Гэдэс дүүрэх мэдрэмжийг төрүүлдэг 10 бүтээгдэхүүн

2020-05-15, 13:46
4,791

Хөөх нь зөвхөн дотор мэдрэмжид нөлөөлөхөөс гадна гоо үзэмжид ч тун муугаар нөлөөлдөг билээ. Өвчин үүсэх гол шалтгаан нь гэдэс дотор үүсдэг хий байдаг байна. Хэрвээ та үе үе хөөлгөсөн гурил шиг болж, толинд харахаасаа ч ичиж байхыг хүсэхгүй байвал доорх хүнсний жагсаалтыг анхааралтай уншаарай. 

Гэдэс дүүрэх мэдрэмжийг төрүүлдэг 10 бүтээгдэхүүн
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Гэдэс дүүрэх мэдрэмж нь хэд хэдэн шалтгааны улмаас үүсдэг. 

  • Амархан шингэдэггүй эсвэл хольж идвэл “цөмийн бөмбөг” үүсгэдэг хүнс
  • Хэт хурдан идсэнээр гэдсэнд хий орох

Хөөлтийг амьдралынхаа найз болгохгүйн тулд зөвхөн идэх хурдаа хянаад зогсохгүй идэж буй зүйлдээ ч мөн анхаарах хэрэгтэй. Ингээд танд болзоонд явж байх үедээ, бариу хувцас өмссөн үедээ эсвэл зүгээр л эвгүй мэдрэмж авахыг хүсэхгүй байгаа бол идэхээс зайлсхийх хэрэгтэй хүнсний бүтээгдэхүүнүүдийн жагсаалтыг хүргэе. 

 

1 Талх, нарийн боов

Хоолны дэглэм барих болон шим тэжээлтэй хоол хүнс идэх тал дээр мэргэжилтнүүд хамгийн түрүүнд талх, нарийн боовыг хоол хүнснээсээ хасахыг зөвлөдөг. Улаан буудайн гурилаар хийсэн нарийн боов нь маш амттай байдаг ч сайнаасаа илүү саарыг дагуулах нь олонтаа. Дээрээс нь нарийн боовны үндсэн орцонд хий үүсэхэд оролцдог сахар болон исгэгч орсон байдаг. Хэрвээ талх, нарийн боов идэхгүй байж чадахгүй гэвэл хар, саарал эсвэл бүхэл үрийн гурилаар хийснийг сонгох нь дээр. Эдгээр бүтээгдэхүүнүүдэд исгэгч агуулагддаггүй учир нарийн боовон бүтээгдэхүүний хувьд тун боломжийн сонголт юм.

Талх, нарийн боов

2 Хийжүүлсэн ундаа

Таны дэлгүүрээс авах дуртай хийжүүлсэн ус хүртэл тийм ч ашигтай бүтээгдэхүүн биш. Нүүрс усаар баялаг уух зүйлс нь гэдсэнд хий цуглуулж хэдэн цагийн турш хадгалдаг байна. Хөөлт нь үргэлж бие хүнд оргих, тухгүй байдал зэрэг таагүй мэдрэмжийг дагуулдаг. Мөн хийжүүүлсэн ундаа нь сахар ихээр агуулсан амттан гэдгийг ч мартаж болохгүй. Хамгийн харамсалтай нь тэрээр 2-3 цаг болоод биеэс гарна гэж байхгүй, бэлхүүсний хаа нэгтээ үлддэг байна.

Хийжүүлсэн ундаа

3 Өөх тос ихтэй бүтээгдэхүүн

Чипс, шарсан төмс гэх мэт үйлдвэрийн нөхцөлд бэлтгэсэн  түргэн хоолнууд нь их амттай ч түүнийхээ хэрээр хортой юм. Хүн болгон үүнийг мэддэг ч их хэмжээгээр хэрэглэсээр байдаг. Үр дүнд нь хөөх, гэдэс эвгүйрхэх гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг байна. Иймэрхүү бүтээгдэхүүнүүдэд давс, сахар, халуун ногоо, хугацаа уртасгагч, химийн нэмэлт зэрэг эрүүл мэндэд ашиггүй орц агуулагддаг учраас тэр. Дээрээс нь түргэн хоолонд ханасан тос ихээр агуулагддаг учир гэдсэнд үрэвсэл үүсгэх эрсдэлтэй. 

Өөх тос ихтэй бүтээгдэхүүн

4 Жимсний чанамалтай сүү, сүүн бүтээгдэхүүн

Итгэхэд хэцүү ч үнэн. Шим тэжээл авах тал дээр сүү, сүүн бүтээгдэхүүн их алдартай ч жимсний чанамал болон өөр янз бүрийн амттантай холих нь тийм ч сайхан санаа биш. Ходоодонд тань энэ төрлийн бүтээгдэхүүнийг шингээх их хэцүү байдаг. Уураг их удаан задардаг байтал жимс нь исээд эхэлчихдэг. Тэгээд л бидний “дуртай” хөөлт үүснэ шүү дээ. Жимсийг гэрийн бяслагтай холиод, таргийг юм холихгүйгээр дангаар нь уух нь илүү дээр.

