Ийм байх боломжтой юу?

Орчин үеийн хүмүүсийн лавлах толь бол интернэт. Бидэнд ямар нэгэн мэдэхгүй зүйл гарвал шууд л гүүглээс хайдаг. Жишээ нь хөгшрөлтийг буцаах үйл явц гэж байдаг уу гэсэн асуултыг хүмүүс зөвхөн цахим ертөнцөөс л асууна. Интернэтээс содон зүйлийг асуух тусам бидний хайлтын үр дүн илүү сонирхолтой байдаг. Энэ удаад бид уншигчдадаа хамгийн сонирхолтой, содон 10 асуултыг хариултын хамт хүргэж байна. 

Ийм байх боломжтой юу?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Зүүдээ удирдах боломжтой юу?

Зүүдээ удирдах хэд хэдэн арга бий. Үүнээс хамгийн өргөн ашиглагддаг арга бол унтах явцдаа ойр орчмын болж буй үйл явдлаа бүрэн мэдрэх юм. Үүнийг "бодит байдлыг шалгах" гэж нэрлэдэг бөгөөд энэхүү чадварыг эзэмшихийн тулд хүн сэрүүн байх үедээ ямар ч хамаагүй өгүүлбэрийг давтан унших хэрэгтэй бөгөөд ингэснээр тухайн хүн бодит байдалд байгаагаа илүү сайн мэдэрдэг гэнэ. 

Сонирхолтой баримт хуваалцахад хүн зүүдэндээ уншсан өгүүлбэрээ ахиж уншиж үзвэл өөр өгүүлбэр болж хувирдаг байна. 

Сэрүүн зүүдлэх өөр нэгэн арга бол унтаж байх үедээ LED гэрлийн маскыг ашиглаж өөрийгөө сэрээх билээ. Гэхдээ та бүрэн нойрноосоо сэрнэ гэсэн үг биш. Энэ нь таныг хагас сэргэг байдлаар бүтэн шөнийн турш хөтөлж явах төдийгүй зүүдээ захирах боломжийг олгодог. Мөн зүүдэндээ бүрэн мэдрэмжтэй байх нь таныг айдас эсвэл хар дарсан зүүдээ хурдан мартахад туслах аж. 

Зүүдээ удирдах  боломжтой юу?

2 Зүүдээ санах боломжтой юу?

Зүүдээ огт санадаггүй нэгэн байхад, бүх л зүүдээ бодит мэт санадаг хүмүүс ч бий. Францын  нэгэн судлаач зүүдээ сайн санадаггүй хүмүүсээс сонирхолтой шинж тэмдэг илрүүлжээ. Тэд шөнө нойрсож байх үедээ жирийн хүмүүсээс илүүтэй амандаа бувтнадаг төдийгүй нүдээ илүү их хөдөлгөдөг нь тогтоогдсон аж. Харин зүүдээ сайн санахын тулд та унтаж байх үедээ тогтмол сэрэх шаардлагатай гэнэ.

Зүүдээ санах боломжтой юу?

3 Хүн юу ч бодохгүй байж чадах болов уу?

Хүн бүхэн л хэт их ажилласны дараа тархиа амраахыг хичээдэг. Тиймдээ ч юу ч бодохгүй байх боломжтой эсэхийг судалж, үүний хариултыг хайх нь бий. Тархи нь бусад эрхтэнтэй адилхан байнгын ажиллагаатай учир, юу ч бодохгүй байж, амарна гэдэг боломжгүй. Хүн төрөлхтөн эрт дээр үеэс янз бүрийн аюулаас зугтаах гэж олон арга замыг хайх болсон нь одоогийн тархи байнгын ажиллагаатай, амарч чадахгүй байгаатай холбогддог аж.

Мөн таны биеийн жингээс тархи ердөө 2 хувийг эзлэх ч бодол хүний энергийн 20 хувийг ашигладаг гэдгийг мэдэх үү?

Хүн юу ч бодохгүй байж чадах болов уу?

4 Сүнсээ зарж болох уу?

Домог болон эртний яриануудаас бид сүнсээ худалдах эсвэл чөтгөрт өөрийгөө зарах гэх мэт үгсийг олон сонсож байсан ч төдийлөн итгэхийг хүсдэггүй. Сүнсээ зараад хүссэн зүйлээ хариуд нь авч болдог уу? Мэдээж барьцтай хариулт өгөхөд хэцүү ч, бидний мэдэхгүй олон итгэмээргүй түүхүүд бий.

