Алдарт брэндүүдийн логоны үнэ цэнэ

2014-03-03, 02:23
18,247
Алдарт брэндүүдийн логог бүтээхэд үнэ өртгийн хувьд үнэхээр эрс тэс байдаг гэнэ. Зарим нэг нь энэ бүхнийг бүтээхийн тулд олон сая доллар зарцуулж байхад, зарим нь ердөө л 15 доллар зарцуулах жишээтэй. Байгууллагын лого гэдэг тухайн компанийн нүүр царай, өсөн дэвжихийн нэг бэлгэ тэмдэг болдог билээ.
Алдарт брэндүүдийн логоны үнэ цэнэ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Coca-Cola
Зарлага: 0 доллар
Алдарт Coca-Cola-ийн логог 1886 онд компанийн нягтлан бодогч Фрэнк М.Робинсон зохиожээ. Компанийн албан ёсны сайтанд мэдээлснээр хоёр СС үсэг хоорондоо ихэд уялдаатай харагдсан хэмээн үзэж ийнхүү логог бүтээсэн гэнэ. Тэрээр бичгийг нь маш өвөрмөц харагдуулахыг оролдож эцэст нь Spencerian хэв маягийг сонгосон байна.

www.caak.mn

2. Twitter
Зарлага: 15 доллар
Японд амьдардаг Британийн зураачийн бүтээл болох энэ зургийг Twitter-ийнхэн 15 доллараар худалдаж авсан байна. Гэхдээ сүүлийн үед бага зэрэг өөрчлөгдөж орчин үеийн хэв маягтай болжээ.

www.caak.mn

3. Google
Зарлага: 0 доллар
Хэдийгээр Google-ийн лого нь нэлээд хэд хэдэн удаа өөрчлөгдөж байсан ч хамгийн анх 1998 онд зохиогдож байсан байна. Энэ үед үүсгэн байгуулагч Сергей Брин GIPM хэмээх програм дээр хялбархан зохиож байжээ. Харин дараа нь Брин болон Ларри Пейж нарын анд болох Рут Кедар логоны өөрчлөлтөн дээр ажиллаж өгсөн байна.

www.caak.mn

4. Nike
Зарлага: 35 доллар
Компанийн хамтран үүсгэн байгуулагч Фил Найт график дизайнерын ангийн оюутан болох Кэролин Дэвидсоноос 1971 онд худалдан авчээ. Тэрээр нэгэн лекцийн үеэр тосон будгаар зурсан зурганд үнэхээр дургүй гэсэн охины яриаг сонссон байна. Ингээд тэрээр график, диаграммын аргаар лого бүтээж өгөх хүсэлт тавьж ийнхүү логог бүтээлгэсэн гэнэ. “Надад энэ зураг төдийлөн таалагдахгүй байгаа боловч ирээдүйд таалагдаж магадгүй л юм” хэмээн тэрээр дургүйхэн 35 доллараа өгсөн байна.

www.caak.mn

5. NeXT
Зарлага: 100,000 доллар
1985 онд Стив Жобсын байгуулж байсан NeXT компанийн логог байгууллагын лого бүтээгч Пол Рэнд бүтээсэн байна. Тэрээр IBM, UPS болон ABC сувгийн логог бүтээж байжээ.

www.caak.mn

6. 2012 оны Лондонгийн Олимпийн лого
Зарлага: 625,000 доллар
“Wolff Olins” компанийн зохиосон лого нь нэлээд шүүмжлэлд өртөж байсан хэдий ч өндөр үнээр бүтсэн байна.

www.caak.mn

7. Pepsi
Зарлага: 1,000,000 доллар
2008 онд “Arnell Group” студийнхэн логог өөрчилжээ.

www.caak.mn

8. BBC
Зарлага: 1,800,000 доллар
BBC-ийнхэн 1997 онд логоныхоо олон өнгөт бичгийг өөрчилж, Gill Sans хэлбэртэй энгийн болгосон байна.

www.caak.mn

9. BP (British Petroleum)
Зарлага: 211.000.000 доллар
2008 онд дээрх логог бүтээхэд BP компанийхан 211 сая долларыг зарцуулсан аж. Сурталчилгааны байгууллага болох “Ogilvy&Mather” логоны тал дээр ажилласан байна.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()