Өөрийгөө зүгээр эсэхийг шалгаарай

2013-07-29, 00:35
27,111
Өөрөө өөртөө хэвийн бус санагдах үе хүмүүст байдаг. Тэгээд тэд өөрсдийгөө бусдаас өөр, гаж буруу байх вий гэж битүүхэндээ айж эмээдэг. “Үүнийг хийх нь хэвийн болов уу? Би зөв зүйл хийж байна уу?”- гэж асуух нь элбэг. Ингээд та бүхэнд хүмүүсийн хийдэг хамгийн түгээмэл хэвийн бус санагддаг үйлдлүүд болон тухай бүрт нь мэргэжилтнүүдийн өгсөн дүгнэлтүүдийг хүргэж байна. Та хэвийн хүн мөн үү?...
Өөрийгөө зүгээр эсэхийг шалгаарай
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. “Би мөнгө хурааж чаддаггүй.
Энэ нь хэвийн үү?”

Энэ бол хэвийн үзэгдэл гэнэ. Хүн бүр л ийм зовлонтой байдаг. Үүнийг үрэн таран хийх хүсэл, эсвэл тэвчээр муутай зан чанартай холбоотой гэж ойлгож болно. Ихэвчлэн өөрийн мөнгөө үрж дуусах хүртлээ үрэлгэн зангаа татахгүй байхыг л  хүн бүрт байдаг хэвийн үзэгдэл гэж хэлж байгаа юм. “Харин өөрийн үрэх хүслийг хорьж дийлэлгүй, бусдын мөнгөнд халдаж, өр зээл тавьдаг бол хэвийн бус талруугаа хазайжээ гэж ойлгож болно. “ – гэж сэтгэл судлаач Виталина Бурова анхааруулж байна.

www.caak.mn

2. “Заримдаа өөрийн үхэл болон оршуулах ёслолыг төсөөлөн боддог.
 Энэ зүгээр үү?”

Евгений Осин нэлээн холоос тайлбараа эхэллээ: “Үхэл бол амьдралын нэгэн хэсэг”- гэж. “Гэхдээ хүн үхлийн талаарх бодлын гинжинд үргэлжлүүлэн орооцолдож, зогсоож чадахгүй байвал буруудаад ирж байгаа юм. Харин амьдралд өөрийнхөө үхлийг ургуулан бодох үе байдаг. Жишээлбэл, Хэн нэгний зуурдын үхэл, мөн шөнийн клубт хэн нэгэн чамд хачин чихэр өгөх зэрэг эвгүй тохиолдлуудыг дурьдаж болно. Хүн хүсдэг зүйлийнхээ тухай л бодох хэрэгтэй. Эрүүл мэнд, сайн сайхны талаар бод.”

www.caak.mn

3. “Би буруу зүйл хийж буйгаа мэдсээр байж хамгийн ноцтой үед ч  хүртэл эмч дээр очдоггүй.
Энэ нь гаж уу?”

“Сэтгэлзүйн шинжлэх ухааны үүднээс авч үзвэл амиа егүүтгэх хүртэл хувь сонголтод тооцогддог.” – гэж бидний дотоод үнэлэмжийг дээшлүүлэх үгийг Евгений Осин хэллээ. Тэрээр “Гэхдээ гадны ямар нэгэн дарамт, сэтгэлзүйн хүнд нөхцөл байдалд ороогүй бол шүү дээ.”- гэж тодруулав. Ерөнхийдөө бол нөхцөл байдалд дүгнэлт өгч чаддаг, нийгэмд дасан зохицсон, амьдралд сэтгэл хангалуун байдаг хүний хувьд өөрийгөө сүйтгэх бүрэн эрхтэй гэж үздэг байна. Эмч дээр очихгүй байх нь тийм ч зөв алхам биш боловч хэвийн үзэгдэл юм.

