Хаалганы довжоон дээр яагаад давс цацах ёстой вэ?

Айл бүрийн гал тогоонд байдаг давсаар бид бүхэн хоолоо амталж идэхээс цааш хэтэрдэггүй. Нэг ёсондоо үүнийг зөвхөн "хоол амтлагч" гэдгээр нь мэдэхээс, өөр олон зүйлд ашиглаж болдгоор нь төдийлөн мэддэггүй шүү дээ. Иймд бид та бүхэндээ энэхүү амтлагчийг юу юунд ашиглаж болдгийг дуулгахаар бэлтгэсэн юм.

Хаалганы довжоон дээр яагаад давс цацах ёстой вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хэрвээ та анзаарч байсан бол зарим айхтар айлууд гэрийнхээ довжоон дээр хүртэл давсыг цацаж харагддаг. Тэгвэл энэ нь ямар учиртай юм бол? Энэ тухай сонирхож байвал, бидний бэлтгэсэн мэдээллийг уншаарай. 

Юун түрүүнд, та бүхэндээ давсны ашигт чанаруудыг дуулгаж, юунд хэрэглэж болохыг танилцуулъя. 

1. Зэс, гууль, мөнгөн эдлэл өнгөлнө

Та өнгөө алдсан зэс, гууль, мөнгөн эдлэлийг давсаар үрж, шинэхэн мэт болгоорой. Давсыг, алимны цуутай хольж, мөнгө, зэс эдлэлээ өнгөлөх бөгөөд энэ нь толбыг арилгаж, өнгийг сэргээдэг байна. 

2. Муу усны хоолойг ариутгаж, бөглөөсийг гаргана

Та халуун усанд бага зэрэг давс хийж, хутгаарай. Бэлтгэсэн уусмалаа, гал тогоо болон угаалгын өрөөний хоолой руу хийж, хэсэг байлгах хэрэгтэй. Ингэснээр үс болон тосыг гадагшлуулж, бохирын таагүй үнэрийг ч мөн давхар арилгаж өгнө. 

3. Гэр болон машины цонхыг угаахад тусална

Хоёр халбага давсыг 3.5 литр бүлээн усанд хийж хутгаарай. Үүгээрээ гэр болон машины цонх толийг угааж, гялалзуулж болох юм. Мэдээж толбыг арилгах бөгөөд хамгийн гол нь давсны уусмалаар цэвэрлэснээр, шил болон толины цэвэрхэн байдлыг удаан хадгалах тустай. 

4. Арьсыг залуужуулна

Та давсыг, лаванда цэцгийн эфирийн тос эсвэл оливын тостой хольж бэлтгэх хэрэгтэй. Бэлдэцээ нүүр болон биендээ түрхэж, 5-6 минут байлгаарай. Дараа нь бүлээн усаар угаана. Давс нь үхэжсэн арьсыг гуужуулж, шинэ арьс нөхөн төлжүүлэх бөгөөд ингэснээр арьс гэрэлтсэн, толигор болно. 

5. Шүдний өвдөлтийг намдаана 

Хэрвээ шүд тань өвдөж зовоогоод байвал, давсыг ашиглаж, өвдөлтөө намдааж болно. Давсыг бүлээн устай хольж, амаа сайтар зайлаад үзээрэй. 

6. Шүдийг цайруулж, амны хөндийг эмчилнэ

Та ижил хэмжээний давс болон хүнсний содыг хольж, шүдээ өнгөлөөрэй. Тус аргыг хүссэн үедээ хэрэглэж болох бөгөөд богино хугацааны дараа шүд тань гялалзсан цагаан болох аж. 

7. Хувцас угаахад тус болно

Зарим хувцсыг угаасны дараа, гадаа наранд хатаахад агших аюултай байдаг. Харин үүнээс сэргийлэхийн тулд, хувцсаа угаахдаа бага зэрэг давс хийж өгөөрэй. 

8. Хивсний өнгийн хадгалах

Хэрвээ та хивснийхээ өнгийг шинэ хэвээр нь хадгалахыг хүсвэл давсны уусмалыг хэрэглээрэй. Үүнийг хэрэглэж, хивсээ угааснаар урьд урьдынхаасаа илүү өнгөлөг, цэвэрхэн болсныг анзаарах болно. 

Хаалганы довжоон дээр давс цацах нь юунд хэрэгтэй болохыг дуулгая!

 

Хэрэв та зуны цагт хорхой шавьж, тэр тусмаа шоргоолзыг гэртээ оруулахыг хүсэхгүй бол хаалганы довжоо, цонхны тавцан дээрээ давс үйрүүлж, цацаарай. Энэ нь урилгагүй зочид болсон шавжыг үргээхээс гадна, гэрийн эвгүй үнэрийг дарах тустай. 

Мөн довжоон дээрээ давс цацах нь, гэрт орж ирсэн муу муухай энергийг үлдэн хөөж, ариусгах нөлөөтэй. Тиймээс ч зарим айлууд таагүй сэтгэгдэл үлдээсэн зочдыг гармагц, араас нь давс цацаж ариусгадаг байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()