1
Яг адилхан амт
Түргэн хоолны газрын хоол бүхэн адил амттай байдаг. Тэд хүмүүсийн идэх хүслийг төрүүлэх амтыг хэрхэн гаргахаа маш сайн мэдэх бөгөөд тус аргаа хоол бүхэндээ ашиглаж, адил амттай болгодог аж.
2
Бургерийг хормын дотор хийдэг
Томоохон түргэн хоолны сүлжээ ресторанууд бургерийн махыг ердөө 30 секундэд бэлтгэдэг. Харин үүний гол нууц нь тэд махаа урьдчилж бэлтгээд хөлдөөчихсөн байдаг аж. Иймд та шинэхэн махтай бургер идлээ гэж бүү бодоорой.
3
Хурдан идэхэд зориулсан хоол
Түргэн хоолны ресторануудад хоол идэхдээ хүн тухайн хоолыг дунджаар 12 удаа зажилж, иддэг байна. Харин бусад газруудад ойролцоогоор 15 удаа зажилдаг аж. Хоолыг бага зажилж идэх нь хоолны дуршлыг нэмэгдүүлж, ахин идэх хүслийг төрүүлдэг бөгөөд таргалалтанд хүргэдэг байна.
4
Хоолны дуршил хөдөлгөх өнгөнүүд
Ихэнх түргэн хоолны газрууд улаан болон шар өнгийг ашиглаж, логогоо хийдэг нь учиртай. Тус өнгө нь хүний юм идэх дур хүслийг улам ихээр нэмэгдүүлдэг бөгөөд зарим тохиолдолд эдгээр өнгөнүүдийг гич болон кетчупыг төлөөлүүлсэн гэж үзэх нь ч бий.
5
Санал болгох нэрийдлээр илүү ихийг зардаг
Үйлчлүүлэгчдэд ямар нэгэн хоол санал болгоход ихэнх хувь нь татгалзаж чадалгүй захиалдаг болохыг судлаачид тогтоосон билээ. Нийт үйлчлүүлэгчдийн 85 хувь нь авна гэж бодоогүй боловч ажилтны санал болгосон хоолыг нэмж захиалдаг гэх тоон үзүүлэлт хүртэл бий.
6
Илүү том Кока Кола
Түргэн хоолны газарт ундаанууд өөр өөр сонголттой байдаг. Харин үнэн хэрэгтээ үүнд бараг ялгаа байдаггүй ажээ. Том, дунд савлагаа нь хэмжээний тухайд ялгаагүй бөгөөд ердөө савны харагдах байдлаас хамаарч өөрчлөгддөг байна.
7
Гриллдсэн мах
Та арай бургерийн махыг гриллдэж хийдэг гэж боддог юм биш биз? Харин үнэн хэрэгтээ тэд хөлдүү махыг шарж, гриллдсэн мэт амт оруулдаг тусгай амтлагчийг ашигладаг байна.
8
Ногооны салат нь тийм ч зөв сонголт биш
Түргэн хоолны сүлжээ ресторанууд нь эрүүл зөв хооллолтыг эрхэмлэж, "ногооны салат"-ыг санал болгодог. Гэхдээ энэ нь тийм ч эрүүл биш болохыг дуулгахад харамсалтай байна. Тэд салатаа илүү сайхан амттай болгохын тулд төрөл бүрийн амтлагч ашиглаж, их хэмжээний тос хийдэг аж.
9
Кофе
Зарим түргэн хоолны газрууд кофегоо цаасан аяганд биш "пенополистирол" материалтай аяганд хийдэг билээ. Энэ нь нэг төрлийн химийн бодис агуулдаг тул халуун зүйл хийхэд улам идэвхижиж, дархлааны системд нөлөөлөхийн зэрэгцээ сэтгэл гутралд оруулдаг байна.
10
Өндөг нь жирийн нэг өндөг биш
Та түргэн хоолны газраас өндөгтэй хоол авсны хэрэггүй. Учир нь тэд жирийн нэг өндөг ашигладаггүй бөгөөд өндгөө илүү зузаан том харагдуулахын тулд хэд хэдэн химийн бодис хийдэг аж. "Глицерин", зөөлрүүлэгч, "диметилполисилоксан", "силикат", нягтруулагч зэргийг өндөгтэй хольж, шардаг байна. Иймд өндгийг гэртээ идэх нь хамгийн зөв сонголт болж байгаа юм.
11
Кока Коланаас татгалзах хэрэгтэй
Хүмүүс түргэн хоолны газраас авсан ундаа нь дэлгүүрт худалдаалагддагаас илүү амттай гэж боддог. Ингэж бодох нь ч аргагүй юм. Учир нь тэд ундаагаа аягалахаас өмнө ус болон баяжуулагчийг нэмж хийдэг бөгөөд үүний улмаас тухайн кока кола илүү шинэхэн сайхан амттай болдог аж.
12
Яарч бүү ид
Ихэнх түргэн хоолны газрууд хоолоо богино хугацаанд идэх зориулалтаар хийдэг. Тиймдээ ч амт нь амархан муудаж, шинэхэн байдлаа алддаг аж. Иймд та худалдаж авсан түргэн хоолоо идэлгүй хэсэг байлгасны дараа амсаад үзээрэй. Танд тэгтлээ таалагдахгүй л болов уу.