www.caak.mn

4. Би заримдаа хүн алж байна гэж өөрийгөө төсөөлдөг. Тодруулбал, заримдаа би өөрийгөө хүн алж байна гэж зүүдэлдэг. Энэ нь хэвийн үү?
Сэтгэлзүйч Осин: “Ер нь бол хэвийн”- гэж үзэж байна. Дотоод сэтгэлдээ ямар нэгэн зөрчилтэй байгаа хүмүүст ихэвчлэн ийм зүйл бодогддог. Дотоод сэтгэлийн зөрчил ч гэсэн хэвийн үзэгдэл шүү дээ. Харин бусдын цусыг үзсэн зүүднээс гадна ийм үйлдэлтэй холбоотой ямар нэгэн хачирхалтай зан байдал илрэх, догшин ширүүн авиртай болоод ирвэл санаа зовох хэрэгтэй. Бодит байдал дээр хүн ална гэдэг бол яав ч хэвийн үзэгдэл биш.

www.caak.mn

5. Үсээ угаасны дараа гарт болон угаалгын тэвшинд үс унаж үлддэг.
Энэ хэвийн үү?

Үүнд маш энгийн тоон үзүүлэлт байдаг болохыг ОХУ-ын Дерма Неврологи, Гоо сайхны Эрдэм Шинжилгээний Төвийн эмч Елена Татарченко хуваалцсан юм. “Хүний толгойтой үснээс өдөрт 80-100 ширхэг үс унаж байх нормтой. Үсээ угааж байх үед унасан үс ихэвчлэн гарт, саманд, дэрэн дээр үлддэг. Үсээ битгий хаяж бай. Харин унасан үсээ цуглуулаад, тоолох гээд үз. Хэрэв 100-аас их үс унасан байвал эмчид хандаарай.”- гэжээ.

www.caak.mn

6. Миний эрхтэн тэгш биш, бага зэрэг муруй.
Энэ нь хэвийн үү?

  Шуудхан хэлэхэд олон эрчүүд төгс биш хэлбэртэй бэлэг эрхтэнтэй байдаг. Хэдийгээр хүний биеийн анатомийн мэдлэг багатай байлаа ч гэсэн танд энэ өгүүлбэр таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Энэ бол бүрэн дүүрэн хэвийн зүйл юм. Урологич эмч Лилия Демидко ийн баталж байна: “Бэлгийн харилцааны үед ямар нэгэн асуудал гардаггүй л бол өөрийнхөө эрхтнийг ямар нэгэн асуудалгүй гэж үзэж болно." Харин бэлгийн амьдралд тань таны эрхтний хэлбэр ямар нэгэн байдлаар хүндрэл учруулж байвал мэс заслын аргаар үүнийг залруулж болдог байна.

www.caak.mn

7. Заримдаа би хэн нэгэн болохгүй хүнтэйгээ бэлгийн харьцаанд орж байна гэж зүүдэлдэг.
Энэ зүгээр үү?

Бидний зүүдэнд заримдаа бидний санаанд хэзээ ч багтхааргүй зүйлс орох нь бий. Энэ бол хэвийн үзэгдэл юм. Зүүд бол бидний ухамсарт бодлын хүсэл эрмэлзлэлтэй огт холбоогүй байдаг. Сэтгэл судлаач Людмила Козлова ингэж анхааруулж байна: “Секс зүүдлэх нь тухайн хүнтэй харьцах харилцаа илүү ойр дотно болохыг бэлэгдэж байж мэднэ. Эцэг эхтэйгээ ингэж байна гэж зүүдлэх нь сэтгэл санааны хувьд бие биенээ ойлголцох нь гэсэн үг юм. Харин ижил хүйстэнтэйгээ бэлгийн харьцаанд орж байна гэж зүүдэлвэл танд зүгээр л найз нөхөрлөлийн харилцаа дутагдаж байж ч мэдэх юм.”

www.caak.mn

8. Зогсоогоороо удаан байж, ямар нэгэн зүйл хийх шаардлагатай үед би нэг мэдэхэд л биеийн жингэ нэг хөл дээрээ өгчихсөн байдаг. Энэ нь хэвийн үзэгдэл мөн үү?
Үнэндээ бид хоёр хөл дээрээ биеийн жингээ зэрэг хуваарилан зогсох тохиолдол тун ховор байдаг. Хоёр хөл 2-уулаа шаланд хүрсэн байлаа ч гэсэн нэг нь заавал илүү ачаалладаг байна. Тиймээс таны энэ үйлдэл бол хэвийн. Жишээлбэл, ширээн дээр хөлөө тавих, сууж буй сандал дээрээ нэг хөлөө нугалан гаргах, шүдээ угааж байхдаа ванн дотор нэг хөлөө хийх гэх мэтийн үйлдлүүдийг маш олон хүн гаргадаг гэж Ирина Трасковецкая тайлбарлаж байна. Харин зогсоогоороо юм хийх шаардлагатай үедээ хоёр хөлөө 2-ууланг нь нугалаад байвал хэвийн биш л дээ. Гэхдээ ингэх гэж оролдож үзэх ч хэрэггүй шүү.

www.caak.mn

9. Би шинэ жилийг, өөрийнхөө төрсөн өдрийг үзэн яддаг.
Энэ зүгээр үү?

