Баячуудад зориулсан Алтан шоколад

2012-12-29, 01:59
17,689
Алтан шоколад гэхээр та ямар нэгэн шинэ жилийн чимэглэлийн нэг болов уу хэмээн бодож байгаа байх. Тэгвэл энэ нь ямар нэгэн идэх зүйл, чимэглэл биш харин шоколадны хэлбэртэй алт юм. Герман болон Австралийн хөрөнгө оруулагчид “Валкамби” (Valcambi Sa) компанийн үлдвэрлэж буй картны хэмжээтэй алтыг худалдаж авах дараалалд зогсож байгаа гэнэ. Швейцарийн “Валкамби” компани нь шоколад мэт алтан карт хийж байгаа аж. Хүнд хэцүү үед энэхүү шоколаднаас хугалж авч болох юм байна. Хэрвээ мөнгөний ханш, үнэ цэнэ нь буувал энэ маш их хэрэгцээтэй зүйл болох нь ээ.
Баячуудад зориулсан Алтан шоколад
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Valcambi Sa компанийн ажилчин эмэгтэй алтан шоколадыг танилцуулж байна. Энэхүү шоколад нь 50 грамм жинтэй бөгөөд 99,999 сорьцтой алтаар хийгдсэн аж. Балерна хот, Швейцарь, 2012 оны 12 сарын 20.

Европчууд еврогийн ханш унаж, тэдний эд хөрөнгө ямар ч хэрэггүй зүйл болох вий гэхээс маш их айж байгаа гэнэ. Бусад орны хөрөнгө оруулагчид ч гэсэн ийм айдастай байгаа бололтой.



Newmont уул уурхайн компанийн харъяа “Валкамби” нь 50 грамм жинтэй алтандаа “CombiBar” гэдэг нэр өгчээ. Алтыг нэг нэг хэсгээр нь хувааж, нэг нэг граммаар нь ашиглахад ихэд эвтэйхэн гэнэ.



Баяр дөхөж байгаатай холбогдуулан энэхүү шоколадны борлуулалт ихэд өсөж байгаа аж. Эцэг эхчүүд хүүхдүүддээ чихэр жимс худалдаж авч байхад, харин хөрөнгө оруулагчид “алтан шоколад” худалдаж авч байна.



Энэхүү Швейцарийн байгууллага нь Баруун Европт худалдаа хийдэг байсан бол одоо хүрээгээ тэлж Америк болон Энэтхэгийн зах зээлд нэвтрэхийг оролдох байна. Эдгээр нь алтыг маш их хэмжээгээр хэрэглэдэг орнууд юм. Удаан хугацааны туршид алт Энэтхэг улсын хоёр дахь мөнгөн тэмдэгт болж байжээ.



“Валкамби” компани ирэх жил цагаан алтаар “CombiBar” хийх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.



Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд алтны борлуулалт нэлээд өссөн. World Gold Council-ын судалгаагаар 2002 онд 3,5 тэрбум долларын алт зарагдсан бол 2011 онд энэ тоо 77 тэрбум болтлоо нэмэгдсэн аж.



“Валкамби” нь дэлхиййн томоохон алтан гулдмайн үйлдвэрийн тоонд ордог бөгөөд сүүлийн 40 жилийн туршид Credit Suisse-ийн үнэт металын гулдмай үйлдвэрлэдэг байгууллагаар ажиллаж байгаа гэнэ.

Гулдмайг үйлдвэрлэх үйлдвэр нь Италид байдаг боловч төв оффис нь Швейцарт байдаг юм байна.





















Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()