Дэлхийн II дайны талаарх хүн бүрийн мартсан аймшигтай баримтууд

2018-06-19, 15:22
11,199

Бид бүгд дэлхийн II дайн ямар адармаатай, нөхөж баршгүй их хор уршиг тарьсныг мэднэ. Харин олон арван жил өнгөрсний дараа хүмүүсийн уй гашуу, сэтгэлийн шарх аньж, энэ үйл явдал аажмаар мартагдаж байгаа гэдэгтэй та лав санал нийлэх биз ээ. Ингээд дэлхийн II дайны үеийн тэрхүү аймшигтай баримт, материалуудыг эргэн нэг санацгаая.

Дэлхийн II дайны талаарх хүн бүрийн мартсан аймшигтай баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Болгар, Унгар, Румынчууд бол Тэнхлэгийн гүрнүүд

Тэнхлэгийн гүрнүүд буюу Герман, Япон, Итали гурав дайны гол тоглогчид байсан юм. Гэхдээ дэлхийн дайн гэсэн нэрнээс үзэхэд бусад улсууд талцан байлдаанд оролцсон юм. Тухайн үед тусгаар тогтносон байсан Румын, Болгар, Унгар улс Гитлерийн армитай мөр зэрэгцэн тулалдсан бөгөөд 1940 онд Румын улс Германтай гэрээ байгуулж, нацистуудад дайны үеийн зэр зэвсэг, бараа материалаар туслалцаа үзүүлжээ. Харин Унгар улс 200 мянган цэргийг Зөвлөлтийн эсрэг байлдах тулаанд явуулсан байна. 1943 онд Нацистуудын армийн ахлах герман цэргүүдийг ухраах даалгаварт эдгээр цэргийн амь насыг золиосолсон аж. Болгар улс 1941 онд Тэнхлэгийн гүрнүүдэд элсэж, Югославын газар нутгаас нэг хэсгийг авах шан харамжтайгаар германчуудтай хамтран Югославыг дайран эзэлсэн байна. 

Гэвч Гитлерийн хамтрагч улс орнууд хөрөнгө чинээгээр туслахаас илүү саад болж байв. 1942 онд румын цэргүүд Сталинград дахь германчуудыг бүслэх Зөвлөлтийн шаардлагаар, дорнод фронт дээр сул дорой байдал үүсгэв. Гэхдээ румынчууд Германы бусад холбоотон улсуудтай харьцуулахад жижигхэн байв.

Болгар, Унгар, Румынчууд бол Тэнхлэгийн гүрнүүд

2 Италичууд грекчүүдэд "зодуулсан"

1940 оны аравдугаар сард Польш дахь германчуудын дэмжлэгийн тусламжтайгаар италичууд Грек рүү дайрчээ. Грекийн арми хэдийгээр цэрэг цөөнтэй, туршлага багатай, зэр зэвсгийн хангамж муутай байсан ч дайралт хийснээс 20 хоногийн дараачаас ухарч, Албанид мухардсан цуст тулаанд оролцжээ. Энэ нь Тэнхлэгийн гүрнүүдийн дайнд ухарсан хамгийн анхны тохиолдол бөгөөд грекчүүдэд "Албанийн гайхамшиг" гэж алдаршсан юм. Энэхүү тулаан нь 1941 оны дөрөвдүгээр сард Герман улс хөндлөнгөөс оролцсоноор дуусгавар болжээ. 

Мөн 1940 оны зургадугаар сард 200 мянган итали цэрэг Британийн Египет рүү довтолсон боловч 130 мянга гаруй цэрэг нь 800 киллометр ухран өөрсдийн газар нутаг руугаа буцжээ. Германчууд дахин хөндлөнгөөс оролцож, давуу талыг гартаа авсан боловч төлөвлөж байгаагүй асуудалд унажээ. 

Харин Хойд Африкт гарсан дайн тулаан үүнээс огт өөр байв. Франц нуран унахаас өмнө Ливи дэх Италийн арми Тунис дахь францчуудын мэдэлд байв. Францчууд бууж өгснөөс хойш аюул занал алга болсон ч Виши хотод орших Францын Засгийн газар Газар дундын тэнгисийн флотыг эргүүлэн авсан. Энэ нь Италийн тэнгисийн цэргийн ажиллагаанд саад учруулж болох байсан ч тэгээгүй юм. 