Дүү минь, бид ч гэсэн өөрсдийн төрсөн өдрүүд болон шинэ жилийн баярыг үзэн яддаг. Бүх баярыг ил захидлаар ашиг олох гэсэн наймаачид зохион бүтээсэн байх гэж бид боддог. Бид саяхан онлайн судалгаагаар Шинэ Жилийн Баярын талаар бодлыг асуухад 30% нь үзэн яддаг, харин 70% нь “Аливаа баярт дурлах нь 30 гарсан хүмүүсийн хувьд зүгээр л худлаа дүр эсгэсэн явдал” – гэж хариулжээ. Энэ мэдээллийг бидэнд Виталина Бурова өгсөн юм. Судалгаанд оролцогсодоос дэлгэрэнгүй тайлбарыг хүсэхэд: баярт дургүй байх шалтгаан нь цаг хугацаа хэтэрхий хурдан өнгөрч буйг мэдрэх, баярын үеийн ганцаардал, баярын бэлтгэл ажлын ядалгаа зэрэг асуудлууд зэрэг байжээ.

www.caak.mn

10. Би бол насанд хүрсэн хүн. Гэтэл надад багачуудад зориулсан хүүхэлдэйн кино, ном эд нар таалагддаг?
Хэвийнээс ч илүү. Виталина Бурова ингэж хэлээд, өөрийн дотор байгаа бяцхан хүүхдийг үргэлж баярлуулж, түүнтэйгээ зохицон амьдрах нь чухал гэжээ. Харин өөрийгөө хүүхдийн юманд дуртай гээд санаа зовно гэдэг бол хэвийн бус зүйл ажээ.

www.caak.mn

11. Би ганцаараа архи уудаг. Шар айраг ч биш, бүүр хатуу архи шүү.
Энэ хэвийн үү?

Хоолны даруулга болгож, эсвэл ямар нэгэн тэмдэглэлт үйл явдлын үеэр ганцаараа уух тохиолдолд бол хэвийн зүйл ажээ. Гэхдээ танд уух үйл явц биш, харин үр дүн буюу (согтох) нь чухал бол санаа зовох асуудалтай болжээ гэсэн үг. “Хэрэв хүн сард хоёроос олон удаа стрессээ архиар тайлж байвал хэвийн бус үйлдэлд тооцогдоно.”-гэж наркологич сэтгэл судлаач Алла Ильяшенко хэлж байна. Түүнчлэн сэтгэл санааны хувьд хэвийн бус байгааг энэ үйлдэл илтгэх аж. Мөн “Би ганцаараа архи уудаг болж дээ.”-гэж бодох нь өөрөө сэтгэлзүйн дарамт үүсгэх шалтгаан болно. Өөрөөр хэлбэл та ганцаараа архи ууж байгаадаа санаа зовж байгаа бол ганцаараа уухыгаа буруутгах шалтгаан байгаа гэсэн үг. Тиймээс таны хувьд ганцаараа уух нь хэвийн бус гэж ойлгож болно.

www.caak.mn

12. Надад нацист хэв маяг таалагддаг. Тэдний өмсгөл, бэлэг тэмдэг гээд л. Би фашист биш л дээ.
Энэ хэвийн үү?

