1. Будаа агшаахдаа бага зэрэг цагаан цуу хийвэл сэвсгэр, цагаан өнгөтэй болдог.
2. Загасны хайрсыг цэвэрлэхийн өмнө давс түрхвэл цэвэрлэхэд хялбар байх аж.
3. Махыг амтлахдаа "soy" соус, шар айраг, давс болон чинжүү ашиглаарай. Салахын аргагүй амттай болно.
4. Элэг шарахдаа дээрээс нь давс хийвэл, илүү хурдан болдог.
5. Хүрэн манжин, улаан лууванг хальстай нь чанаад дараа нь халуун бүлээнээр нь арилгахад хаягдал бага гарна.
6. Буцалж буй шөлтэй хоолонд мөс хийвэл илүү тунгалаг болох болно.
7. Давсыг хоолоо болгосны дараа хийвэл эрүүл мэндэд сайн.
8. Ургамлын тосыг хадгалахдаа ялимгүй онгорхой тагласан саванд хадгална. Мөн чимх хоолны давс хийвэл бүр сайн.
9. Гоймонг чанаж идэхдээ эхлээд сайтар шүүгээд, дараа нь бага зэрэг шарвал илүү сайхан амттай болдог.
10. Сонгино хэрчихийн өмнө хүйтэн усанд хэсэг байлгаад хэрчвэл нүд хорсдоггүй байна. Мөн хэрчих үед нулимс гараад байвал хутгаа хүйтэн усанд дүрээд үзээрэй.
11. Хоолоо хэтрүүлэн идсэнээс болж таны бие тавгүйрхсэн бол зөгийн балтай ус нэг аягыг уугаарай. Хоолыг түргэн шингээх болно.
12. Бүйлсийг хальслахдаа 5 минут буцалгаад, дараа нь хүйтэн усанд сойх хэрэгтэй.
13. Арилгасан төмсийг хүйтэн усанд хэдэн минут байлгаад, чанавал түргэн болдог.
14. Кофендоо давс хийж уувал биед илүү сайн байдаг.
15. Махыг болгохдоо зөгийн бал болон дарс хийж, амтыг нь нэмэгдүүлээрэй.
16. Хэрэв та сүүтэй гоймон чанаж байгаа бол эхлээд гоймонгоо 3-7 минут усанд чанах хэрэгтэй. Дараа нь сүүндээ хийгээрэй.
17. Хоолондоо талхны үйрмэг ашиглахын оронд самар хэрэглээрэй. Эрүүл мэндэд илүү ач тустай.
18. Хоолыг болмогц тэр дор нь шууд битгий таваглаж байгаарай. Бага зэрэг хөргөж байгаад таваглаарай.
19. Цөцгийнд бага зэрэг сүү, элсэн сахар хийвэл илүү төгс амттай болдог.
20. Алимыг чанахаасаа өмнө бага зэрэг гуриланд өнхрүүлбэл, савны ёроолд наалдахгүй.
21. Шөл буцлаад ирмэгц бага зэрэг лууван юм уу, эсвэл улаан лоолийн жүүс хийгээрэй. Амтыг нь хэд дахин нэмэгдүүлэх болно.
22. Салатыг салахын аргагүй амттай болгохыг хүсч байвал ваниль ашиглаарай.
23. Хэрвээ та санамсаргүй байдлаар ч юм уу, шөлтэй хоолныхоо давсыг нь ихдүүлсэн бол, дээрээс нь бага зэрэг төмс хийгээрэй. Илүү хийсэн давсыг шингээж авна.
24. Мэргэжлийн тогооч нар дараах дохио зангааг ажил үүрэгтээ түгээмэл ашигладаг байна. Та ч гэсэн сураад авахад илүүдэхгүй биз ээ.