Хөрөнгө оруулалт авахын тулд таны заавал хийх ёстой 5 зүйл

Орчин цагт дан ганц ажил хийж амьдарна гэдэг хэцүү болсон билээ. Тиймээс хүн бүр дор бүрнээ жижиг, дунд бизнес эрхэлж, амьдрал ахуйгаа дээшлүүлэхийг зорих болсон нь нууц биш юм. Гэвч тэдгээр хүмүүсийн ихэнх нь хөрөнгө мөнгөний асуудлаас болоод бодож, санаж байгаа зүйлээ хэрэгжүүлж чадахгүй байх нь бий. Тэгвэл бид тэдгээр хүмүүст зориулан хөрөнгө оруулагчдыг өөртөө татаж, санхүүгийн асуудлаа шийдвэрлэхэд нь туслах үүднээс дараах мэдээллийг бэлтгэсэн юм.

Хөрөнгө оруулалт авахын тулд таны заавал хийх ёстой 5 зүйл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Бизнесээ танилцуулах

Хөрөнгө оруулагчийг татахын тулд хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол өөрийнхөө бизнесийг танилцуулах явдал юм. Хөрөнгө оруулагч тал таны бизнесийн санааг сонсож, боловсруулсан төлөвлөгөөг тань үзэж байж хөрөнгө оруулах эсэхээ шийдэх ёстой шүү дээ. Тэгвэл бизнесээ танилцуулахын өмнө хэд хэдэн чухал зүйлсийг сайтар анхаарах хэрэгтэй. Үүнд:

  • Бусдын сонирхлыг татахуйц бизнесийн санаа олох
  • Түүнийгээ хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулах
  • Харилцан яриа болон хувцаслалтандаа анхаарах

Бизнесээ танилцуулах

2 Санхүүгийн чадамжаа тооцоолох

Мэдээж хэрэг таны бизнест санхүүгийн туслалцаа хэрэгтэй байгаа нь үнэн. Гэвч танд ямар нэгэн байдлаар тулгамдсан үед санхүүгийн эх үүсвэр болох эд хөрөнгө байх ёстой гэдгийг санаарай. Учир нь хөрөнгө оруулагч тал хожим хойно гарах эрсдлийг хамгийн түрүүнд харгалзан үзэж байж, хөрөнгө оруулах эсэхээ шийднэ. Тиймээс та тэдэнд санхүүгийн нөөц бололцоотой гэдгээ ойлгуулах хэрэгтэй юм.

Санхүүгийн чадамжаа тооцоолох

3 Юу хэрэгтэй байгаагаа хэлэх

Хөрөнгө оруулагч талаас та мэдээж хэрэг санхүүгийн тусламж хүснэ. Ингэхдээ дараах зүйлсийг анхаарах ёстой бөгөөд энэ нь хоёр талыг илүү хурдан ойлголцоход хүргэдэг байна. Үүнд:

  • Хэр их хэмжээний мөнгөн тусламж авах
  • Тухайн мөнгийг ямар төрлийн бизнест зарцуулах
  • Хэдий хэр хугацаанд санхүүжилтыг буцаан төлөх
  • Ашгийг ямар хэмжээгээр хүртэх

Юу хэрэгтэй байгаагаа хэлэх

4 Судалгаа хийж, тайлагнах

Хөрөнгө оруулагч дээр очиж, бизнесийн санаагаа хэлэхээс өмнө та хэд хэдэн судалгаа хийж, нөхцөл байдлыг сайтар мэдсэн байх хэрэгтэй ажээ. Түүнчлэн энэ талын дадлага, туршлагатай хүмүүстэй уулзаж, зөвлөгөө авсан ч буруудахгүй юм. Та дараах зүйлсийг сайтар судлаарай. Үүнд:

  • Бизнесийн оновчтой стратеги, төлөвлөгөө боловсруулах
  • Санхүүгийн эрсдлийг хэрхэн тооцох
  • Бизнес, ажил хэргийн уулзалтанд ямар хувцас өмсөх

Судалгаа хийж, тайлагнах

5 Зөн совиндоо итгэх

Эцэс сүүлд нь та ажил хэргээ бүтээж, өөрийнхөө бизнестээ хөрөнгө оруулалт авахын тулд зөн совиндоо итгэж, өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Ингэснээр уулзалт ч амжилттай болж, санасандаа хүрэх боломж нээгдэх юм. Танд ямар нэгэн бизнесийг эхлүүлэхэд болох юм шиг санагдаж байвал үзээд алдахад хэзээд ч гэмгүй юм шүү.

Зөн совиндоо итгэх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()