Италичууд грекчүүдэд "зодуулсан"

3 Британичууд Францын усан цэрэг рүү довтлов

Франц эрх мэдлээ алдсаны дараа тэдний усан цэргийн арми германчуудын гарт орж, өөрсдийнх нь эсрэг ашиглагдах вий гэж британичууд эмээж байв. Тэднийг өөртөө элсүүлж чадаагүйдээ англичуудын тэвчээр алдарч байсан ч Францын усан цэргүүд хангамж, хоол хүнсгүй болоод ирэхээрээ Хааны тэнгисийн цэргийн армид элсэнэ гэж итгэж байлаа. Мөн Францын колониуд Чарлес Де Гауллын удирдлага дор Францыг чөлөөлөх нэгдэлд элсэнэ хэмээн найджээ. Харин Черчиль 1940 оны долдугаар сард Катапульт ажиллагаагаа явуулсан юм. 

Британичууд Францын усан онгоцнуудыг барьцаалан авч, Францыг бууж өгөхийг шаарджээ. Францчууд эсэргүүцэхэд гал нээн 1300 орчим цэргийг хөнөөсөн ч арлыг живүүлж чадаагүйгээр барахгүй олон тооны усан онгоцнууд эргэж Франц рүү зугтаж чаджээ. Харин долоо хоногийн дараагаас Виши дэх Засгийн газар эрх мэдэлтэй болж, колониуд тэдний талд нэгдэж байв. Британийн тал хүчин мөхөс болсон хэдий ч Черчиль ялалтаа тунхагласан юм. 

Британичууд Францын усан цэрэг рүү довтлов

4 Мадагаскарт Францтай тулалдсан холбоотнууд

1940 онд Виши дэх Засгийн газар руу Мадагаскар давшлахад Холбоотны эвслийнхэн Энэтхэгийн далай дахь япончуудад байрлах газар болох вий гэж санаа зовниж байв. Үүний үр дүнд британичууд бүслэлт хийж, 1942 оны тавдугаар сард болсон дайралтыг хийхэд хүрчээ. Виши дэх цэргүүд зургаан сарын турш зоригтойгоор тулалдсан ч эцэст нь бууж өгөв. 

1942 онд, АНУ-ын арми Франц Хойд Африк дахь Британийн армид нэгдэж, Холбоотны эвслийнхэн Мадагаскарт тулгарснаасаа ч илүү хүнд саадтай учрав. 100 мянган франц цэрэг тэнд төвлөрсөн байсан ч ялагджээ. 

Мадагаскарт Францтай тулалдсан холбоотнууд

5 Иракийн босогчид Тэнхлэгийн гүрнүүдтэй хамтрав

Мадагаскар, Франц Хойд Африк дахь тулааны дараа Ирак дахь Британийн эсэргүүцэгчид идэвхжив. Үүнээс үүдэн 1941 онд төрийн эргэлт явагджээ. 

Босогчид Тэнхлэгийн гүрнүүдээс тусламж хүссэн боловч Орос руу дайрахаар төлөвлөж байсан Грек дэх германчууд зөвхөн цэргийн зэр зэвсэг илгээсэн байна. Энэхүү тусламжийг Виши Сирийг дамжин өнгөрсөн төмөр замаар явуулахад Виши дэх Засгийн газраас дуртайяа туслав. Хэдийгээр энэхүү төрийн эргэлт бүтэлгүйтсэн боловч энэ нь Виши анх удаа дайнд оролцсон явдал байлаа. 

Иракийн босогчид Тэнхлэгийн гүрнүүдтэй хамтрав

6 Британичууд Исландыг эзэлсэн нь

1918 оноос хойш Исланд нь Данийн муж байсан ч 1940 онд Дани германчуудын гарт орсны дараа Исланд улс тусгаар тогтнолоо зарлаж, дайнд эрх тэгш болжээ. Гэхдээ Исланд нь Атлантад болж байсан тулааны талаарх стратегийн чухал мэдээллийг мэдэж байсан тул Британий зүгээс "хамгаалалт" санал болгосон байна. Харин Исланд эелдгээр татгалзахад британичууд дайралт хийж, чухал байрлал эзлэн, эндхийн германчуудыг олзолжээ. Исландууд энгийн жагсаал цуглаан хийж байсан ч дайны турш Тэнхлэгийн гүрнүүдийн талд зогссон байна. 

Британичууд Исландыг эзэлсэн нь

7 Зөвлөлтийн арми япончуудын гарт байсан Хятад руу дайрчээ

Япончуудыг буулган авахад цөмийн бөмбөг үргэлж дурдагддаг ч 1945 оны наймдугаар сард Японы эзэлсэн Хятад руу ЗХУ довтолсон гэдгийг дандаа мартдаг. Япончууд Хятадыг найман жилийн өмнө эзлэн 800 мянга гаруй цэргийн хүчнийг тэнд байрлуулаад байсан юм. Харин Зөвлөлтийн арми 1.5 сая хүнтэй довтлоход япончуудад ялах ямар ч боломж гараагүй аж. 