Хүмүүсийн экстремизмийн үзлийг буруутгах аргагүй юмаа. Үнэндээ хэт идеологи үзэлтэй байсан болохоос биш нацистууд бусад тоталитариудад байсан шиг л өөрийн гэсэн гоо үзэсгэлэнтэй байсан. Тэдний бэлэг тэмдэг нь бас эртний соёл иргэншлээс санаа аван бүтээгдсэн байсан гэдгийг хэлэх нь зүйтэй байх. “Тиймээс, хэрэв та ямар нэгэн хүчирхийлэл эс үйлдэж, бусдад муу зүйл хийлгүйгээр, зүгээр л танкны тэмдэг хувцсан дээрээ нааж, түүнийгээ харан таашаал авч байгаа бол үүнд ямар ч гаж зүйл гэж үгүй. Зүгээр л хорхойд хоргүй хобби гэсэн үг юм.” – гэж таны “нүглийг” Валерий Карпов цагаатгаж байна. Түүнчлэн Гитлерийн үсний засалт өвөрмөц, дэгжин байсан гэдэгтэй хэн ч  маргахгүй байх.

www.caak.mn

13. Би өөрийгөө ямар нэгэн зүйлийн талаар буруу бодож, алдаж байна гэдгээ хүлээн зөвшөөрөх дургүй. Төөрсөн үедээ ч  хүртэл гудамжинд таарсан хүнээс зам асуудаггүй.
Миний энэ зан гаж уу?

Хүн гэдэг амьтан өөрийнхөө буруу гэдгийг хүлээн зөвшөөрөхөд угаас хэцүү байдаг. “Гэхдээ тухайн хүнд бүх зүйлийг өөрийн зөв байлгахыг зорьдог бол, буруу гэдгээ мэдсээр байж өөрийнхөөрөө л зүтгээд байдаг бол неврозын шинж”- гэж манай сэтгэл судлаач Евгений Осин хэлж байна.

www.caak.mn

14. Олон хүн цугласан газарт би эвгүйцдэг. Гэхдээ ажиглаад байхад бусад хүмүүст ч гэсэн эвгүй байгаа нь ажиглагддаг. Энэ хэвийн үү?
Гудамжинд байгаа хүмүүс, нөхцөл байдлыг хараад, гэмт хэргийн дүр зургийг ургуулан боддог. Та Шерлок Холмс шиг байх гээд хэрэггүй. Та олон хүний дунд байх дургүй бол та бүрэг ичимхий л хүн юм. Энэ бол хэвийн. Та ганцаараа байх дургүй л байх. Хэн ч ганцаараа байхад дуртай байдаггүй. Энэ ч гэсэн хэвийн. “Хүнд зүгээр хэн нэгэнтэй нүүр нүүрээ харж ярилцах, эсвэл жижигхэн өрөөнд цөөхүүлээ байх нь таалагддаг юм. Ер нь хүн бусадтай харьцах чадвартай бол үүнд эмзэглэх зүйл үгүй. Энэ бол зүгээр л тухайн хүний зан чанарын онцлог юм”- гэж Осин тайлбарлаж байна.

www.caak.mn

15. Би үхсэн хүнийг, аймшгийн царайтай баатруудыг дүрсэлсэн зураг харж, тийм кино үзэх дуртай.
 Энэ зүгээр үү?

Сэтгэл судлаач Евгений Осин итгэл муутайгаар ингэж эхлэв: “Хүн бүр л хиртхийлгэм аймшгийн зүйлд дурладаг насыг дайрдаг. Үүнд нэг их санаа зовох зүйл үгүй. Гэхдээ тийм зүйлд дурлахаа болилгүй үлдсэн бол асуудал үүснэ. Магадгүй өөрийгөө тийм үхлээр таалал төгсөхвий гэж айх айдастай холбоотой байж мэднэ.”- гэжээ.

www.caak.mn

16. Би уран зураг, дуу хөгжим, балет, киног огт сонирхдоггүй?
Дуу хөгжим ч бай юу ч бай, ямар ч урлагийг сонирхдоггүй бол та зүгээр л сэтгэл зүйн хөрөлттэй гэсэн үг хэмээн Евгений Осин хэлж байна. Гэхдээ та урлагаас гадна амьдрал дээрхи бүх зүйлд ингэж хүйтэн ханддаг бол хүмүүстэй харилцаа холбоо тотгоож, ажил хийхдээ асуудалтай учирч мэднэ гэнэ. Гэхдээ зөвхөн урлаг талдаа иймэрхүү хандлагатай байдаг бол амьдралд нэг их садаа болохооргүй төлөв байдал ажээ.

www.caak.mn

17. Би хүзүүний яс болон хуруунуудаа дугаргах дуртай.
Энэ зүгээр үү?

