Таны биеийг чимээгүй хөнөөдөг аюулт өвчнүүд

Бие эрүүл байх нь амьдралаас авч байгаа хамгийн том бэлэг билээ. Харин бид өөрсдийн анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдлаас болж эрүүл мэндээ гаргуунд гаргаж, үхэлтэй нүүр тулдаг нь нууц биш юм. Бидний төдийлэн тоодоггүй, хүнд гэж боддоггүй өвчнүүд таныг дотроос тань чимээгүйхэн хөнөөж байдаг ажээ. Иймд та бүхэндээ сэрэмжлүүлж, мэдлэгт тань бага ч атугай хөрөнгө оруулах үүднээс хүмүүсийг аажуухнаар үгүй хийж байдаг аюулт өвчнүүдийг танилцуулахаар шийдлээ. 

Таны биеийг чимээгүй хөнөөдөг аюулт өвчнүүд

1 Цусны даралт

Судалгаанаас үзэхэд нийт хүн амийн 50 хувь нь цусны даралт ихсэх эсвэл багасах асуудалтай байдаг боловч, үүнийгээ огт тоодоггүй аж. Гэвч энэ нь маш аюултай бөгөөд зүрхний шигдээс, цус харвах, бөөр үрэвсэх зэрэг аймшигт өвчинтэй нүүр тулахад хүргэдэг байна.

Хэрхэн сэргийлэх вэ?

Та цаг зав гарвал ямагт цусны даралтаа үзэж байгаарай. Эмнэлэг орох завгүй байвал даралтын аппарат худалдан авч, гэртээ үзэх боломжтой юм. Эс бөгөөс та анзааралгүй явсаар нэг л өдөр зүрхний шигдээс болох, цус харвахыг үгүйсгэхгүй. Ялангуяа өндөр настай хүмүүс даралтаа тогтмол үзэх хэрэгтэйг санаарай.

Цусны даралт

2 Унтаж байхад амьсгал тасалдах

Илүүдэл жинтэй хүмүүс унтаж байхдаа амьсгал тасалдах өвчнөөр шаналдаг гэж үздэг боловч энэ нь худал юм. 20-70 насны эмэгтэйчүүдийн 50 хувь нь унтаж байхдаа амьсгал тасалдах өвчинтэй боловч, үүнийгээ мэдэлгүй явдаг аж. Энэхүү байдал удаан үргэлжилснээр зүрхэнд асуудал үүсдэг. Унтаж байхад амьсгал хэсэг зуур тасалдах үйл явц гэж ойлгож болох юм. Шинж тэмдэг нь өглөөдөө толгой өвдөж, эргэх, дотор муухай оргих бөгөөд хамгийн гол шинж нь нойргүүдэх, хар дарж, зүүдлэх гэнэ. 

Хэрхэн сэргийлэх вэ?

Дээр дурдсан шинж тэмдгүүд танд илэрч байвал яаралтай эмчид хандаж, зөвлөгөө өгөхийг хүсээрэй. Хэрэв үнэхээр уг өвчнөөр өвчилсөн бол "CPAP" буюу унтаж байхад агаараар хангаж, амьсгал тасалдах аюулаас сэргийлэх аппарат авч хэрэглэх хэрэгтэй ажээ.

Унтаж байхад амьсгал тасалдах

3 Нүдний даралт ихсэх өвчин буюу "глауком"

Нүдний даралт ихсэх өвчин гэдэг нь нүдний дотоод даралт хэвийн хэмжээнээс ихэсч харааны мэдрэлийг гэмтээж, аажмаар хараа муутгадаг байна. Энэ нь маш удаан үргэлжлэх бөгөөд хүмүүс огт мэдэлгүй явсаар хүнд шатанд орсон үед нь олж мэддэг нь харамсалтай. Шинж тэмдэг нь нүдний уг руу маш хүчтэй өвдөхөөс гадна шанаа, дух, шүдэнд ч ман ялгаагүй өвдөлт мэдрүүлдэг ажээ. Мөн дотор муухайрах, огиулах, бөөлжүүлэх зэрэг шинж тэмдгүүд илэрч болно. 

