Хуучин гутал болон хувцсаа хэрхэн шинэ мэт болгох вэ?

Саяхан худалдаж авсан хувцас болон гутландаа санамсаргүй толбо үүсгэлээ гэж бүү санаа зов. Учир нь тэрхүү асуудлыг шийдвэрлэж, ямар ч толбо, бохирдлыг хялбархан цэвэрлэж болох аргууд байдаг ажээ. Тийм ч учраас бид өнөөдөр та бүхэндээ гутал болон хувцсаа шинэ мэт болгох супер аргуудыг дуулгахаар бэлтгэлээ. 

Хуучин гутал болон хувцсаа хэрхэн шинэ мэт болгох вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Илгэн гутлыг цэвэрлэж, толбыг арилгахдаа хумс үрэгч ашиглаж, зөөлөн үрээд үзээрэй. 

2

Лакан гутлыг шинэхэн мэт болгоход шил, толь өнгөлөгч хэрэг болно. Та гутал руугаа шил өнгөлөгч шингэнээс цацаж, зөөлөн алчуураар арчихад л хангалттай. 

3

Хувцас дээр тогтсон цусны толбыг арилгахад давс болон аммиакийн холимог танд туслах болно. Нэг литр хүйтэн усан дээр 2 халбага давс, 2 халбага аммиак хийж, найруулаад үүнийгээ давуунд шингээж, толбоо арчаад үзээрэй. 

4

Таны хувцсанд эвгүй үнэр шингэчихээд арилахгүй байвал гялгар уутанд хийгээд, хөргөгчинд хонуулах хэрэгтэй. 

5

Арьсан гутал, цүнх зэргийг цэвэрлэхдээ хүйтэн усыг цагаан цуутай хольж ашиглана. 

6

Өөх тосны толбыг арилгахдаа аяга таваг угаагчаас дусааж, халуун усаар угаагаарай. 

7

Арьсан гутлан дээр асгасан цавууг арилгахдаа чүдэнз зуран, цавууг хайлуулж, шүдний чигчлүүрээр салгаж авах хэрэгтэй. Дараа нь гутлаа сайтар арчиж цэвэрлээрэй.

8

Хэрэв таны арьсан гутлан дээр зураас үүссэн бол бага зэрэг вазелин түрхэж, арчаарай. 

9

Хар хувцасны өнгийг алдагдуулахгүйн тулд хувцсаа угаахдаа чимх давс, бага зэрэг цагаан цууг угаалгын нунтагтайгаа хамт хийгээрэй. 

10

Арьсан гутлыг цэвэрлэхдээ 1:3 харьцаатай аммиак болон усыг ашиглана. Үүнийгээ алчууранд шингээж, гутлаа арчих юм. 

11

Хуучирсан хувцас, эдлэлээ өнгө оруулж, зөөлрүүлэхэд давс хэрэг болно. 1 литр усанд 0.5 аяга давс хийж, хувцаснуудаа дээрээс нь хийгээд 3 хонуулаарай. Дараа нь хувцаснуудаа угаалгын нунтаг ашиглаж угаана. 

12

Арьсан цүнхэн дээрх толбыг арилгахдаа цагаан цуунд хөвөн шингээж арчаарай. 

13

Торгон материалтай хувцас, хэрэгслийг угаахдаа үсний ангижруулагч хийж болно. Энэ нь хувцсыг илүү зөөлөн, торгомсог болгох аж. 

14

Хэрэв таны хувцас "бөөстсөн" бол наалддаг тууз ашиглаж болох юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()