Жимсний чанамалтай сүү, сүүн бүтээгдэхүүн

5 Зайрмаг

Үүнийг мэдэх их гунигтай байх боловч таны дуртай амттан ч гэсэн их хортой юм. Жинхэнэ тэсрэх бөмбөг гэвэл илүү тохирох байх. Ходоод зайрмагийг шингээж дууссаны дараа сахар нь тосон дунд нуугдаж дараа нь илүүдэл жин болон гарч ирдэг байна. Үүгээр зогсохгүй их хэмжээний лактоз агуулдаг хүйтэн бүтээгдэхүүн учир шингээхийн тулд онцгой нөхцөл байдлыг шаардаж, хөөлт үүсгэдэг. 

Зайрмаг

6 Усан үзэм

Чихэрлэг амттай усан үзэм нь харамсалтай ч хамгийн их калоритой жимсгэнэ төдийгүй шингээхэд ч хамгийн хэцүү нь байдаг. Энэ жимсгэнэ гэдэсний хийг ихэсгэх хөөлтийг үүсгэдэг. Алим, тоор, лийр зэрэг нь ч ман хориглох жимсний жагсаалтад орно. Эдгээр нь шингээхэд биеэс маш их энерги болон цаг хугацаа шаарддаг фруктозыг ихээр агуулдгаас гадна ихэнх хүмүүст ноцтой асуудал үүсгэдэг энзимийг ч гэсэн шаарддаг байна. Мөн усан үзэмний хальсыг шингээх хамгийн хэцүү байдаг. Тиймээс хэтрүүлэх хэрэглэх хэрэггүй. 

Усан үзэм

7 Боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн

Боловсруулсан мах гэдэгт нь хиам зайдас, бэлтгэсэн мах болон бусад хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүд багтана. Ямар ч мэргэжилтэн танд эдгээр хүнсийг аль болох хурдан амьдралаасаа гаргаж хаяхыг зөвлөх болно. Учир нь эдгээр бүтээгдэхүүнд хэт таргалалт болон зүрх судасны өвчний шалтгаан болдог маш их хэмжээний химийн нэгдэл болон биед хортой өөх тос агуулдаг юм. Нэмж хэлэхэд хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүд нь гэдсэнд үрэвсэл үүсэх гол шалтгаан болдог билээ. Ингээд дуусах болоогүй. Хиам зайдас нь хуурайшилт болон хаван үүсгэдэг натриг ихээр агуулдаг. Үр дүнд нь гэдэс хэвлийгээр эвгүйрхэх, хөөлт үүсдэг байна.

Боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн

8 Бохь болон бусад сахар “агуулдаггүй” амттангууд

Хэрвээ та “sugar free” буюу сахаргүй гэсэн бичигтэй хүнсний бүтээгдэхүүнтэй тааралдвал хол байх хэрэгтэй. Үнэндээ үйлдвэрүүд байгалийн сахарны оронд маш хүндрэлтэйгээр шингэдэг нэмэлтүүдийг бүтээгдэхүүндээ нэмдэг. Бохинд дахиад нэг асуудал бий. Бид бохийг зажлахад гэдсэнд их хэмжээний хий үүсдэг байна. 

Бохь болон бусад сахар “агуулдаггүй” амттангууд

9 Байцай

Байцай нь биед тустай ч хэрвээ та хамгийн сайхнаараа харагдах хэрэгтэй чухал үйл хэрэг ойртож байвал үүнээс татгалзсан нь дээр байх. Гэхдээ нэг анхаарах зүйл бий. Зөвхөн түүхий байцай л хөөлт үүсгэдэг. Хэрвээ байцайгаа гал дээр болгочихсон бол зууш маягаар идсэн ч болно. Байцайнд хөөлт үүсгэдэг эслэг орсон байдаг. Гэхдээ гал дээр болгоход энэ нэгдэл нь устаж биед сөрөг нөлөө үзүүлэхээргүй болдог аж.

Байцай

10 Ургамлын үр

Ургамлын үр нь ходоодонд шаардлагатай энзим хангалттай байгаагүйн улмаас богино хугацаанд шингээж чаддаггүй их хэмжээний уургийг агуулдаг. Үүнээс болоод эдгээр нь гэдсэн дотор исэж тухгүй байдлыг мэдрүүлдэг. Хэрвээ үүнийг хоол хүнснээсээ хасахыг хүсэхгүй байгаа бол идэхээсээ өмнө усанд дэвтээж хэрэглээрэй. Ингэснээр үзүүлэх сөрөг нөлөө нь багасна.

Ургамлын үр

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()