Хэрхэн сэргийлэх вэ?

Уг өвчин нь ихэвчлэн 40-өөс дээш насны хүмүүст илэрдэг. Та жилдээ нэг удаа нүдний эмчид үзүүлж, шалгуулж байх хэрэгтэй. Ингэснээр тус өвчнөөс сэргийлж, урьдчилан арга хэмжээ авч чадах юм. 

Нүдний даралт ихсэх өвчин буюу "глауком"

4 Чихрийн шижин

Нойр булчирхай "инсулин" гэх дааврыг ялгаруулж чадахгүй болсон нөхцөлд юм уу, эсвэл боловсорсон "инсулин" биеийн бусад эсүүдэд нөлөөлж чадахаа больсон үед хүн чихрийн шижин өвчнөөр өвчилдөг байна. Чихрийн шижин өвчин туссан үед хүний цусан дахь сахарын хэмжээ хэт өндөр болдог бөгөөд зүрхэнд нөлөөлж, амь насанд аюул учруулдаг аж. Чихрийн шижинтэй болсон үед ам цангах, хатах, ойр ойрхон шээх, нүд бүрэлзэх шинж тэмдгүүд илэрнэ.

Хэрхэн сэргийлэх вэ?

45-аас дээш насны хүмүүст уг өвчин илэрдэг. Ялангуяа илүүдэл жинтэй, цусны даралт өндөртэй хүмүүс чихрийн шижинтэй болох магадлал өндөр байдаг. Иймд та жингээ хасч, аль болох эрүүл хооллосноор тус өвчнийг тойрч гарах боломжтой. 

Чихрийн шижин

5 Өндгөвчний олон уйланхайт хам шинж (PCOS)

Нийт эмэгтэйчүүдийн 10 хувь нь энэхүү аймшигт өвчнөөр өвчилж, тэмцэхэд хүрдэг. Энэ нь тухайн эмэгтэйн бие нь эрэгтэй даавар ихээр ялгаруулж эхэлснээс үүдэлтэй бөгөөд энэ нь сарын тэмдгийн мөчлөгийг алдагдуулж, маш олон өвчний суурь тавигдаж, цаашлаад амь насанд хүртэл аюул учруулдаг байна.

Хэрхэн сэргийлэх вэ?

Сарын тэмдгийн мөчлөг алдагдаж, эрүү нүүрэн дээр илүүдэл үс ургаж эхэлсэн бол эмчид хандаж, үзүүлэх хэрэгтэй. Мөн энэхүү өвчнөөс сэргийлэхийн тулд тогтмол дасгал хөдөлгөөн хийж, эрүүл хооллох хэрэгтэйг анхаараарай. 

Өндгөвчний олон уйланхайт хам шинж (PCOS)

6 Уушигны хорт хавдар

Хамгийн аюултай хорт хавдрын нэг билээ. Уушигны хорт хавдрын эхний үе шат нь шинж тэмдэг бараг илрэлгүй явагддаг бөгөөд ингэснээр олон хүний аминд хүрдэг аж. Хүмүүс бага дээр нь уу өвчнийг мэдэж аваагүйн улмаас хүндрүүлж, эцэс сүүлд нь амь насаараа хохирох тохиолдол гардаг байна 

Хэрхэн сэргийлэх вэ?

Хоолой хатаж, цээжээр хатгуулж өвдөх, амьсгалахад төвөгтэй болох шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эмчид хандахаас гадна, тамхи татдаг хүмүүс ойр ойрхон эмнэлэгт очиж, уушгиа эрүүл байгаа эсэхийг шалгуулж байгаарай.

Уушигны хорт хавдар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()