Хэрцгий дайнаас найман жилийн дараа тэнд суурьшсан 1.7 сая япон иргэн хүйтэн цаг агаар, өлсгөлөн, өвчин зовлон, Зөвлөлтийн хатуу дэглэм, хятадуудын өшөө хонзонгийн бай болсон юм. Нэг өдөрт хамгийн ихдээ 2500 япон хүн нас барсан тоо байдаг. 

Зөвлөлтийн арми япончуудын гарт байсан Хятад руу дайрчээ

8 Дайнаас хамгийн их хохирол амссан хоёр дахь улс нь Хятад

1937 онд Японд эзлэгдсэн Хятад улс Тэнхлэгийн гүрнүүдийн хүчийг мэдэрсэн анхны орон байв. Япончуудын Хятадад үзүүлсэн хор хөнөөлийг хүмүүс тэр болгон мэддэггүй ч Нанжин дахь хүчирхийлэл зэрэг үйл явдлуудын ул мөр одоо ч арилаагүй байгаа билээ. Хятад улс Дэлхийн II дайнд 15 сая хүнээ алдсан нь Зөвлөлтийн 25 сая хохирогчийн дараа хоёрдугаарт орж байгаа юм. Харин Герман улс найман сая хүнээ алджээ. 

Дайны сүүлчээр Японы цэргүүдийг дарахад Хятад чухал үүрэг гүйцэтгэсэн ч Сувдан эргийн үйл явдлаас өмнөх дөрвөн жил Хятад ганцаараа тулалдаж байв. 

Дайнаас хамгийн их хохирол амссан хоёр дахь улс нь Хятад

9 Британичууд гурван сая энэтхэгийг үхүүлсэн

Японы эсрэг хийсэн тулаан британичуудад амжилт авчраагүй бөгөөд газар нутгаа алдсаны дээр Британийн түүхэн дэх хамгийн ичгүүртэй ялагдлыг амссан билээ. Гэвч газар нутгаа алдсан байдал нь Британийн зүрх болсон Энэтхэгт төлөвлөөгүй нөхцөл байдал болов. 

Бурма (одоогийн Мьянмар) нь Энэтхэгийн будааны хэрэглээний 15 хувийг хангадаг байсан бөгөөд энэ нутаг дэвсгэр Японы гарт орсон болон зам тээврийн асуудал, Засгийн газрын буруу бодлого зэргээс шалтгаалан гурван сая гаруй хүн Бенгалийн өлсгөлөнд амиа алджээ.

Уг өлсгөлөн нь Бенгалийн ядуу хэсэгт буюу Британийн дайны хууль дүрэмд нөлөөлж чадахааргүй хүмүүст тохиолдсон юм. Япончуудын эсрэг дайрахаар төлөвлөж байсан британичууд их хэмжээний будаа нөөцөлсөн нь будааны үнэ тэнгэрт хадахад хүргэсэн байна. Лондон дахь Засгийн газраас өлсгөлөнг зогсоохоор хүнс импортлох ажлыг эсэргүүцэж байсан юм. Уинстон Черчиль "Тэд яг л туулай шиг хурдан өсөж үржих юм" хэмээн энэтхэгчүүдийг өөрсдийг нь буруутгаж байлаа. Өлсгөлөн газар авч, британичууд арга хэмжээ авсан боловч хэтэрхий оройтож,  хэдэн сая хүн амиа алдсан байв. 

Британичууд гурван сая энэтхэгийг үхүүлсэн

10 Энэтхэгчүүд Гитлерийн армид тулалдав

1941 оны хавар Британийн эсрэг Энэтхэгийн эрх чөлөөний хөдөлгөөний тэргүүн Субас Чандра Бос Германаас дэмжлэг эрэхээр очжээ. Энэ нь Германы армид энэтхэг цэргүүдийн легион байгуулагдах шалтгаан болсон юм. Хойд Африкт Британийн талд тулалдсан 2000 гаруй энэтхэг цэрэг нутаг руугаа буцахыг хүсэж байсан бөгөөд хамгийн ихдээ 4500 хүн байжээ. 

1944 онд Нацистын цэргийн хүчний "Waffen-SS" рүү томилогджээ. Хэдийгээр Энэтхэгийн үндсэрхэг үзэлтнүүд Нацистын тусламжийг хүртсэн ч фашизмыг дэмжээгүй юм. Гитлер Энэтхэг дэх Британийн эрх мэдэл нь арьс өнгөний үзэлтэй холбоотой гэж итгэдэг байсан тул бусад "гадаад легион" шиг бус, харин ижил сонирхолтой гүрнүүдийн байдлаар хамтарч байжээ. 

Энэтхэгчүүд Гитлерийн армид тулалдав

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()