Ерөнхийдөө бол хэвийндээ тооцогдоно. Эцсийн эцэст невроз гэдэг бол үхлийн аюултай өвчин биш, бас неврозтой амьдрах нь зүгээр амьдрахаас хамаагүй илүү сонирхолтой шүү дээ. Хэрэв эргэн тойрны хүмүүс чинь чамайг гар хуруугаа дугаргахад тавгүйрхэж, артрит тусахвий гэж айлгаж байвал тэдний үгэнд битгий итгээрэй. “Үнэн хэрэг дээрээ хуруу, хүзүүний ясаа дугаргах нь артриттай ямар ч хамааралгүй”- гэж ортопед эмч Сергей Готье хэлж байна: “Гэхдээ хүзүү, хурууныхаа ясыг дугаргах нь эрүүл мэндэд сайн гэж ойлгож болохгүй шүү. Үе мөчнүүдийнхээ тогтвортой байдлыг байнга алдагдуулснаар үе мөчний байршил өөрчлөгдөх, үеийн зөөлөн эд үрэгдэж үгүй болох, мах хавчуулах зэрэг эрсдэлтэй тулгарч мэднэ.” - гэж тайлбарлажээ.

www.caak.mn

18. Би Улсынхаа ерөнхийлөгч, төр засгийг үзэн яддаг. Энэ орноос яваад өгмөөр санагддаг.
 Энэ нь зүгээр үү?

Мэдээж, энэ бол хэвийн бус үзэгдэл. Ерөнхийлөгч улсынхаа төлөө шөнийн нойроо хугаслан байж, толгойтой үсээ цайтал бодлого боловсруулж, бидний амьдралыг илүү сайхан болгох арга олохын тулд махаа идэж байдаг нэгэн билээ. Харин таны энэ зан байдал бол хэт сэтгэл хөрлийн шизофриний шинж. Та ганц ерөнхийлөгч төдийгүй амьд байгаа бүх удирдагчдыг, өөрөөсөө илүү хэн бүхнийг үзэн яддаг нэгэн юм байна. Ардчилсан улсад, ардчилсан ерөнхийлөгчтэй амьдарч байгаа хэрнээ ерөнхийлөгчөө үзэн яддаг бол та илүү сайхан сэтгэлтэй ерөнхийлөгч хэзээ нэгэн цагт гарч ирэхээс өмнө хорвоогоос халих байх.

www.caak.mn

19. Насанд хүрсэн эр хүн хэрнээ би хүссэн зүйлээ авч чадаагүй үедээ заримдаа уйлдаг.
Энэ хэвийн үү?

Нулимс бол зүгээр л сэтгэлзүйн ердын хамгаалалтын механизм юм шүү дээ. “Бид өөрсдийгөө хамгаалах чадваргүй, ямар нэгэн нөхцөл байдлыг өөрчлөх юу ч хийж чадахгүй гэдгээ мэдрэх үедээ уйлж, тайтгардаг.” – хэмээн сэтгэлзүйч Евгений Осин таныг тайвшруулж байна. Харин олон хүний дунд, дэлгүүрээс чихэр авч чадаагүйдээ уйлах бол өөр хэрэг. Амьдралын хатуу ширүүнийг өөрийн биеэр амсаж, биеэ хэт нялхруулахаа боливол аливаа асуудалд ийм эмзэг хандах хандлага тань багасч мэднэ.

www.caak.mn

20. Бусад бүх хүмүүсийн ойлгоод байгаа зүйлийг ойлгож чадаагүй үедээ би өөрийгөө бусдаас тэнэг гэж үздэг. Энэ хэвийн үү?
Энэ байдалд санаа зовж байгаа тань өөртөө итгэлгүй байдлыг тань илтгэж байгаа хэрэг. Үнэхээр оюун ухааны хоцрогдолтой хүмүүс ч ийм асуудалд санаа зовохгүй л болов уу. Сэтгэл судлаач Осин хэлэхдээ: “Хүн бүрийн мэдрэлийн тогтолцоо нь өөр өөр бүтэцтэй байдаг. Зарим нь аливаад түргэн хариу үйлдэл үзүүлдэг бол, харин зарим нь удаан, зарим нь бүх нарийн ширийн бүхнийг задалж ойлгогхыг хичээдэг бол харин зарим нэг нь ерөнхийд нь ойлгодог байна. Тиймээс таны энэ онцлог нь таныг ажиллаж, амьдрахад тань садаа болдоггүй л  бол та хэвийн гэсэн үг.”

