Дараах хоол хүнсийг хамтад нь идээрэй! Яагаад гэвэл...

Зарим хоол хүнсийг дангаар нь идэлгүй, тохирох бүтээгдэхүүнтэй хольж идвэл илүү үр өгөөжөө өгч, биед эерэг, сайн нөлөө үзүүлдэг байна. Энэ нь хоолны мэрэгжилтнүүдийн судалгаагаар батлагджээ. Иймд та бүхэндээ чухам ямар хоол хүнсийг хамтад нь идэх хэрэгтэй болохыг дуулгая. 

Дараах хоол хүнсийг хамтад нь идээрэй! Яагаад гэвэл...
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Алим болон хар шоколад

Алим болон хар шоколаданд агуулагдах "фермент", "антиоксидант"-уудын нийлэмж нь биед эерэг нөлөө үзүүлдэг байна. Эдгээрийг хамт идсэнээр тархины үйл ажиллагаа сэргэж, эрч хүч нөхөгдөхөөс гадна зүрхний үйл ажиллагаа сайжирч, хорт хавдраас урьдчилан сэргийлэх ач тустай ажээ. Та нозоорч, залхуу хүрсэн үедээ хар шоколадыг алимны хамт идээд үзээрэй. Толгой тань сэргэж, шинэ санаа урган гарах болно. 

Алим болон хар шоколад

2 Овьёос болон жүржийн шүүс

Овьёосыг жүржийн шүүстэй хольж идсэнээр "фенол-карбоны хүчил"-ийг тохирсон хэмжээнд нь өөрийн биедээ авч байгаа хэрэг юм. Энэ нь биеэс хорт бодисыг гадагшлуулж, хоол боловсруулах системийг дэмждэг бөгөөд дархлааны системийг сайжруулдаг байна.

Овьёос болон жүржийн шүүс

3 Улаан лооль болон элэг

Биед хангалттай хэмжээний төмрийг хуримтлуулж, зүрх, судасны өвчнөөс сэргийлэхийн зэрэгцээ бодисын солилцоог дэмжих гайхалтай нөлөөг та улаан лооль, элэг хоёрыг хамтад нь идэж хэрэглэснээр мэдрэх болно. 

Улаан лооль болон элэг

4 Гахайн мах болон давжаа байцаа

Гахайн махыг өдөр бүр идэхэд хэтэрхий хурц байдаг. Мөн тус маханд агуулагдах "селен" нь хорт хавдар тусах магадлалыг бууруулдаг юм. Харин гахайн махыг давжаа байцаатай хамт идсэнээр биед үзүүлэх нөлөө нь харьцангуй ихэсч, таны биеийг элдэв өвчнөөс хамгаалж, дархлааг сайжруулах аж. 

Гахайн мах болон давжаа байцаа

5 Яншуй болон нимбэг

Яншуйнд агуулагдах төмөр, нимбэгэнд агуулагдах С витаминтай нэгдэж, биед онцгой нөлөөг үзүүлдэг билээ. Энэ нь дархлааг дэмжиж, бодисын солилцоог сайжруулах бөгөөд эрч хүчийг нөхөж, таныг сэргээнэ.

Яншуй болон нимбэг

6 Хүнсний ногоо болон тараг

Байгалийн тараг нь өөртөө их хэмжээний кальцийг агуулж байдаг бөгөөд энэ нь ходоод гэдсийг цэвэрлэж, микробыг устгадаг. Харин үүн дээр төрөл бүрийн витаминаар баялаг хүнсний ногоог нэмчихвэл биед үзүүлэх нөлөө нь улам бүр нэмэгддэг аж. Та таргийг лууван, цоохор майлз зэрэг ногоотой хольж идэж болох юм. 

Хүнсний ногоо болон тараг

7 Авокадо болон бууцай

Эдгээр ногоонууд нь биед сайнаар нөлөөлдөг болохыг бид мэднэ. Гэхдээ хамтад нь нийлүүлж, хоол хүнсэндээ хэрэглэх нь биед хэд дахин илүү эерэг нөлөө үзүүлж, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмждэг байна. Хэрэв таны хоол шингэхгүй зовоодог бол эдгээр хүнсийг хамтад нь хэрэглэж байгаарай. 

Авокадо болон бууцай

8 Ногоон цай болон нимбэг

Ногоон цайг нимбэгний хамт уувал таныг эрч хүчээр цэнэглэх болно. Үүнээс гадна дархлааг сайжруулж, биеийг ямар ч өвчнийг даван туулах эрч хүчтэй болгодог. Ногоон цай нь дангаараа дархлааг дэмждэг бол үүн дээр нимбэгэнд агуулагдах С витаминыг нэмчихвэл хэд дахин илүү хүчтэй нөлөөлж, таныг эрүүл чийрэг болгох аж. 

Ногоон цай болон нимбэг

9 Улаан лооль болон оливын тос

Зүрх судасны өвчнөөс сэргийлж, цусыг төлжүүлж, биеийг эрүүлжүүлэх үйлчилгээг та улаан лооль болон оливын тосноос авч болно. Эдгээрийг хамтад нь хэрэглэснээр таны бие дотроосоо эрүүлжиж, ходоод гэдэс ч мөн эмчлэгдэх юм. 

Улаан лооль болон оливын тос

10 Мах болон розмарин

Мах бол уураг, амин дэмийн гол эх үүсвэр билээ. Харин та махаа амтлахдаа розмариныг ашигласнаар олон гайхалтай үр нөлөөг биедээ мэдэрч, уураг, шим тэжээлээр тэтгэгдэх болно. 

Мах болон розмарин

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()