Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн зурсан сэтгэл өвтгөм зургууд

2020-10-20, 14:43
14,247

Сэтгэл судлаачид эцэг эхчүүдийг бага насны хүүхдийн сэтгэлзүйг зурсан зургаар нь шинжих аргад суралцахыг уриалж байна. Хүүхэд хамгааллын мэргэжилтэн Макиннес (McInnes)  хүүхдийн бүтээлүүд дэх сэрэмжлүүлгийн шинж тэмдгүүдийг бэлэг эрхтнийг дүрслэн харуулахаас эхлээд өөрсдийгөө гаргүй зурах, эсвэл тэнүүчлэн хөвж буй хүүхдүүд зэргээр дүрслэх нь хүүхэдтэйгээ анхаарч ярилцах, цаашлаад мэргэжлийн хүнд хандах хэрэгтэйг илэрхийлнэ гэжээ. 

Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн зурсан сэтгэл өвтгөм зургууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Энди, 10 нас.

Хүүхэд гэр бүлийн орчинд бэлгийн хүчирхийлэлд өртсөн ба зурагт нөхцөл байдлыг тодорхой дүрслэн харуулсан байна. Охин болсон үйл явдлын талаар ярихыг хүсээгүй учир сэтгэлзүйч "тийм", "үгүй" гэсэн хариулт авах асуулгын аргаар ажиллажээ. 

Энди, 10 нас.

2 Маркус, 9 нас.

Тэр ангийнхаа хүүхдээс удаа дараа бие махбодийн болон бэлгийн хүчирхийлэлд өртжээ. Энэ зурган дээр тэрээр халдагчаа төлөөлж, жижиг толгой, том гар, ялангуяа өмднийх нь цахилгаан товчийг ашиглан хүчирхийллийн үеэр эсэргүүцэх аргагүй байдалд орсныг харуулж байна.

Маркус, 9 нас.

3 Виктор, 7 нас.

Эцэг нь 4 настай байхад нь түүнийг хүчирхийлсэн байна. Одоо тэр сэтгэлзүйн эмчилгээнд хамрагддаг бөгөөд  эцгийнхээ хийлгэсэн зүйлийг цаасанд дүрсэлсэн ажээ. Амнаас бэлэг эрхтний хэсэг хүртэлх шугам нь хэлийг илэрхийлж байгаа. 

Виктор, 7 нас.

4 Девид, 8 нас.

Бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхдүүд ихэвчлэн болсон үйл явдлын талаар тайлбарлан ярих дургүй байдаг. Хүүхдийн зургаас харахад хүчирхийлэгчийг нүд нь улангассан, бэлэг эрхтнээ ил гаргасан байгаа нь харагдана. Хүү нэмж намайг өвтгөсөн гэжээ. 

Девид, 8 нас.

5 Тони, 6 нас.

Охин гэр бүлийн орчинд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна. Мэргэжлийнхэн зургийн талаар түүнээс лавшруулан асуухад мангас гэж тайлбарласан нь тодорхой нотлох баримт болж байгаа юм. 

Тони, 6 нас.

6 Жоан, 9 нас.

Жоан бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон ба хүчирхийлэгчийг цоожтой торонд суулгасан байгаагаар зурсан байна. Сэтгэлзүйч тайлбар асуухад торонд байлгавал өөрт нь дахиж хүрч чадахгүй учраас ингэж зурсан гэжээ. 

Жоан, 9 нас.

7 Изабел, 8 нас.

Охин гэр бүлийн хүрээний бэлгийн хүчирхийлэлд өртсөн. Зургийн баруун доод хэсэгт хүчирхийлэгчийг зурсан байна. Тэрбээр өөртэй нь ижил өндөрт байхаар түүнийг сандал дээр өргөж, араас нь өвтгөсөн гэж тайлбарлав. Охин хаалган дээр болж буй бүх зүйлийг ажиглаж байсан дүүгээ зүүн дээд талд зуржээ.

Изабел, 8 нас.

8 Эстер, 9 нас.

Охин мөн л гэр бүлийн хүрээнд хүчирхийлэлд өртсөн ба гэмт хэрэгтэн түүнийг энэ байдлаар хүчирхийлснийг харуулж байна. 

Эстер, 9 нас.

9 Элиса, 7 нас.

Мөн л гэр бүлийн хүрээний хүчирхийлэлд өртсөн. Сэтгэл зүйч түүнээс хүчирхийллийн үеийн сэтгэгдлээ зурахыг хүсэхэд Элиса мэдэрсэн айдсаа илэрхийлж, бие нь нурмайж, нүд, амаа ангайсан байдлаар өөрийгөө зурсан байна.
 

Элиса, 7 нас.

10 Марина, 5 нас.

Түүнийг 4 настай байхад аав нь хүчирхийлсэн. Аавтайгаа үзсэн порно кинонуудыг зураад, "тэд нүцгэн байсан" гэж харсан дүрүүдийнхээ талаар хэлэв. Дугуй шугам нь телевизийн хүрээг илэрхийлнэ. 

Марина, 5 нас.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()