www.caak.mn

21. Би заримдаа яг тахиа донгодож байгаа юм шиг дугардаг.
Ийм дуу авиаг ойр ойрхон гаргадаг бол та эмчид хандах нь зүйтэй. “Шалтгаан нь хоолойны буруу бүтэц, хоолойгоо зөв ашиглаж сураагүй байдал, эсвэл бүүр цаашлаад мэдрэлийн ямар нэгэн өөрчлөлт ч байж болно.”- хэмээн оториноларингологич Юрий Русецкий зөвлөж байна. Хэрвээ ийм хоолой гаргаад байдаг хүн тамхи татдаг бол төвөнхний хавдар байхаас зайлахгүй ажээ.

www.caak.mn

22. Би хуруугаа дугаргаж чаддаггүй. Бас шүгэлдэж, хэлээ бөөрөнхий болгож, дунд болон ядам хуруугаа салгаж чаддаггүй. Энэ нь зүгээр үү?
Дээрээс нь нэмээд шатны хашлага дээр гулгаж, утаа үлээхдээ цагираг хэлбэр гаргаж чаддаггүй байсан ч үүнд санаа зовох шаардлагагүй юм. Асуудлын гол нь эдгээрээс өөр амьдралд хэрэгтэй өөр ямар нэгэн хөдөлгөөн тань харин сааталтай бол аюултай хэрэг. Шүдний сойзоо бариад амаа олж чадахгүй байна уу? Үдээсээ үдэж чадахгүй байна уу? Тийм бол мэдрэлийн эмчид хандах хэрэгтэй гэж Татьяна Малахова эмч хэлж байна. Хэрэв тийм бол төв эсвэл туслах мэдрэлийн системийн гэмтэлтэй холбоотой гэдгийг тэрээр нэмж санууллаа.

www.caak.mn

23. Сул дорой хүмүүст би догшин ширүүн хандах хандлагатай болохоо ажиглалаа.
 Энэ хэвийн үү?

Хамгийн гол нь тийм хандлага гаргах гээд байгаагаа мэдсэн даруйдаа ямар үйлдэл хийдэг тань л сонин байна. Хэрэв сул дорой хүмүүс рүү учир зүггүй хашгичиж, хүрз барин дайрдаг бол эмчид хандах хэрэгтэй л юм. Харин та биеэ барьж, ууртай хандсандаа уучлал хүсээд өнгөрдөг бол тийм ч их санаа зовох хэрэггүй, зүгээр л ээлжит нэгэн невроз гэж ойлгож болно. “Харин жижиг сажиг зүйл бүрт уурлаж бухимдаад болохгүй байвал сэтгэл зүйч рүү утасдах бэлтгэлтэй байгаарай”- гэж Евгений Осин сануулж байна.

www.caak.mn

24. Би өөрөөсөө илүү бүсгүйчүүдтэй танилцаж чаддаггүй.
 Ингэх нь зүгээр үү?

Чи бүгдийг чадна даа. Халаасандаа сая доллартай байсан бол бүхэл бүтэн сагсан бөмбөгийн багтай тэнцэхээр олон сайхан бүсгүйчүүдтэй танилцаж чадна. Зүгээр л та хүсэхгүй байгаа хэрэг. Ичиж байгаа эсвэл, ямар нэгэн шалтгаан олоод хэлчихэж байгаа биз. Евгений Осины хэлснээр: “Энэ бол сэтгэл зүйн ямар нэгэн эмгэгтэй холбоогүй ба хувийн л жижиг асуудал юм.” гэжээ. Тиймээс асуудалтай хүмүүсийн жагсаалтаас өөрийн нэрээ хасна уу. Энэ бол асуудал биш.

www.caak.mn

25. Орой болгон нүдний дотор буланд ямар нэгэн юм бөөгнөрчихдөг.
 Энэ хэвийн үү?

