Нойр булчирхайг эмчлэх 6 төрлийн жор

Хоол боловсруулахад оролцдог хамгийн том эрхтэн болох нойр булчирхай нь уураг, өөх тос, нүүрс усыг задлах "фермент"-үүдийг ялгаруулдаг аж. Тус эрхтний эрүүл, аюулгүй байдал нь бүх организмын хэвийн үйл ажиллагаанд маш чухал байр суурийг эзэлдэг бөгөөд үрэвссэн тохиолдолд нойр булчирхай төдийгүй ойр орчмын эрхтнүүд өвчилдөг байна. Иймд та бүхэндээ нойр булчирхайг эмчлэх жоруудыг дуулгахаар бэлтгэлээ. 

Нойр булчирхайг эмчлэх 6 төрлийн жор

1 Хад жимстэй шүүс

Орц: 

  • Хад жимсний навч - 1 хоолны халбага
  • Бяцхан хумс цэцэг - 1 цайны халбага
  • Гааны навч - 1 цайны халбага
  • Далдуу модны цэцэг - 2 хоолны халбага
  • Ус - 250 гр

Бэлтгэх арга:

Орцнуудаа нэгтгэж усанд хийж, 30 минут буцалгана. Үүнээсээ өдөрт 2-3 халбага ууна. 

Хад жимстэй шүүс

2 Ореганотой хад жимсний шүүс

Орц:  

  • Хад жимсний навч - 1 хоолны халбага
  • Бяцхан хумс цэцэг - 1 цайны халбага
  • "Chokeberry" жимс - 2 цайны халбага
  • Орегано - 1 цайны халбага
  • Ус - 500 гр

Бэлтгэх арга:

Буцалсан усанд бүх орцнуудаа хийгээд, 5-6 цаг байлгаарай. Та өдөрт 2 удаа аяганы 1/4 хэмжээгээр уг шингэнийг ууна. Ингэхдээ хоолноос 30 минутын өмнө уух ёстойг анхаараарай. 

Ореганотой хад жимсний шүүс

3 Нимбэгний навчтай шүүс

Орц: 

  • Яргай модны үндэс - 1 хоолны халбага
  • Нимбэгний навч - 1 цайны халбага
  • Гааны навч - 1 цайны халбага
  • Эмийн бамбайн үндэс - 1 цайны халбага
  • Ус - 500 гр

Бэлтгэх арга:

Усаа 15 минут буцалгасны дараа орцнуудаа хийж, ахин 20 минут буцалгана. Үүнээс өдөрт 2 удаа 3 халбагыг уух хэрэгтэй. 

Нимбэгний навчтай шүүс

4 Нимбэгний хальстай шүүс

Орц: 

  • Хад жимсний навч - 1 хоолны халбага
  • Бяцхан хумс цэцэг - 1 цайны халбага
  • Алтан товч цэцэг - 1 цайны халбага
  • Нимбэгний хатаасан, нунтаг хальс - 1 цайны халбага
  • Жасмин цэцэг - 2 цайны халбага
  • Ус - 500 гр

Бэлтгэх арга:

Буцалгаж, бэлтгэсэн усанд орцнуудаа хийж, 20 минут байлгаарай. Үүнээсээ өдөрт 2 удаа, 2 халбагыг хоолноос өмнө ууна. 

Нимбэгний хальстай шүүс

5 Далдуу модны цэцэгтэй шүүс

Орц: 

  • Далдуу модны цэцэг - 2 хоолны халбага
  • Хад жимсний навч - 1 хоолны халбага
  • "Elderberry" цэцэг - 1 цайны халбага
  • Царс модны холтос - 1 цайны халбага
  • Өргөст цэцэг - 1 цайны халбага
  • Ус - 2 литр

Бэлтгэх арга:

Усандаа бүх орцоо хийгээд 15 минут зөөлөн гал дээр буцалгаарай. Өдөрт 1 удаа аяганы 1/4 хэмжээтэйг хоол идэхээс нэг цагийн өмнө ууна.

Далдуу модны цэцэгтэй шүүс

6 Арц жимстэй шүүс

Орц: 

  • Бяцхан хумс цэцэг - 1 цайны халбага
  • Арц жимс - 1 цайны халбага
  • Чацарганы модны холтос - 1 цайны халбага
  • "Elderberry" цэцэг - 2 цайны халбага
  • Халгай - 2 цайны халбага
  • Ус - 2 литр

Бэлтгэх арга:

Ус буцалгаад, орцнуудаа хийж, 20 минут байлгаарай. Харин та өдөрт 1 удаа аяганы 1/4 хэмжээтэйг уухад хангалттай. 

Арц жимстэй шүүс

Та эдгээр жоруудаас аль нэгийг сонгож, хэрэглэснээр богино хугацаанд үр дүнг мэдэрч элхэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()