Тухайлбал, алдарт гитарчин Роберт Жонсоны алдрын тавцанд гарч чадсан түүх нь хүн бүрийн гайхшруулдаг. Учир нь түүнийг мэддэг байсан ойр дотны хүмүүс гитарчин эрийг алдартай хөгжимчин болох нь бүү хэл, ямар ч авьяас чадваргүй байсан хэмээдэг. Тиймээс ч олон хүмүүс түүнийг чөтгөрт өөрийн сүнсээ худалдаж, хариуд нь хүн бүрийн хайрыг татсан агуу хөгжимчин болж чадсан хэмээн ам уралдан ярьдаг аж. 

Сүнсээ зарж болох уу?

5 Усан дээр гүйж болох уу?

Усан дээр гүйх үзэгдэл нь амьтдын ертөнцөд түгээмэл ажиглагддаг. Одоогоор нийтдээ 1200 төрлийн амьтан усан дээгүүр гүйж чаддаг гэх судалгаа бий. Тэдгээр амьтдын дотроос Бассилиск гүрвэл нь судлаачдын анхаарлыг илүүтэй татсан байна. Тус амьтны хөдөлгөөнийг судалж үзэхэд гурван үе шаттай байсан бөгөөд эхлээд хөлөө хүчтэй дэвсэж, дараа нь хурдан татаад нөгөө хөлөө зөрүүлээд дэвсэх гэсэн гурван үйлдлээр, усан дээгүүр секундэд 1.5 метр урагшилдаг болохыг нь тогтоожээ.

Харамсалтай нь цагт 67 метрийн хурдтай гүйж чадах нь зөвхөн амьтдын ертөнцөд байж болох үзэгдэл юм. Энэ нь ирвэсийн хурдтай тэнцүү бөгөөд дэлхийн хамгийн хурдан гүйдэг хүний хурдыг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх аж. Тиймээс хүн усан дээр гүйх боломжгүй бөгөөд бид үүнийг зөвхөн кинон дээрээс л харж чадна.

Усан дээр гүйж болох уу?

6 Хурууны хээг бүрэн өөрчлөх боломж бий юу?

Хүн хурууны хээгээ өөрчлөх бүрэн боломжтой хэдий ч энэ нь танд дэндүү их өвдөлтийг мэдрүүлэх болно. Нийтлэг аргуудаас дурдвал, сахлын хутгаар зүсэх, зүлгүүр цаасанд хуруугаа үрэх, зууханд хуруугаа түлэх эсвэл хүчилд хуруугаа дүрэх гээд эрсдэлтэй олон аргууд бий. Тагнуулын төв газрын мэдээллээр АНУ-ын нутаг дэвсгэрт нэвтэрч буй олон мянган хууль бус дүрвэгчид хувийн мэдээллээ нууцлахын тулд хурууны өндгөө хөндлөн зүсдэг байдаг. Түүнчлэн зарим нэг этгээд өөрийгөө гэмт хэрэгт холбогдолгүй болгох гэж арван хурууныхаа өндгийг шинээр сольсон түүх ч бий. Бас нэгэн хэрэгтэн мэдээллээ устгахын тулд хурууныхаа өндгийг сэтэлж хазсан ч төд удалгүй  цагдаа нарт баригдсан гээд олон тохиолдлыг нэрлэж болно. Шинжлэх ухааны үүднээс бол хүний хурууны хээнд бүх мэдээлэл нь багтдаг гэж үздэг. Хэрэв та хурууны хээгээ өөрчлөх гээд үзвэл боломжгүй биш. Гэхдээ энэ нь өндөр эрсдэл дагуулдаг гэдгийг ойлгох нь зүйтэй. 

Хурууны хээг бүрэн өөрчлөх боломж бий юу?

7 Уйдсанаас болж хүн үхэж болдог уу?

Уйдсанаас болж хүн үхдэг үү? гэсэн асуултад хоёр төрлийн хариулт хэлэх боломжтой бөгөөд хоёулаа "магадгүй" гэсэн утга санааг илэрхийлнэ.
Хамгийн түрүүнд хүн уйдсанаас болоод амь насанд халтай зүйлс хийхийг хүсдэг. Хэдийгээр уйтгартайгаа тэмцэх арга олон ч хүний зан авир хамгийн аюултай төдийгүй анхаарал татах зүйл рүү эзнээ дагуулах хандлагатай байдаг. 

