Нурууны өвдөлтийг намдаах 1 минутын дасгал

2018-01-25, 17:50
22,386

Суугаа буюу оффист ажилладаг хүмүүсийн эрүүл мэндийн гол асуудал нь нурууны суулт болоод архаг үрэвсэл юм. Энэ нь байнга нуруу чилж, бөөр хэсгээр хатгаж өвдөхийг хэлдэг. Нуруу чинь өвдлөө гээд ажиллаж буй албан байгууллага тань хэзээ ч танд эмчилгээний мөнгө гэж цалин дээр чинь нэмж өгөхгүй л болов уу. Тиймээс бид өөрөө өөртөө л анхаарал халамж тавих нь хамгаас чухал. Ингээд та нурууны өвдөлтийг 1 минутын дотор ор тас мартахыг хүстэл бидний бидний бэлтгэсэн дараах мэдээллийг уншаарай. Дасгалыг хийж эхлэхдээ өглөө бүр тогтмол 1 минутыг өөртөө зарцуулж сураарай.

Нурууны өвдөлтийг намдаах 1 минутын дасгал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Сээр нурууг бэхжүүлж сунгах дасгал

Үзүүлэх өлөө: Гэдэс болон хэвлий хэсгийн булчингуудад ачаалал өгдөг. Сээр нурууг бэхжүүлэх амин чухал үүрэгтэй.

Яаж хийх вэ? : :Дээшээ харж хэвтээд хоёр хөлөө нугална. Үүнийхээ дараа  хөлөө нийлүүлээд баруун, зүүн хэмээн ээлжилж газарт хүргэнэ. Ингэхдээ цээжин бие хөдөлж болохгүй ба  нэг байрлалыг 10 секундын турш аваад дараа нь өөр чиглэлд хийнэ.

Сээр нурууг бэхжүүлж сунгах дасгал

Яаж хийх вэ? : Дээшээ харсан байрлалаас баруун хөлөө сунган, зүүн хөлийн өвдөг дээрээ нугалж тавина. Нэг ёсондоо шулуун үлдэж буй хөл тань нөгөө хөлнийхөө жийрэг болох ёстой. Ингэхдээ толгойгоо хөлтэйгөө солбиж хийгээрэй. 

Яаж хийх вэ? : Энэ дасгалыг хийхдээ мөн адил хөл болон толгойгоо солбино. Өмнөх дасгалаас арай өөр нь хөл, толгойгоо газраас хөндийрүүлж буй явдал юм.

2 Нугас нуруу болон цээж хэсгийн ясыг бэхжүүлэх дасгал

Үзүүлэх нөлөө : Хэвлийнээс доош болон биеийн дунд хэсгийн булчингуудад жигд ачаалал өгдөг. 

Яаж хийх вэ? : Зурагт үзүүлсэн байрлалыг аваад нуруугаа аль болох бөгтийлгөхийг хичээгээрэй. Энгийнээр тайлбарлавал нуман хэлбэр үүсгэнэ гэсэн үг. Ингэснээр нурууны яснууд амарч өгдөг байна. 

Нугас нуруу болон цээж хэсгийн ясыг бэхжүүлэх дасгал

Яаж хийх вэ? : Зурагт үзүүлсэн байрлалыг аваад баруун зүүн хөл гараа солбиж аажмаар сунгана. Дасгалыг хийхдээ баруун хөлөө өргөсөн бол зүүн гараа сунгана гэсэн үг юм шүү. 

3 Бүсэлхий хэсгийн ясыг бэхжүүлэх дасгал

Үзүүлэх нөлөө: Гэдэсний булчинг маш сайн хөгжүүлдэг. Үүний хажуугаар нурууны сунгалтыг дэмжиж өгнө.

Яаж хийх вэ?: Хоёр хөлөө нугалаад гэдэсний таталт хийгээрэй. Заавал хэн нэгнээр туслуулах шаардлагагүй ба аль болох чадах чинээгээрээ хийгээрэй.

Бүсэлхий хэсгийн ясыг бэхжүүлэх дасгал

Яаж хийх вэ? : Хоёр тохойгоо газарт наагаад, хөлөөрөө дугуй жийж буй мэт хөдөлнө. Энэ дасгалыг хийх үедээ аль болох өгзгөө дээш өргөхийг хичээгээрэй. 

Танд эрүүл энхийг хүсье!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()