй уургийг нөхөж өгөх болно.
Үзүүлэх нөлөө:
- Найрлагандаа "амино хүчил" болон "лецитин" агуулдаг учраас үс хагтах болон унахаас сэргийлдэг байна.
2
Хүнсний содтой шампунь
Бэлтгэх заавар:
- Халуун усанд 1 хоолны халбага хүнсний сод хийнэ.
- Дээрээс нь хүйтэн ус хийж, хутгаарай.
- Үүнийгээ үсэндээ түрхэж, сайтар массаж хийх хэрэгтэй.
- Дараа нь бүлээн усанд үсээ угаана.
- Төгсгөлд нь хүчилтэй ус /1 хоолны халбага нимбэгний шүүс юм уу, эсвэл 2 литр ус/-аар үсээ угаагаарай.
Үзүүлэх нөлөө:
Богино үстэй охид, бүсгүйчүүдэд тохиромжтой бөгөөд үсний бэхжилтийг сайжруулах үйлчилгээтэй юм.
3
Гичтэй шампунь
Бэлтгэх заавар:
- 1-2 хоолны халбага гичийг 1 литр бүлээн усанд хийж, холино.
- Үүнийхээ дараа үсэндээ түрхэж, массаж хийж өгөөрэй.
- Угаах гэж яарах хэрэггүй ч, толгой тань түлэгдэж байгаа юм шиг мэдрэмж төрвөл тэр дор нь бүлээн усаар үсээ зайлаарай.
- Үсээ хатааж, хэсэг хугацаа өнгөрсний дараа дахин бүлээн усаар угаах хэрэгтэй.
Үзүүлэх нөлөө:
- Цусны бүлэгнэлийг зогсоож, үсийг хурдан хугацаанд ургуулна.
4
Желатинтай шампунь
Бэлтгэх заавар:
- 1 өндөгний шар болон 1 хоолны халбага хүнсэнд хэрэглэх зориулалттай желатиныг саванд хийж, хооронд нь сайтар холино.
- Удаан хутгах хэрэгтэй бөгөөд хооронд нь бөөгнөрүүлж болохгүй.
- Дараа нь үсэндээ түрхэж, 10 минут байлгаарай.
- Эцэст нь бүлээн усаар үсээ угаана.
Үзүүлэх нөлөө:
Желатин нь хүний биед маш хэрэгтэй "коллаген" агуулдаг бөгөөд энэ нь дутагдаж буй уураг, шим тэжээлийг нөхдөг байна. Энэхүү шампунийг ашиглан үсээ угааснаар таны үс эрүүл, намирсан болох юм.