Ямар ч асуудалгүй. Энэ бол хэвийн үзэгдэл. Светлана Донцова-гийн хэлснээр бол тэр цуглаад байдаг зүйл бол нүдний алимыг хатахаас хамгаалж байнга ялгарч байдаг нулимсны илүүдэл хэсэг юм. Харин нүд загатнаад, нуухтаад, цагааных нь өнгө өөрчлөгдөөд байвал нүдний салст бүрхэвчний үрэвсэл болсон байна гэсэн үг.

www.caak.mn

26. Би танихгүй хүмүүстэй хамт лифтэнд суухаасаа айдаг. Заримдаа бүүр орцны гадаа албаар хүлээж байгаад, түрүүлж орсон хүмүүсийг лифтэнд суусных нь дараа ганцаараа явдаг.
Энэ хэвийн араншин мөн үү?

“Энэ бол зүгээр л невроз буюу мэдрэлийн ядаргааны нэг хэлбэр”-гэж сэтгэл зүйч Осин биднийг тайтгаруулж байна. Танихгүй хүмүүстэй лифтэнд хамт суух, эсвэл хөршүүдтэйгээ жижигхэн тэр “өрөөнд” хэдэн хором хамт байхыг хүсэхгүй байх нь хэвийн үзэгдэл мөн. “Хүн бүр л тодорхой хэмжээний неврозтой байдаг. Түүнийгээ хайрлаж, түүгээрээ бахархах хэрэгтэй. Учир нь бага зэргийн ааш аяг тань таныг бусдаас ялгах хувь хүний шинж чанарын тань суурь юм.”

www.caak.mn

27. Би өөр айлын цонхруу дандаа нууцаар хардаг. Дурангаар харах ч үе бий.
Энэ хэвийн үү?

Ийм үйлдэл гаргахдаа хэр зэрэг автдагаас тань бүх зүйл шалтгаална. Хэрэв өдөр бүр ийм үйлдлийг дурандан харах багаж зэвсгээр “зэвсэглэж” байгаад олон цагаар хийдэг хүн байвал түүнийг хэвийн бусад тооцох юм. Мөн тэрээр ингэхдээ хайртай хүнтэйгээ бэлгийн харьцаанд ордогоосоо илүүтэйгээр бэлгийн таашаал эдэлдэг бол үүнийг «вуайеризм» гэж нэрлэдэг юм. Энэ нь бэлгийн гаж зуршил гэсэн үг. Харин зүгээр л хаяа хаяа бусдын цонхруу цөөн хугацаанд хардаг бол үүнийг романтик сониуч занд тооцож болно. “Хэрэв цөөнхөн цагаар, хаяа хаяа хардаг бөгөөд бусад тал дээрээ асуудалгүй бол айгаад байх зүйл үүнд юу ч үгүй.”- гэж мэргэжилтэн Валерий Карпов хэллээ.

www.caak.mn

28. Би тодорхой хүрээний хүмүүст үгээр хэлэхийн аргагүй зэвүүцдэг. Тодорхой мэргэжлийнхэн, тодорхой насныхан, тодорхой үндэстэн гэх мэт. Энэ хэвийн байж болох уу?
“Бид тодорхой бүлэг хүмүүсийн амьдралын хэв маяг, байгаа байдлыг нь мэдэхгүйгээсээ болж, хөндлөнгөөс хараад зэвүүцэх нь бий. Энэ бол хэвийн.” - гэж Евгений Осин эелдэгээр тайлбарлаж байна. Эсвэл тэдэнтэй адилхан болохгүй гэсэндээ тэгэх ч тохиолдол олон бий. Жишээлбэл, та тахир дутуу болохоосоо айдаг учраас тахир дутуу хүнийг хараад жихүүцдэг байж болно. Үүнтэй адил шалтгаанаар буюу тэдэнтэй адилхан гадуурхагдахаас айсан далд айдсаасаа болж хар арьстнууд, еврейчүүд, ижил хүйстнүүд, алиалагчдаас цэрвэдэг. Ийм сэтгэл хөдлөлийг бид удирдаж чаддаггүй, нэг мэдэхэд л төрчихсөн байдаг. Түүнчлэн мэргэжилтний хэлж буйгаар сэтгэл хөдлөлөө хүчээр дарах гэсэн оролдлого нь сайн зүйлд хүргэдэггүй байна. Харин бид үйлдэл, үг хоёроо удирдаж чадна. Тиймээс хөгшин настай хөрш өвөө, еврейчүүдийн хорооллын хар арьстай алиалагчид дургүй байх нь таны эрх. Гэхдээ түүнд хэчнээн дургүйгээ ярьж, тэднийг шүүмжилж, тэднийг шатааж хаяхыг оролдвол байдал хяналтаас гарч байгаа хэрэг юм.

