1
"Омрон" бөгж
Америк болон Канад доллар, Евро, Британий фунт зэрэг мөнгөн дэвсгэртүүд дээр "Омрон" бөгж гэх тэмдэглэгээ байдаг. Энэ нь мөнгөн дэвсгэртийн зах хэсэгт байрлах бөгөөд тоонуудыг "Х"-ээр холбож, гаргасан дүрсийг нэрлэдэг. Тус тэмдэглэгээг хуурамчаар хэвлэх боломжгүй бөгөөд байрлал нь зөрж, "Х" үүсэхгүй бол тухайн мөнгө хуурамч юм шүү.
2
Нууц хэвлэл
Энгийн хүний нүдээр харах боломжгүй маш жижиг хэмжээтэй үгс, өгүүлбэрийг мөнгөн дэвсгэрт дээр бичсэн байдаг. Үүнийг тусгай бэхээр бичдэг тул хуулбарлах боломжгүйгээр барахгүй олон хүнийг хуурамч мөнгө авч, хэрэглэхээс сэргийлдэг. Энэхүү технологийг доллар, фунт болон Оросын рубль зэргийг хэвлэхэд хэрэглэдэг байна.
3
Товойлгох
Жинхэнэ мөнгөн дэвсгэртийг таних бас нэгэн чухал тэмдэг бол товойлгосон байдал билээ. Та тус товойлголтыг нүдээр харах бус гараар хүрч мэдрэх боломжтой юм. Үүнийг Канад улсын мөнгөн тэмдэгтийн аюулгүй байдалд анхаарч хэвлэдэг ажээ.
4
Өвөрмөц цаас
Мөнгө хэвлэдэг цаас нь бидний өдөр тутамдаа хэрэглэдэг цааснаас нэлээд өөр байдаг. Жишээлбэл Америк долларын 3/4 нь хөвөн, 1/4 нь зотон даавуугаар хийгдсэн байдаг бөгөөд мөнгө хэвлэдэг цаасыг "даавуун цаас" хэмээн нэрлэдэг аж.
Сүүлийн жилүүдэд "полимер" цаасаар хийх болсон ба энэ нь мөнгө бохирдож, чийгших зэрэг асуудлаас сэргийлж байгаа хэрэг юм. Үүнийг дуурайлгаж хийх боломжгүй төдийгүй хүрэхэд ялгаа нь мэдрэгддэг гэнэ. Мөн жинхэнэ мөнгө эсэхийг шалгахын тулд мөнгөн дэвсгэрт дээр иодын агууламжтай тусгай балаар зурж үзээрэй. Хэрвээ тус мөнгөний цаас цэнхэр өнгөтэй болж хувирбал энэ нь хуурамч гэсэн үг юм.
5
Хувьсагч бэх
Дэлхийн ихэнх улс орнууд мөнгөн тэмдэгт хэвлэхдээ тусгай бэхийг ашигладаг. Үүгээр тэмдэг тавьж, дуурайлган хуулбарлаж, олон нийтийг хуурахаас сэргийлдэг билээ. Энэхүү хувьсагч бэхээр тэмдэг тавьснаар өөр өнцгөөс харахад өнгөө хувиргадаг байна. Жишээлбэл Оросын рубль дээрх тэмдэгт нь нэг талаас харахад ногоон байдаг бол өөр талаас харахад бор хүрэн болж харагддаг гэнэ.
6
Хамгаалагч зураас
Мөнгөн тэмдэгтэд санамсаргүй байдлаар нууцлал болгож зурааснууд тавьдаг байна. Энэ нь хаана ч хамаагүй жижиг хэмжээтэй хэвлэгддэг тул бас нэгэн таних тэмдэг болдог. Түүнчлэн үүнийг хэт ягаан туяанд харахад гялалзаж харагддаг ажээ.
7
Тод өнгийн цэгүүд
Энэ нь дээр дурдсан зураастай адил санамсаргүй байдлаар мөнгөн тэмдэгтэд хэвлэгддэг. Мөн хэт ягаан туяаны тусламжтайгаар харахад гялалзаж, гэрэлтдэг бөгөөд хамгийн гол таних тэмдэг болдог байна. Ихэвчлэн Канад доллар дээр энэхүү технологийг ашигладаг.
8
Нууц тамга
Мөнгөн тэмдэгт дээр нууц тамга тавих нь эртний арга боловч Хятад тэргүүтэй зарим улс орнууд өнөөг хүртэл хэрэглэсээр байгаа юм. Гэвч үүнийг бүх мөнгөн тэмдэгтэд тавьдаггүй тул тийм ч баттай таних тэмдэг биш хэмээн үздэг билээ.
9
Нэвт гэрэлтдэг хэсэг
"Полимер" цаасан дээр мөнгө хэвлэж эхэлснээр нэвт гэрэлтдэг хэсгийг бий болгох боломжтой болжээ. Мэргэжилтнүүд үүнийг цонх гэж нэрлэдэг бөгөөд дуурайлган үйлвэрлэх ямар ч боломжгүй юм. Та үүнийг Австрали, Канад, Их Британи зэрэг улсуудын мөнгөн дэвсгэрт дээрээс харж болно.
10
"Голограм"
Тугалган цаас болон "лазерийн цацрагт" бусад материал дээр хэвлэж болдог дүрслэлийг "голограм" гэдэг. Энэ нь өнцөгний сүүдрийг өөрчилж, өнгө өнгөөр солонгорч харагдуулдаг. Анх 1988 онд Австри улсад тус аргыг хэрэглэж байжээ. Уг тэмдэг нь мөнгөн дэвсгэрт дээр маш жижгээр харагддаг ба дуурайлган хэвлэх боломжгүй гэдгээрээ онцлог юм.