Сүрчигний төрлүүдийг хэрхэн ялгаж, зөв сонголт хийх вэ?

Өнөө цагт хүн болгон үнэтэй брэндийн үнэртэй ус хэрэглэдэг болсон ч, түүний төрлүүдийг төдийлөн мэддэггүй, зөвхөн өөрт таалагдсан үнэртэйг нь л сонгон авдаг. Гэвч үнэртэй ус нь дотроо хэд хэдэн төрөл байдаг бөгөөд эдгээрийг харгалзан үзсэнээр хамгийн зөв сонголт хийх боломжтой болно. Тухайлбал,  “eau fraiche” гэх төрлийн үнэртнийг ямар зориулалттай, хэзээ юунд хэрэглэх ёстойг ч мэддэггүй. Ингээд хамгийн түгээмэл худалдаалагддаг 5 төрлийн усны хоорондын ялгааг танилцуулъя. 

Сүрчигний төрлүүдийг хэрхэн ялгаж, зөв сонголт хийх вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Perfume

Хүн төрөлхтөн эрт дээр үеэс эфирийн тос ашиглан түрхлэг, анхилуун үнэрт тос бэлтгэн хэрэглэх болсон цаг үеэс хойш Perfume-тэй танил болсон. Харин өнөө үед perfume нь эфирийн тосны агууламж хамгийн өндөртэй  буюу ойролцоогоор 20-оос 30 хувь, энэ нь илүү удаан тогтоцтой, сайхан үнэртэй байдаг.  Ойролцоогоор, хүний арьсан дээр 6 цаг гаруй, харин хувцас, даавуун эдлэл дээр бүтэн өдрөөс илүү тогтдог. Иймээс Perfume хамгийн үнэтэй төрлийн үнэртэй усанд тооцогдох ба мэдээж өдөр бүр хэрэглэх шаардлагагүй. 

Perfume

2 Eau de parfum

Олон хүн "eau de parfum"-ыг  жирийн үнэртэй устай андуурдаг. Үүнд гол үг нь “eau” (ус гэсэн утгатай), бөгөөд үнэртэн илүү ууссан, шингэлсэн шинжтэй гэсэн утгатай. "eau de parfum"-д агуулагдах эфирийн тосны хэмжээ нь арай бага буюу 15-аас 20 хувь орчим байдаг. Энэ төрлийн үнэртэй ус хүний арьсанд 4 цаг орчим байх ба perfume-тай харьцуулахад өдөр тутам хэрэглэх боломжтой байдаг.

Eau de parfum

3 Eau de toilette

"Eau de toilette" анх 14-р зууны үед үйлдвэрлэгдсэн бөгөөд тухайн үедээ “тэнгэрлэг ус” хэмээн нэрлэгддэг байжээ. Өнөө үед энэ нь хөнгөн төрлийн үнэртэй усыг хэлэх ба 5-15 хувь хүртэлх сюиртээр зөөлрүүлсэн цэвэр охь агуулдаг. Ерөнхийдөө, 2 -3 цаг тогтох ба таагүй үнэрийг багасгах тул зуны улиралд хэрэглэхэд тохиромжтой.

Eau de toilette

4 Eau de cologne

Үгийн утга нь “үнэртнээс гаралтай ус”, энэ төрлийн үнэртэнг Хойд Америкт эрчүүдэд зориулан гаргадаг байсан. Өнөө үед "eau de cologne" ерөнхийдөө хөнгөхөн, жимсний үнэртэй байх бөгөөд 2-4 хувийн эфирийн тосыг спирт болон устай холин гаргадаг. Тогтоц удаан буюу 2 цаг л үнэрээ барих ба эрчүүдэд зориулагдсан байдаг. 

Eau de cologne

5 Eau fraiche

“Eau fraiche” орчуулвал “цэвэр ус ” гэсэн үг ба энэ бол эфирийн тосны агууламж ердөө 1-3 хувьтай хамгийн сул үнэртэй ус юм. Хүний арьсанд үнэр тогтох хугацаа нь нэг цагаас бага ба үнэр нь бараг мэдэгдэхгүй. Энгийн, сэргээсэн үнэр зонхилдог. Eau fraiche үнийн хүвьд боломжийн, ямар ч үед тэр ч бүү хэл спортоор хичээллэхдээ ч хэрэглэх боломжтой.

Eau fraiche

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()