www.caak.mn

29. Миний биед өөх жигд бусаар хуримтлагдах юм. Нэг хэсэг газартаа огт өөхгүй байтал нэг хэсэг газартаа маш их өөхлөг байдаг.
Энэ бол дээд зэргийн хэвийн үзэгдэл. Хоолны дэглэмийн мэргэжилтэн, эмч Елена Виноградова хэлэхдээ: хүний биеийн липид эсийн тоо ширхэг болон байрлал нь удамшлын кодоор кодлогдсон байдаг ажээ. Тиймээс эрчүүдийн хувьд өөх нь гэдсэнд хуримтлагддаг байна.

www.caak.mn

30. Би хүний овог, нэр цээжлэхдээ муу.
Энэ хэвийн үү?

Энэ бол хэвийн үзэгдэл юм. Хүний санах ойн тогтоц нь өөр өөр механизмтай байдаг. Яг тань шиг хүмүүс олон бий. Жишээлбэл, Миний мэдэх Ирина Трасковецкая гэдэг эмэгтэй яг л тань шиг цээжлэхдээ муу тэгээд бас сэтгэл судлаачаар ажилладаг гэж байгаа.

www.caak.mn

31. Би бол насанд хүрсэн эр хүн. Надад баярлаж, гуних олон шалтгаан бий. Гэвч миний сэтгэл санааны байдал цаг агаараас шалтгаалаад байдаг. Энэ зүгээр үү?
Цаг уурын байдал нь бүх хүний сэтгэл санаанд их бага, ямар нэгэн хэмжээгээр нөлөөлдөг юм. Байгалиасаа мэдрэмтгий хүмүүс цаг агаарын байдалд хүчтэй хариу үйлдэл үзүүлдэг. Нас, хүйсээр энэ нь  хамаардаггүй. Энэ бол хэвийнээс хэвийн үзэгдэл юм гэж сэтгэл зүйч Осин хэллээ.

www.caak.mn

32. Би утсаар хүн рүү залгах дургүй. Тиймээс ч шаардлагагүй бол дуудлага хийхгүй байхыг хичээдэг.
“Маш олон хүн утсаар дуудлага хийх дургүй байдаг.”- ийм агуулагатай бичгийг сэтгэл судлаач Валерий Карповын шууданч тагтаа бидэнд авч ирлээ. Энэ бол синдром ч биш, өвчин ч биш, харин хувь хүний харилцааны хандлага юм. Тэгэхлээр хэрэв та утсаар ярих дургүй, ярих шаардлага гарах бүрт үнэн сэтгэлээсээ дургүйцдэг бол өөрийгөө сэтгэл мэдрэлийн өвчтэй гэж бодох хэрэггүй. Зүгээр л “түүнийг хийх дургүй хүн” гэдэг тодотгол танд тохирно.

www.caak.mn

33. Би харанхуй, гэрэлтэй, өдөр, шөнө гээд өөр өөр нөхцөл байдалд юмсыг өөр өөр нягтралтай, өөр өөр өнгөтэйгөөр хардаг. Энэ хэвийн үү?
Ийм зүйл байдаг. Таны нүд, эсвэл тархинд асуудал байна гэсэн үг. “Энэ бол хэвийн үзэгдэл.”- гэж мэргэжилтэн Светлана Донцова хариулж байна. Гэхдээ анх ухаан орохдоо л юмсыг тэгж хардаг байсан тохиолдолд хэвийн. Харин урьд нь зүгээр байж байгаад гэнэт ингэдэг болчихсон, мөн энэ ялгаа нь улам нэмэгдээд байвал эмчид хандах хэрэгтэй. Ямартай ч жилдээ нэг удаа нүдний эмчид үзүүлж байхыг зөвлөж байна.

www.caak.mn
Зөвөлгөө гаргасан мэргэжилтнүүд:
Сэтгэл зүйч, зөвлөгч Евгений Осин
Сэтгэл зүйч, сэтгэл мэдрэлийн эмч Виталина Бурова
Клиникийн сэтгэл зүйч Валерий Евгеньев
Офтемалогич эмч Светлана Донцова.
Сэтгэл мэдрэлийн эмч, сэтгэл зүйч Ириан Трасковецкая.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()