1988 онд Их Британид гаргасан судалгаагаар, 35-55 насны хүмүүс хэт их уйдсанаас болж хөдөлгөөний дутагдалд орж, улмаар зүрх судасны өвчтэй болсон байх аж. Тиймээс та аль болох зөв зүйлд сатааран эрүүл амьдрахыг эрмэлзээрэй!

Уйдсанаас болж хүн үхэж болдог уу?

8 Хоолойныхоо өнгийг бүдүүсгэх боломжтой юу?

Хоолойн өнгө хүний амьдралд ихээxэн нөлөө үзүүлдэг. Илүү баргил хоолойтой байна гэдэг нь бусдыг захирах хандлагыг олгодог. Тийм ч учраас 1979 оны сонгуульд Маргарет Татчерийг хоолойнхоо өнгийг зөөлрүүл хэмээн зөвлөсөнд гайхах зүйлгүй. Тэрээр мэргэжлийн авиа зүйн багштай хамтарч, хоолойн өнгөө өөрчилсөн бол өөр илүү хялбар аргууд ч байх аж.

Хамгийн түгээмэл жишээ бол "Хоолой бүдүүсгэх" мэс засал юм. Тухайн ажилбар нь хоолойг зүсэх бөгөөд эд шилжүүлэн суулгах ажиллагааг хийж авианы хөвчийг ойртуулдаг байна. Хэдий энэ мэс ажилбарыг хоолойдоо бэртэл авсан хүмүүс хийлгэдэг ч, сүүлийн үед настай хүмүүс илүү залуу хүн шиг дуу хоолойтой болохын тулд тус ажилбарыг хийлгэх болжээ.

Хоолойн хөвчийг ойртуулах ажлыг эрэгтэйгээс эмэгтэй хүн рүү шилжих трансжендерүүд ч мөн сонгож хийлгэдэг болсон билээ.

Хоолойныхоо өнгийг бүдүүсгэх боломжтой юу?

9 Хүний ой санамжийг устгах боломжтой юу?

Зөвхөн дурсамж арилгаад зогсохгүй мөн шинээр бодол суулгах ажилбар бид нарыг маш ойрхон хүлээж байгаа гэвэл та итгэх үү? Орчин үеийн технологийн дэвшил хүмүүсийн зөвхөн төсөөлөхөөс цаашгүй байсан таамаглалыг удахгүй бодитой болгохоор төлөвлөж байна.

Бид тархины санах үйл явцыг яг л том хайрцгаас дурын цаас сугалж авахтай адил гэж төсөөлдөг ч, тийм биш юм. Дурсамж санах нь яг л бутарсан аягыг буцаагаад нийлүүлэхтэй адил бөгөөд нэг зүйл санах гэж төвлөрсөн тархины эсүүд дараа нь буцаж замбараагүй байдалдаа хурдан ордог.

Яг энэ үйл явцыг ашиглаж, хүний дурсамжийг бүр мөсөн арилгаж эсвэл шинээр дурсамж суулгаж болох талаар эрдэмтэд судалж байгаа гэнэ. 2014 онд хулганыг тогонд цохиулж, түүний санах ойг арилгах туршилт явуулсан бөгөөд энэ нь амжилттай байдаг.

Харин бодол суулгах талаар сэтгэл судлаачид хүнийг зөвхөн сэтгэл зүйн тайван бус нөхцөлд байхад боломжтой гэж хэлсэн байна. Бусдыг хамгийн эмзэг байх үед өөрийн үзэл бодлоо тулгавал тэд амархан итгэж тээнэгэлзэх хандлагатай байдаг гэнэ.

Хүний ой санамжийг устгах боломжтой юу?

10 Хөгшрөлтийг буцаах боломж бий юу?

Салк Институтын Биологи Судалгааны тасаг хулгануудад булчингийн эсийг сэргээх туршилт хийж үзэхэд тус амьтны насыг 30%-иар залуужуулж чадна байна. Хүний биеийн эс нь гадны нөлөө буюу агаарын бохирдол, тамхи зэргээс үүдэж, доройтох төдийгүй нэг ёсондоо хөгшрөх үйл явцыг түргэсгэдэг. Үүнээс үзэхэд хүний биеийн эс нь гадны нөлөөнд амархан автаж байгаа учир, тус чанарыг нь ашиглаж, залуужуулах бүрэн боломжтой гэнэ. Иймд бид 100 настай болсон байлаа ч, шинжлэх ухааны гайхалтай нээлтийн ачаар буцаад залуу насандаа очиж чадах аж. 

Хөгшрөлтийг буцаах боломж бий юу?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()